Хотын иргэд яагаад халзардаг вэ?

Гэнэт, стрессэд ороход онцгой дааврууд ялгарч, цусан хангамж өөрчлөгдөн, үсний өсөлт буурдаг. Үсний ихэнх фолликул зогсонги байдалд ордог. Хэдэн сарын дараа эдгээр үс унадаг байна. Ер нь хүний үс өдөрт 100-120 ширхэг унах нь стресс, өвчин зэрэг шалтгаантай байдаг гэхдээ үс хагас жилийн дараа л унаж эхэлдэгийг анхаарна уу. Ийм учраас ойчиж эхэлвэл үсчинд биш эмчид очих хэрэгтэй. Эмчийн зөвлөсний дагуу эмчилгээг хийлгэхийн зэрэгцээ ийм маск тавиарай. 3 хоолны халбага лошгоны тос, 1 хоолны халбага нимбэгийн шүүс, 1ц/х зөгийн бал, 1ш өндөгний шар (тослог үстэй бол бүтэн өндөг) зэргийг холь. Харин лошгоны тосоос бусдыг ууранд халаасан байна. Бүлээнээр нь толгойн хуйханд түрхэж, 1 цаг байлгана. Хөрөхөөс өмнө алчуураар орооно. 1 цагийн дараа шампуниар угаана.
Мөн царсны холтос, сонгины хальсыг тэнцүү хэмжээтэй хольж, 1л буцалсан усанд уг холимогоос 1 аягыг хийн зөөлөн гал дээр 1 цаг байлгана, буцалгахгүй. Шүүж хөргөөд хуйхандаа түрхэнэ. 1 цагийн дарәа усаар зайлна.
Хань (15)