Хууль харийнханд халирч монголчууддаа хатуурхахын учир

Алтан дорнод Монгол компанийн захирал С.В.Паушок ийм ярилцлага өгсөн байна лээ. Хэргийн учрыг тайлбарлавал.

Өнгөрсөн жилийн зургадугаар сарын 6-нд Алтан дорнод Монгол компанийн аюулгүйн албаны байцаагч И.В.Батурин, гүйцээн баяжуулагч Д.С.Онишенко, О.С.Кочерга, Инкон компанийн гагнуурчин В.С.Базурной нар 2118 грамм алт хулгайлсан хэрэгт холбогдож.

Анх уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаагч Л.Төгс-Ухаан шалгаж, тус аймгийн хяналтын прокурор Д.Нэргүй хянаж байв. Алтан дорнод Монгол компанийнхан тэднийг хэт талыг баримтлан ажилласан гэж үзэж гомдол гаргажээ. Өдгөө энэ хэрэг жил гаруй сунжирч Улсын мөрдөн байцаах газар шалгагдаж байна. Хэдийгээр граммаар яригдах боловч энэ алт 50 мянга орчим ам.долларын хүрнэ. Ийм их хэмжээний мөнгөний хэрэг болохоор анхандаа тэднийг бусдын өмчийг зохион байгуулалттай бүлэг этгээд хулгайлсан буюу их хэмжээний хохирол учруулсан гэх 10 хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар зүйлчилж байж. Хэрэг сунжирч прокурор, мөрдөн байцаагчдын дунд шидэгдсээр Хулгайн эд зүйлсийг худалдан авсан буюу борлуулсан гэсэн торгох буюу гурав хүртэл сараар баривчлах шийтгэлтэй болгожээ. Тэгээд ч асуудал одоо ч шийдэгдээгүй. Зургаан мөрдөн байцаагч, прокурорын гар дамжаад байгаа гэнэ. Яагаад гэвэл тэд алтыг компаниасаа хулгайлаагүй, нинжа нарын хаясан, бас нинжа нараас хураасан алт байсан гэх болж. Тэр их хэмжээний алтыг зургаан сарын хугацаанд цуглуулсан гэж мэлзэж. Гэтэл тэр үед олдворлолт илт хийгддэггүй, ялангуяа нинжа нар байдаггүй шахам өвөл, хаврын улирал байдаг. Тэгээд ч нэг хүн өдөржингөө ажиллаад ганцхан грамм алт шүүж чаддаг. Ингээд бодохоор 2000 гаруй нинжагийн хийж гаргаж ирж чадахгүй шахам их алтыг тэд газар дээрээ хаяад явчихсан байгаа юм байх. Үүнд Алтан дорнод Монгол компанийнхан дургүйцэж эсэргүүцэл бичиж, нотолгоо тайлбарыг өгч. Гэвч манай мундаг хууль хяналтынхан хайхарсангүй.

Хамгийн гайхашрал, эгдүүцэл бухимдал төрүүлж буй зүйл нь хэрэгт холбогдсон таван хүн ялангуяа алт зувчуулахад хамгийн голлох үүрэгтэй оролцох боломжтой дөрвөн орос өдгөө наранд ганхаж яваа. Харин харуулын ажилтан ганц монгол залууг л одоо хүртэл хорьж байгаа юм байна.

Оросуудыг нь бол хоёр cap хориод л батлан даалтад гаргасан. Компанийнх нь зүгээс гол зохион байгуулагч болох оросуудыг хорьж шалгаач ээ гэсэн боловч шаардлагагүй гэсэн аж. Тийм ч болохоор оросууд Монголын хууль цагдаагийнханд авлига өгсөн байж магадгүй гэсэн хардлага төрөөд байгаа аж. Авлига өгсөн байж магадгүй үзэж бәйгаагаа илэрхийлэн ч туе компанийн захирал ноён С.В.Паушок

-2118 грамм алтны хулгайг зохион байгуулсан хэргээр шалгагдаж байгаа Оросын иргэн И.В.Батурин ял шийтгэл хүлээхгүй гэдэгтээ итгэлтэй байна. Мэдээж хэрэг, үүний учир нь яс үндэсдээ бус авлигад байгаа юм. Батурин тэргүүтэй энэ бүлэг хүмүүст хэргийг сунжруулах санхүүгийн боломж байгаа юм… гэж

ярьжээ.

Өнгөрсөн жил туе компаниас алт алдагдсан гэх мэт дөрвөн хэрэг гарч. Хоёрт нь монголчууд бас, хоёрт гадаадын иргэд холбогдсон. Монголчуудын хэрэг гялс мялс шийдэгдэж, аль хэдийнэ хариуцлагаа хүлээсэн бол гадныхны хэргүүд нь одоо хүртэл шийдэгдээгүй байгаа аж. Тийм ч болохоор эдний ажилчдын дунд оросуудын хэрэг болохоор шийдэгддэггүй, монголчууддаа болохоор манай хууль цагдаагийн хэтэрхий хатуу хандаж байна гэсэн яриа гараад байгаа аж.

Тиймээс Алтан дорнод Монгол компанийн захирал С.В.Паушок

-Энэ хэрэг бүтэн жилийн турш мөрдөн байцаагч болон прокуроруудын дунд шидэгдәж байна. Эхлээд нэг мөрдөн байцаагч хэргийг мөрдөж, бүх бичиг баримтыг хянаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дүгнэлтээ гаргаад прокурорт шилжүүлдэг, прокурор хэргийг судалж, хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг хянаж, хэргийг шүүхэд шилжүүлэх юм уу, нэмэлт мөрдлөгө шалгалт хийлгэхээр буцаадаг. Прокурорууд хуулийн дагуу ногдуулах ёстой ялын хугацааг зөвшөөрөхөөр болоход тэд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шалтаг олдог байсан… Энэ хэргийг зайлшгүй шүүхэд шилжүүлэх ёстой бөгөөд энд бүр улсын нэр хүндийн болон түүний авлигатай хийж буй тэмцэл нухацтай эсэх тухай асуудал хөндөгдөж байгаа гэжээ.

(Ардын эрх 105/636)

А.АМАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button