Инзаги Милан-ы вендеттаг гүйцэтгэлээ

Милан Дида, Оддо, Неота, Мальдини, Янкуловски (Каладзе, 79), Гаттузо, Амброзини, Пирло, Зеедорф (Фавалли, 92), Кака, Инзаги (Жилардино, 88).
Ливерпуль Рейна, Финнан (Арбелоа, 88), Каррагер, Аггер, Рийса, Машерано (Крауч, 78), Алонсо, Жеррард, Зенден (Кьюэль, 59), Пеннант, Куйт.
Гоол Инзаги, 45. Инзаги, 82. Куйт, 88.
Шүүгч Херберт Фандель (Герман).
Ливерпуль-тэй тооцоо бодох боломжийг Милан ашиглаж чадлаа. Хоёр жилийн өмнө Европын хөлбөмбөгийн түүхэнд хамгийн гунигтай ялагдлыг амсч байсан Россон ери-чүүд Стамбулд алдсан титмээ эргүүлэн олж авлаа. Афинд гоёмсог гэхээсээ илүү энгийн тоглолт үзүүлж хожсон италиуд долоо дахь удаагаа Аваргуудын лигийн цомыг авч байгаа нь энэ. Хоёр жилийн өмнөх тог-лолтоос ялгаатай нь Ливерпуль нэгдүгээр үед илт давуу тоглосон юм. Англиудын довтолгооны өмнө хашигдсан италиуд хамгаа-лалтдаа алдаа гаргаж эхлэв. Ялангуяа зүүн жигүүрээр довтолж байсан Пеннант Янкуловскиг өрөвдөлтэй байдалд оруулж байлаа. 10 дахь минутад Милан-ы чех хамгаалагч ноцтой алдаа гаргаж, Пеннант Дидагийн өмнө ганцаараа гарч ирлээ. Гэвч бразил хаалгач багаа аварч чадсан юм. Милан талбайн дунд хэсгээр олигтой тоглож чадахгүй байлаа. Ливерпуль-ийн шахалт Пирло, Зеедорф, Кака нарт довтолгооныг зохион байгуулах боломжийг олгохгүй байв. Хаби Алонсо талбайн дунд хэсэгт ноёлж байсан ч Германы шүүгч Фадель шалихгүй юман дээр түүнийг байн байн зогсоож байлаа.
Россонери-г аз түшлээ
27 дахь минутад Алонсогийн цохилт золтой л гоол болчихсонгүй. Энэ үед Милан бүх шугаман дээрээ алдаа гаргаж ихэд сандарч байлаа. Нэгдүгээр үе дуусах дөхөж, италиуд талбай дээрээ шахуулж байсан ч гоол алдахгүй байв. Эхний үе дуусч байхад Алонсо Какаг 16-гийн талбайн ирмэг дээр унагаж, шүүгч торгуулийн цохилт заалаа. Пирло бөмбөгийг булан руу цохиход бөмбөг Инзагийн мөрнөөс ойн чиглэлээ өөрчилж хаалганд орлоо. Хоёр жилийн өмнө Туркт азгүйтэж байсан италиудыг энэ удаа аз түшсэн бололтой. Энэ тоглолтод шүүгч Фандель маш муу шүүснийг тэмдэглэх хэрэгтэй.
Жеррард боломжийг алдав
Хоёрдугаар үед Ливерпуль мэн л боломжоо ашиглаж чадахгүй байлаа. энэ хооронд Милан-ы тоглолт бага багаар чангарсаар. Бенитес сэлгээ хийж Зенденийг суулгаж, Кьюэлийг гаргаж ирлээ. Австрали эр багтаа олигтой тусалж чадсангүй. Гэвч Жеррард зүүн жигүүрээр Нестаг хуурч Дидагийн эсрэг ганцаараа гарч ирэв. Тэрээр хаалганы алсын буланд цохисон ч ихэд сул болж, Дида бөмбөгийг амархан барьж авлаа. Милан-ы тоглолт эрс сэргэж, Ливерпуль-ийнх унтарсаар. Бенитес Краучийг гаргаж тоглолтыг эргүүлэх гэсэн боловч тусыг эс олов.
Инзаги ялалтыг тамгалав
Милан-ы урд үзүүрт хөгшин үнэг Инзаги анасан хэвээр. Бөмбөг хүлээн авсан Кака Ливерпуль-ийн гурван хамгаалагчиин дундуур дамжуулалт хаяж Пиппо хаалгачийн эсрэг ганцаар гарч ирлээ. Инзаги ажлаа сайн гүйцэтгэж тог-лолтын харьцааг 20 бол-голоо. 88 дахь минутад Куйт мөргөж 21 болгосон ч хэтэрхий оройтжээ. Англиуд оноог тэнцүүлэх гэж оролдсон ч цаг дууслаа. Ийнхүү италиуд вендетта буюу өшөөгөө авч, суу алдраа дахин мандуулж чадлаа.
