Францад 2006 онд 84 тэрбум еврогийн орон сууцны зээл олгогджээ

Орон сууцны зээлийн эрэлт нэмэгдэж 2006 онд энэ чиглэлээр олгогдсон зээлийн хэмжээ 15% нэмэгдэж 84 тэрбум еврод хүрсэн нь үүнд ихээхэн нөлөөлсөн байна. Мөн банкууд нь зээлийн эргэн төлөгдөх хугацааг 25-30 жил хүртэл сунгах нь ихэсч, өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар орон сууцны зээлийн дундаж хугацаа 20.7 жилд хүрчээ.
Гэвч цаашид орон сууцны зээлийн хүү, үл хөдлөх хөрөнгийн үнэ байнга нэмэгдэж байгаатай холбоотойгоор зээлээ эргэн төлөх чадваргүй хүмүүсийн тоо улам нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжилтнүүд онцолжээ.
Энэ оны 4-р сарын байдлаар Францын орон сууцны зээлийн хүү нь сарын дотор 0.33% өсч 4.28% болжээ. Харин Францын үл хөдлөх хөрөнгийн үнийн дундаж өсөлт нь 1997 оноос жилийн 130% байгаад бөгөөд нэг м.кв-ын үнэ дунджаар 2647 евро, Парисын элит дүүргүүдэд 8.6 мянган евро хүрээд байгаа юм байна.