Та аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулах гэж байгаа бол өөрийгөө шалгаад үз

Агуулга
– Хувийн зардал
– Аж ахуйн нэгжийн хэлбэр
– Төлөвлөгеө
Шаардлагатай хөрөнгийн төлөвлөлт
– Ашиг, орлогын урьдчилсан төлөвлөлт
– Хөрөнгийн хөрвөх чадвар Хувьд зарцуулах зардлын хэмжээ
Юу өмнө жилд олох орлогын хэмжээ болон өөрийн хувийн /гэр бүлд зарцуулах / зардлын хэмжээг олж тогтоох хэрэгтэй.
– Таны хоол хүнсэнд зориулах зардал
Хувийн байрны түрээс Орлогын татвар
– Эрүүл мэндийн даатгал
– Тэтгэврийн даатгал
– Амь насны даатгал
(таны орлогын хэмжээ-таны цалин)
Аж ахуйн нэгжийн хэлбэр
Таны боловсролын түвшин, мэргэжлээрээ ажилласан туршлага, эрхлэн явуулах гэж буй үйл ажиллагаандаа хэр их туршлага хуримтлуулсан болон энэ чиглэлээр боловсрол эзэмшсэн эсэх зэргийг сайн анхаарах нь зүйтэй.
Сонжоо
Таны эдийн засаг болон худалдааны мэдлэг хэр вэ? Та өмнө нь удирдәх ажил эрхэлж явсан буюу хамтран ажиллагсдынхаа дунд ямар нэгэн ажил зохион байгуулах буюу үүнд хяналт тавьж байсан эсэх?
Та худалдаа болон борлуулалтын хуримтлуулсан туршлага байгаа юу? Таны санхүүгийн эх үүсвэр Та хөрөнгийн талаар биеэ даах чадвартай юу эсвэл ямар нэгэн хөрөнгийн дэмжлэг авах шаардлагатай юу? Таны гэр бүлийн хүн нөхцөл байдлаәс шалтгаалан өөрийн орлогыг хоол хүнсэндээ
зарцуулдаг уу эсвэл таны гэр бүл өөр найдвартай орлогын эх үүсвэртэй юу? Та эрсдэлд хэр бэлэн бэ? Хэрэв таны төлевлөсний дагуу байнгын болон тогтмол орлого орохгүй тохиолдолд та азаа туршиж чадах уу? Та ээлжийн, баярын амралт болон гэр бүлдээ зарцуулах цагаасәа татгалзаж чадах уу? Таны эрүүл мэнд Та ойрын үед ажлын чадвараа алдаж байсан уу? Танд стрессийг даван туулах буюу үүнээс зайлсхийж чадахгүй тохиолдолд ямар нэгэн шийдвэрлэх алхам хийж чадах уу?
Таныг юу хүлээж байна вэ? Өмнө нь эрхэлж байгаа ажлаасаа албан тушаал ахих болон илүү цалин авах боломж байхгүй тохиолдолд. Эрхэлж буй үйл ажиллагаагаа найдваргүй гэж бодсон тохиолдолд та тайван унтаж чадах уу?
Танай гэр бүлийн зүгээс биеэ дааж үйл ажиллагаа эрхлэх ажилдтань нааштай ханддагуу? Концепт/
Төлөвлөгөө Аж ахуйн нэгж үүсгэн байгуулах санаа
Танд ямар нэгэн үйл ажиллагаа эрхлэх тодорхой санаа бий юу? Таны санаа хир ашигтай вэ? Та өрсөлдөгчөөсөө ямар талаар давуу байж чадах вэ? Таны бүтээгдэхүүн / үйлчилгээ худалдан авагчдын дунд хир танил, мөн ямар үнэтэй вэ? Үйл ажиллагааны эрсдэл хаана оршиж байна вэ? Үүсгэн байгуулагчийн хувийн зан чанар. Таны давуу тал буюу таны сайн хийж чаддаг зүйлс? Таны сул тал буюу үүний эсрэг та юу хийж чадах вэ? Таны мэргэжлийн түвшин?
Та худалдааны талаар хангалттай мэдлэгтэй эсэх? Зах зээлийн боломж.
Таны худалдан авагч хэн вэ? / Ямар бүлэг хүмүүст бүтээгдэхүүн/ үйлчилгээгээ зориулах вэ? Та цөөн тооны томоохон худалдан авагчдаас хамааралтай юу? Эдгээр худалдан авагчдын сонирхол юунд орших вэ? Таны худалдан авагчдын зах зээлийн хэмжээ хир том бэ? Та хэрхэн өөрийн бүтээгдэхүүн/ үйлчилгээгээ худалдан авагчид санал болгох хэрэгтэй гэж үзэж байна вэ? Та яаж өөрийн бүтээгдэхүүн/ үйлчилгээгээ худалдан авагчдадаа танил болгох вэ? Та ямар зах зээлийн чиг шугам /стратеги/ баримтлах вэ? Өрсөлдөөн
Танд өрсөлдөгч бий юу? Таны өрсөлдөгч хэн бэ? Таны өрсөлдөгчийн бүтээгдэхүүн /үйлчилгээний үнэ ямар вэ? Та өрсөлдөгчөөсөө арай бага үнийг өөрийн бүтээгдэхүүн/ үйлчилгээндээ санал болгож чадах уу? Таны өрсөлдөгч ямар үйлчилгээ эрхэлдэг вэ?
Таны өрсөлдөгчдөө хандах хандлага буюу өрсөлдөгч танд хэрхэн хандах хандлага? Байршил
Таны бүтээгдэхүүн/ үйлчилгээний зах зээл хаана байна вэ? Байрлалын талаархи таны санал? Байршлын зам харилцааны байдал ямар вэ? Ашиг орлогын урьдчилсан төлөвлөлт
Та гарч болох бүх зардлыг тооцоолж үзсэн үү? Таны аж ахуйн нэгж хангалттай орлого оруулж чадах уу? Таны орлого наад зах нь таны хувийн зардлыг нөхөж чадах уу? Та орлогоо хувиараа зарцуулах зардлын хэмжээнд хүргэж чадах уу Санхүүгийн төлөвлөгөө Та шаардлагатай хөрөнгө болон хөрөнгө оруулалтын талаар төлөвлөгө хийгээрэй. Хөрөнгийн хөрвөх чадварын талаар бодох хэрэгтэй үйл ажиллагаанд оруулах өөрийн хөрөнгө байна уу? Хэтийн төлөв
Таны үйл ажиллагаа цаашид хэрхэн хөгжих вэ? Худалдан авагчийн эрэлт хэрэгцээ цаашид хэрхэн өргөжих вэ?
– Та ижил төстэй салбарын үйл ажиллагааг өөрийнхтэйгөө харыдуулж тусламж авах уу?
Өөрийн давуу талыг өрсөлдөгчийнхөө өмнө хир удаан хадгалж чадах вэ?
Шаардлагатай хөрөнгийн төлөвлөлт
– Хөрөнгө оруулалт
– Эдлэн газар
– Байр
Өөрчлөн засах арга хэмжээ Машин, тоног төхөөрөмж
– Дэлгүүр/ мухлаг Автомашин
Төлөвлөөгүй нөөц зардал Нийт =
Үйл ажиллагаа явуулахад шаардлагатай хөрөнгийн хэрэгцээ
– Түухий эд, уйлдвэрийн эд материал
Боловсруулаагүй бүтээгдэхүүн Бэлэн бутээгдэхүүн/ барәа Авлага авах шаардлага
– Нөөц Нийт—
Үүсгэн байгуулах зардал
– Зөвлөлгөө
– Бүртгэл/ зөвшөөрөл
– Худалдаа эрхлэх бүртгэл
– Нотариат Нийт =
Хөрөнгө
– Хүү бэ төлж дуусгах зардал Хоол хүнсний зардлыг гаргах
Нийт шаардлагатай хөрөнгө хэмжээ =
– Ашиг орлогын урьдчилсан төлөвлөлт
Хүлээгдэж буй борлуулалтын орлого
Барааны нөөц = нийт ашиг 1 Боловсон хүчний зардал
– Цалин урамшуулал Шагнал Амралтын мөнгө
– Үйлчилгээний зардал = нийт ашиг 2
Захиргаа, аж ахуйн зардал
– Түрээс, халаалт
– Хий, газ, ус, цахилгаан
– Даатгал, татвар, хураамж Автомашины зардал
Реклам сурталчилгаа, томилолт
(Бизнес таймс 14/508)
