Торгоны зам ба Монголчууд

Марко Поло монголчууд уруу аялж ирэхдээ торгоны замаар аялж ирсэн байдаг. Македоны Александрын цэргийн зүтгэлтнүүдийн нэг Неарх Энэтхэгийн хөндийд торго, хоргой ачсан жингийн урт цуваатай олон тааралдсан байдаг.

2000 гаруй жилийн өмнөөс ашиглагдаж Ьәйсан торгоны их зам нь Хятадын эртний Хан улсын нийслэл Чанань /иань/ хотоос гараагаа эхэлдэг ажээ. Энэ зам нь Ганьсу муж, Синь-цзя-наар өртөөлөн Хятадын нутгаас гарч, Дундад Азийн улс орныг дамжин Энэтхэг, Перс, Араб, Газрын дундад тэнгис, dom, Франк хүрдэг байсан. Торгоны зам нь дорно, өрнө, өмнө, умард зүгийг холбосон худалдаа, элчин харилцаа, технологи, шинжлэх ухаан, соел дамжих дэлхийн гол судас, гүүр болж байлаа. Энэ нь геополитикийн хувьд монголчууд хүчирхэгжсэн үедээ торгоны замыг хяналтандаа байлгаж, энэ замыг тогтвортой ашиглах нөхцөлийг бүрдүүлж байлаа. Торгоны замыг түүхийн урт хугацаанд тэмээн цувааны зам, худалдааны их зам, номингийн зам гэх буюу Энэтхэг сударт Дармаа раднаагийн зам буюу Ном буян эрдэнийн зам хэмээн нэрлэж байсан байна.

Монголчуудын хувьд худалдааны замаас гадна буян үйлдэх, хриун мөргөлийн, хар элсний зам, түмэн уртийн зам гэх мэтээр нэрлэж байсан ба улс орнууд өөрийн ашиглаж байснаар нэрлэж байсан ба монголчууд шиг энэ замыг бүхий л төрлөөр ашиглаж чәдаагүй юм. Марко Поло монголчууд уруу аялж ирэхдээ торгоны замаар аялж ирсэн байдаг.

Македоны Александрын цэргийн зүтгэлтнүүдийн нэг Неарх Энэтхэгийн хөндийд торго, хоргой ачсан жингийн урт цуваатай олон тааралдсан байдаг. Эрдэмтэн С. Н Рубенко МЭӨ 1-11 зууны үед Торгоны зам хойд талаараа Хами, Турфан, Урумчийг дайрән, Төмөр нуур /Иссык-куль/ Ферган, Согд нутгаар Бактри уруу Мевр, Хамаданыг дамжин Дюра, Геранк, Памир УРУУ улмаар цааш өрнө зүг оддог байсныг тэмдэглээд, энэхүү замаар Хятад болон Хүн улсад бага Азийн ба эртний Грек, Ромын бараа нэвтэрч байсныг бичсэн байдаг. Энэхүү торгоны зам нь цаг уур болон элсний нүүдлээс болж өөрчлөгдөх, дээрэм тонуул ихэссэн үед балран арилж тасарч байлаа.

Торгоны замын урд хойд хоёр гол зам нь Дунхуанаас салдаг ажээ. Урд зам нь Янгуань, хойд зам нь Юймэнь гуаныг дайрч өнгөрнө гэсэн байдаг. Торгоны замын гол сувгийг Хэсийн гудам буюу Ганьсугийн гудәм гэж нэрлэж байсан ба энэ нь Увэй /Лянчжоу/ Чжане /Ганьчжоу/ Цзюцюань / Сучжоу/ болон Дуньхуаныг / Шачжоу/ өртөөлсен зам юм. Гэхдээ МЭӨ И мянган жилийн зааг үед дундад азийнхан Хотан нутгийн Бадахшан уулнаас номин хэмээх үнэт хөх чулуун эрдэнэ, Яркенд-Дарья мөрний дээхэн хавцлаас Нефрит буюу балаши / сайн чанарын хөдөлмөрийн багаж, гоёл чимэглэлийн зүйлс хийдэг/ гэдэг ногоон цагаан өнгийн талст бүхий үнэт чулуулгийн ордыг олзаорлож,, өрнө болоод дорнын улс орнуудад худалдаж эхэлснээр торгоны замын жинхэнэ эх суурь тавигджээ. Археологийн болон бичгийн эх сурвалжаар энэ замаар номин эрдэнийг Бадахшанаас Энэтхэг, Иран, Месипотоми, Египет, Сири, Анатолид зэрэг улсуудад зөөж хүргэдгээс гадна дорно дахинд Орд харшаа өнгөлөхийн тулд 9 тонн номин зөөж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Энэ үед торгоны замыг номингийн зам гэж нэрлэж байсны учир ийм болой. МЭӨ 500 жилийн үеэс Хотан Яркенд / Хотан нь Монголоос тасарсан улсуудын нэг бөгөөд одоо ч Монгол улсад Хотон үндэстэний үлдэгдэл байдаг билээ./ хавийнхан Бадахшаны номин чулууг Хятадад гаргаж, энэ номингийн замаар худалдааны чөлөөт харилцаа бий болж байсан. Номингоор Хятад төрийн одон хийх болон бэлэг, орд харшны чимэг, шашны ёслолд хэрэглэж байжээ. МЭӨ III зуунд баруун хойд Ганьсу дорнод Туркестанд амьдарч бәйсан Иран, Энэтхэг гаралтай ард түмэн балаши номинг Юэжчи гэсэн нэр бүхий, гүйлгээний хэрэгсэл болгож байсан бөгөөд туүний балашийн худалдааны эквивалент нь хятад торго болж байсан буюу хятад торго нь МЭӨ 11-111 зуунаас эхлэн өрнө дорнодод алдаршиж эхэлсэн байдаг.

Энэ үед Хотаны захирагч торго нэхэх нууцыг хятад эмэпэйг ашиглан олох гэсэн боловч чадаагүй . Тэр эмэгтэй ялма модны үр, хүр хорхойн өндөг хоёртой ирсэн тухай Хятадын буддын ламтан бичсэн байдаг. Өер нэг эх сурвалжид МӘ 550 онд Византийн хаан Юстиниан өөрийн хоёр ламтанд хур хорхойн өндөг авч ирэхийг тушаасан байдаг нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Византийн торгоны хэрэгцээ асар их байлаа.

МЭӨ 200 зуунаас эхлэн Хан улсын Гаоди хаан, Хүн улсын Модунь хаан нар чөлөөт худалдааны 1,2,3-р дайныг хийж торгоны замын дагуух эзэмшил нутаг улсыг бие даалгах зэрэг цэрэг, дипломатын байнгын тэмцлийг хийж байлаа. Үүний үр дунд түр зуур Ханчууд Өрнөдийн торгоны замыг, Хүнчүүд дорнодын торгоны замыг эзэмшихээр болж байлаа. Энэ тэмцэл Юстиниан хааны үед дээд цэгтээ хүртэл үргэлжилсэн юм. Византийн хааны ордныхон ба язгууртнуудын хэрэгцээнээс гадна торгыг валют мэтээр хэрэглэж бүдүүлэг аймаг улсуудын цэргийг худалдаж авахад ашиглаж байв. Энэ наймааны үрээр Юстиниан хаан бүс нутгийнхаа хэмжээнд гүрний бодлого явуулж байлаа. Персуүд Византийн хүчийг сулруулах зорилгоор цагаан хүннү Катулфын зөвлөснөөр торгоны мөнгийг төлж, Согд худалдаачидын нудний нь өмнө торгыг шатаав. Согдууд Туркед хов хүргэж Перс үрүү дан турк хүмүүсээс бүрдсэн элч мордов. Перстэй холбоогоо тасалж шууд Византтай худалдаа хийх болов. Монгол гаралтай хүчтэнгүүд болон төв монгол илүүдэл торгоо өрнө дахинд борлуулах сонирхол болон торгоны замыг тайван болгох санааг Монголын хаадад сануулж байлаа. Согд худалдаачид аюулгүй зөрчих бүх нөхцөлөөр хангагдахыг монгол гаралтай улсуудаас алинаас нь хүсэхээ мэдэхгүй байлаа. Монголчууд Турк, Хятадуудаас торгоны замын татварт авсан маш их хэмжээний торгоо хаашаа хийхээ мэдэхгүй хог шиг үзэж байлаа.

МЭӨ 198 оны гэрээгээр Хүн улс Хятадаас жил бүр нэг түмэн хуй буюу 92400 метр торго авч байсан бөгөөд энэ нь жил ирэх тусам хуримтлагдаж байсан. Тэр үед Хүнчүүд 3 бум буюу 300000 хүнтэй байсан гэвэл асар их торго илүү гарч байсан нь Хүнчүүд Реоэкспортыг маш эрт эрхэлж байжээ гэж эрдэмтэн Ж . Бор дүгнэн хэлсэн байдәг. Үүний дараа Табгачийн / сяньби гаралтай улс/ хаант улс хүчирхэгжин, Хашины Хүнчуүд ба Тогоон, Жужаны санааг илэрхий зовоож байв. Куча, Кашгар. Үйсүн, Варвализ,Шань-шань, Карашар, Жасма, Согдын захирагчид Табгачын эзэн хаанд элч илгээж гадаад бодлогдоо Табгачийн бодлогыг баримтлана гэв. Табгачийн элчийг Ферган, Чачийн /Ташкент/ эзэд найрсгаар хүлээн авч худалдаа хийхийг хусч байв. 456 онд Табгачууд Тогооны Хамийн баян бүрдийг эсэргүүцэлгүйгээр эзлэн авч Өрнө дахинд торго гаргадаг торгоны зам дээр хяналтаа тогтоох боломжтой болсон юм . 470 оноос Жужан Табгачийн ойролцоох газрыг түйвээхэд Табгач Хун Их говийн өмнө биед хүртэл хөөн ялагдәл хүлээлгэж,цаашид Жужаныг Хангай нурууны Онгийн голын хөндий хүртэл дайлан довтолжээ. Нирун аймаг Сүмбэ угсааны Тогоон улстай найрсаг учир 285 жилийн турш нутгаар нь дайрч Сүн.өмнөд Ци -лян улстай баруун уртрагийн торгоны замаар худалдаа наймааны харилцаатай байлаа.670 оноос эхлэн жил бүр Түрэгийн зэр зэвсгийн хүчинд автсан умард Ци-Чжоу улс торгон эдээр алба барихад хүрчээ. Түрэг худалдааны таатай нөхцөл бий болгох зорилгоор Төв Казахстан, Хорезмыг эзэлж торгоны замыг бүхэлд нь эзэмших болсон байдаг. Ингээд Түрэг улс баруун Вэй, Түрэг улсыг төлөөлөн суух түшмэдийн газрыг хил дээр байгуулжээ.

Түрэгийн дараа Уйгарууд хучирхэгжин гарч ирсэн. 745-758 он хүртэл төр барьж байсан

Моюнчур хаан Түвд Дан улстай торгоны замыг эзэмшихийн тулд өрсөлдөж байв. Үүнээс үзэхэд тэр үеийн Монголчуудын дайн довтолгооны ихэнх нь торгоны замд ноёрхолоо тогтоох өрсөлдөөнөөс болж гарсан байдаг. Энэ нь худалдаа бол дайны бараометр юм гэдэг үгийг баталж байгаа юм. Ань Лу-шиний бослогыг дарахад цэргээр тусалсны хариуд, Уйгар нь Тан улстай худалдаа хийх эрх олж, 762 оны гэрээ ёсоор агт, торгоны наймаа хийхээр тогтож, агт нэг бүрийг 40 хуй торгоор бодож жил бүр 100000 агт гаргаж 4000000 хуй торго авахаар тогтсон нь хятадын бүх өрх айлаас ч гаргаж дийлэхгүй зүйл байлаа. Үүнийгээ мэдээж гуравдагч оронд худалдах реоэкспорт хийх зорилготой байсан.Арабын жуулчин Тамим ибн вахрын мэдээгээр Тан улс Уйгарт жил бүр 500000 толгой торго илгээж байсан байна. Тэрээр Уйгарт Персийн бараа орж ирэхээс гадна хүмүүс нь маанийн шашин шүтэж байлаа гэж тэмдэглэн бичсэн байдаг. Баруун газрын торгоны замын нэг хэсгийг Түвдүүд эзэмших болсон учир баруун газрын худалдаачид Уйгарын эзэмшил торгоны замаар явахдаа их хэмжээний татвар төлж Хятадын нутагт хурч байжээ. Үүний дараагаар, Кидан гурэн торгоны замыг бүхэлд нь өөрийн мэдэлдээ байлгаж байлаа. Энэ 2000 жилийн түүхэнд Монголчууд Хүн гурэн, Хатан /Кидан/ гүрэн Чингисийн их эзэнт гүрэн Манж гүрэн / Зүүн монгол / болон б-н завсрын улс оршин тогтсоноос хамгийн их хүчирхэгжиж, торгоны замыг ашиглан дэлхийн худалдааг анх дэлхий даяар либериалчилсан ба дэлхийн дарга буюу эзэн / Agensy агентлаг / улсын үүргийг /Одоогоор НҮБ -ын эх суурийг тавьж байсан/ гүйцэтгэж байсан Чингисийн их эзэнт гүрэн улс юм. XIII зуунд Чингис хаан торгоны замыг чөлөөтэй болгох зорилгоор Хорезм /Баруун Туркенастан Аму дарьяа мөрний адаг дахь торгоны замын гол тэнхлэг зангилаа дээр байрлаж байсан улсыг довтолж, бүх хотыг эзэлж /Отрар хотыг гэхэд торгоны зәмыг тайван болгохыг Чингис хаанаар хийлгэхийг хүсэж байсан худалдаачид хотын хэрмийн хаалгыг нээж монгол цэргүүдийг оруулсан билээ. / авсан билээ.. Марко Поло бичихдээ Тэр газарт / торгоны замын дагуух газар бүрт/

өөдгүй,хэрцгий хүмүүс хийгээд хулгай дээрэм нэн элбэг бөгөөд өдөр өнжилгүй хүний амь бусниулж, худалдааны хүн тэдэнд хорлогдох нь маш элбэг. Тэд зэвсэггүй худалдаачдыг хайр найргүй дээрэмддэг ба алж талдаг улс бөлгөө. Чингис хаан үүнийг болиулж маш олон Стан / монголоор сәдан.сатан хамаатан төрөл гэсэн үгнээс гаралтай/ улсыг байгуулах үндсийг тавьсан юм. Энэ нь Балмат танхай буюу цагийн эрхээр хувираад Алимт буюу Алма-ата, Хиргисийн хүүр буюу зөөлрөөд Хиргисүүр болсон ба Борц гэж монгол үг дэлхийгээр тэнүүлчилсээр порция / орц/, борщ буюу шәл гэсэн үгийг үүсгэсэнтэй ижил төстэй юм.

Монголчуудын хүчтэй байч үед Урумч, Зүүн гарын хотгорыг дамжин яаах замын умард салаа замыг Монгол зам гэж нэрлэж байжээ. Юань гүрэн задран унаснаар торгоны зам аюултай болж хаагдах эхлэл тавигдсан Хубилай хааны 500 тоннын даацтай усан онгоц ашиглах болсноор Энэтхэг үрүү Хятадаас бараа бүтээгдэхүүн зөөх болсон нөгөөтэйгүүр Португалын жуулчин Гама Васко да 1497 оны долдугаар сарын 08-нд Миссабон хотоос Энэтхэгийг зорих далай замыг нээснээр Римлендын улсуудын хүчирхэгжилтийн эрин зуун эхэлсэн юм. Дэлхийн эх газарт Монголчуудын төгегөлийн үүргийг гүйцэтгэх харамсалтай хувь заяаг Манж буюу Зүүн Монголын гүрэнт улсад түүх үүрүүлсэн юм. 1987 оны НҮБ-ын соёл,боловсрол шинжлэх ухааны салбар байгууллага Юнеско соёлын хөгжлийн дэлхий дахины 10 жилийн хүрээнд харилцан ойлголцлын харгуй торгон замын талаар иж бүрэн судалгаа хийх төсөл боловсоруулсан нь энэхүү түүхэн үйл явдлын ул мөрийг тодруулахад чухал ач холбогдолтой юм.

Хеннинг Хаслундын бичсэнээр Хятадаас Ховдоор дайран Буриадад цай зөөдөг байсан ба үүнийгээ Цайны зам гэж нэрлэж байсан ба тэр буудалладаг газар бүр тэр бүү хэл араб худалдаачид бараа таваар зарахаар явж байсан нь ЗХУ -ын социалист худалдаа хөгжтөл уе үе торгоны зам ашиглагддаг байсан нь тодорхой байна. Энэ үед торгоны замаар Төвд, Энэтхэгээс Монголд шашны эд бараа таваар орж ирж байсан баримт түүхэнд бий.

(Бизнес таймс 14/508)

Л.ОЧИРХУЯГ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button