Микро автобусны жолоочид дарамтаас гарахыг хүсч байна

энэ сарын 29-нд Эрх чөлөөны талбайд болох Шүүхийг шүүе цуглаанд оролцох болсон тухай мэдээллээ. Нийтийн тээвриин үйлчилгээний төрийн ачаанаас микро автобус 11 жил үүрэлцэж яваа. Уг нь улсын төсөвт байгууллага гэдэг статустай микро автобусны үйлчилгээг хариуцдаг Хотын тээвриин газар нь улсаас төсөв авдаг боловч Нийслэлийн засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг гэж нэрлэгддэг. Улсын гэсэн тодотголтой ч жолооч нарын хувийн хөрөнгөөр үйлчилгээгээ гүйцэтгэдэг байдалд нь Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд болох жолоочид эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн юм.

Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд тэргүүн Л. Баярсайхан өнөөдрийн нөхцөл байдал болон нөхөн олговор төрөөс авч байгаа эсэх талаар ийнхүү ярьж байна.үideo1Микро автобусны жолооч нараас татах татвар татаас, элдэв гувчуурт нэг жилд 7,6 – 16,4 тэрбум болдог байна. Тэгвэл улсаас өгдөг гэх нөхөн олговор микро автобусны жолооч нарт оногдодгүй байна. Жижиг оврын нийтийн тээврийн жолооч нарын татвар татаас хэт өндөр байгаагүй бол сайн чанарын том оврын автобус болгон дээшлүүлэх цаг хугацаа, орлого олох байсан гэнэ. Нийтийн тээвриин үйлчилгээг хувийн микро автобусныхан үүрч ирсэн тэр хэмжээгээр хамгийн муу нэртэй нь микро автобус. Зарим талаар зорчих аюулгүй байдал, эрүүл ахуйн орчин хангаж чадаагүй мэт байдаг ч том оврын автобуснаас хурдан гэсэн үндэслэлээр хэрэглэгчид илүүтэй сонгож суудаг.

Микро автобусны цаана давхар бизнес, улсын халаасанд орох орлогыг хулгайлж замаас нь баяжигчид олширсоноос хурдтай давхих, давхарлаж зогсох, өрсөлдөж хашгирах зэрэг муу үр дагавар үүссэн байна. Шимийг нь авч шимэлдгийн хаялаа гэгчээр нийтийн тээвриин хүнд ачааг улсын дэмжлэггүйгээр гүйцэтгэж ирсэн микрог ончилж хасна гэж байгаа нь олон хүнийг ажлын байргүй болгож, олон айл өрхийг ядуучуудын эгнээ рүү түлхэж байгаад бухимдаж байгаа аж. Хувиараа тээвэр эрхлэгчдийн үйлдвэрчний эвлэлийн хорооны гишүүд хотын тээвриин газар шугам хариуццаг компаниуудыг татан буулгахын төлөө тэмцэл хийх болсон тухай өнөөдөр болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдсэн юм.

Т.Од /olloo mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button