Америк хүүхнүүд хэрхэн яаж турдаг вэ?

Америкт Илүүдэл жинтэй америк эмэгтэйчүүд хоолны дэглэм баримтлахаас илүү тураах чиглэлийн элдэв эм, бэлдмэлд ач холбогдол өгдөг. Мөн химийн найрлагатай хүнсний бүтээгдэхүүнээс зайлсхийж аль болох эрүүл хоол хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг. Турахын тулд аль болох их хөдлөх хэрэгтэй гэдэг. Гэвч Америкт газар сайгүй машин ихтэй, явган хүний зам нь зурвас төдийхөн байдаг тул гүйхэд тийм тохиромжтой бус.Тиймээс явган явах Америкт нилээд дэлгэрчээ. Цаг хиртэй явган явах нь Америкт ашигтай бизнес болон хувирчээ. Тэдэнд зориулсан гутал, хувцас, элдэв чимэглэл, зөв алхаж явахад сургасан кассет гэх мэтчилэн худалдаанд гарах болсон ажээ. Сүүлийн үед Америкт ганбургер, пицца зэрэг илчлэг ихтэй, түргэн хоолны эрэлт хэрэгцээ буурч хүмүүс үнэтэйг үл харгалзан гормон болон бусад химийн найрлагагүй эрүүл хоол хүнсийг эрхэмлэх болсон нь илүүдэл жингээс ангижрахад үр дүнгээ өгч байна.
Орост Турах зорилгоор эм бэлдмэл хэрэглэх нь ховор байдаг. Зарим төрлийн тураах эм, нэмэлт тзжээлийг эмч, хоол зүйч нар үйлчлүүлэгчдээ санал болгодог. Гэхдээ энэ нь тийм ч түгээмэл бус. Орост спортын төрлийн дасгал мөн янз бүрийн хоолны дэглэм баримтлах уламжлалт аргаар турахыг эрхэм¬лэдэг. Ихэнхи нь бага идэх, оройн хоол идэхгүй байсны үр дүнд турдаг. Ер нилээд шалгарсан арга явган явахыг турахад тийм ач холбогдолтой гэж үздэггүй. Харин гүйлт нь турах эсвэл биеийн галбираа сайжруулах хүсэлтэй хүмүүсийн дунд түгээмэл хэвээр байна. Үүнээс гадна гүйлт бол эдийн засгийн үүднээс ч хэмнэлттэй гэж оросууд үздэг. Гүйж турахад пүүз, кедээс өөр зүйл шаардлагагүй. Кассет тавьж гэртээ дасгал хийж турахыг орос эмэгтэйчүүд төдийлөн ойшоодоггүй.
Хань (15)