Анхны цахилгаан автобус үйлчилгээнд нэвтэрлээ

Одоогоос 82 жилийн өмнө буюу 1925 оны энэ өдөр Зөвлөлт улс Монгол улсад Ю-13 нисэх онгоц бэлэглэж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр Монголын цахилгаан тээвэр компанийн инженерүүдийн бүтээсэн электробус анхны зочигчид оо суулган их хотын гудамжаар хурдаллаа. Гурав хоногийн дараа туршилт хэлбэрээр үйлчилгээнд оруулах бөгөөд Электробус буюу цахилгаан автобус нь маневр сайтай, ашиглалтын зардал бага, агаар бохирдуулахгүй давуу талтай юм байна. Нөгөөтэйгүүр 100 км-т автобус 45 мянган төгрөгийн шатахуун хэрэглэдэг бол троллейбус электробус 15 мянган төгрөгийн эрчим хүч хэрэглэдэг байна. Цахилгаан автобус саяаас дээш хүн амтай хотын нийтийн тээврийн гол тулгуур байдаг байна. Манай орны хувьд их ирээдүйтэй юм.
Монголын цахилгаан тээвэр компанийн ерөнхий захирал Д.Жаргалсайхан Электробус буюу цахилгаан автобусны хүчин чадлын талаар ийнхүү ярьж байна.үideo1Өдөр ирэх тусам эрчим хүчний үнэ хямдарч, нүүрсний томоохон ордууд нээгдэж байгаа. Гэтэл шатахууны хувьд манайх гадныхнаас хараат байдаг шүү дээ. Одоо явж байгаа бүх троллейбусыг электробус болгоход 200 мянган ам.доллар шаардлагатай гэнэ. Монголд угсарсан цахилгаан автобус нь 2 номер буюу Ханийн материал-Офециоруудын ордоны чиглэлд явах юм. Цахилгаан тээвэр компани зургадугаар чиглэлийн 12 тролейбусандаа мэдээллийн монитор суурилуулсан. Энэ Электробус ч гэсэн жижиг дэлгэцтэй, нийтдээ 26 хүний нэг эгнээ суудалтай. Контактийн шугамгүйгээр 5-10 км явж чадах хүчин чадалтай бөгөөд цагт 60 км/ц хурдлах юм байна.
Т.Од /olloo mn/