Хятадын ооноос үхлийн аюултай бодис илэрчээ

Yүнтэй холбоотойгоор АНУ-ын Хүнсний бүтээгдэхүүн, эм бэлдмэлийн удирдах газар нь Хятадаас ирж байгаа бүх шүдний оог шалгаж эхэлжээ. /Диэтилен гликоль нь хүний төв мэдрэлийн систем, элэг, бөөрний үйл ажиллагаанд ноцтой аюул учруулдаг/ БНХАУ нь АНУ руу экспортлодог шүдний ооны хэмжээгээрээ Канадын дараа орох хоёр дахь том экспортлогч юм.
Yүнээс гадна Хятадаас нийлүүлсэн малын бордооноос меламин нэртэй өөр нэгэн хортой бодис илэрсэн тухай Reuters агентлаг мэдээлж байна.