Интернэтийн реклам өсч байна

Интернэт дэх рекламны зардалд 2005 онд 18.7 тэрбум, 2006 онд 24,9 тэрбум ам.доллар зарцуулсан байна.

2005-2006 онд интернэтийн рекламны зардал Ойрхи Дорнодод 22.4 хувь, Ази болон Баруун Европт 7.7 хувиар нэмэгдсэн байна. Шинжээчид Ойрхи Дорнодын улс орнуудын эдийн засгийн эрчимтэй өсөлт болоод нефтийн үнэ өндөр байсантай холбон тайлбарлажээ. Ойрын хугацаанд, тодруулбал 2008 онд Бээжин хотноо болох Олимпийн тоглолт, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Австри болон Швейцарьт болох Европын хөл бөмбөгийн тэмцээн зэрэг нь дэлхийн интернэт дэх рекламны зардалд

нэлээд хэмжээгээр нөлөөлөх аж. Харин эдгээр үйл явдлын дараа зардал нь бага зэрэг буурах юм байна.

2005-2009 онд интернэт дэх реклам нь өндөр хурдтай хөгжих улс орнуудын хувьд Катар, Египет, Молдав, Румын, Арабын Эмират улс, Орос, Саудын Араб, Кувейт, Словак орж байна.

Дэлхийн интернэт дэх рекламны хандлага Их Британии рекламны зах зээлийн хөгжлөөс хамаарах аж. 2006 онд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслээр /телевиз, радио, сонин, сэтгүүл/ явагдсан реклам сурталчилгааны зардал багассан бол интернэт дэх реклам 41 хувиар нэмэгдэж, 2 тэрбум байжээ.

(Бизнес таймс 14/508)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button