Бахрейн элчин сайдыг хүлээн авч уулзав

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Бахрейны Вант улсын Цог жавхлант Эзэн хаан Х.И.Ал-Калифад мэндчилгээ дэвшүүлж байгааг уламжлахыг хүсээд Монгол улс Бахрайн болон булангийн орнуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ялангуяа эдийн засгийн салбарт хөгжүүлэх сонирхолтойг онцлон тэмдэглэв.
Элчин сайд К.Э.Ал-Шакар Бахрейны Цог жавхлант эзэн хаан Хамад бин Иса Ал-Калифагийн мэндчилгээг Монгол Улсын Төрийн тэргүүнд уламжиллаа. Элчин сайд, хөдөө аж ахуйн салбарт болон техникийн хамтын ажиллагаа хөгжүүлэх санаачлага Монгол улс гаргасныг Бахрейн улс талархан хүлээж авсан гээд хоёр орны хооронд эдийн засаг, худалдааны харилцаа хөгжүүлэх боломж байгааг тэмдэглэв. Мөн тус улс Ази, Номхон далайн орнуудаас хүнсний зориулалтаар хонь импортолдгийг болон Бахрейнаас Монголд хөрөнгө оруулалт хийх бололцоо байгааг дурьдлаа гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас манайд мэдээллээ.
/Оллоо.МН/