Яамдаар юутай байна?

2006 онд манай улс Финланд улстай нийт 3.2 сая ам.долларын худалдаа хийснээс 3.1 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн буюу цаасан бүтээгдэхүүн импортлож, 0.1 сая ам.долларын цахим интеграл схем болон бүтээгдэхүүнийг экспортложээ. Монгол Улсад Финландаас бага хэмжээний хөрөнгө оруулалт бүртгэгдсэн байдаг бөгөөд 1990-2006 он хүртэл нийт 35 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн байна.

САНГИЙН ЯАМ

Засгийн газраас стратегийн орд газруудад төрийн эзэмших хувь оролцоог тогтоох, дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тааламжтай үед цаг алдалгүй орд газруудыг ашиглаж эхэлснээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой гэж үзан багагүй арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

Тухайлбал, Засгийн газраас Оюу толгойн орд газарт төрийн эзэмших хувь оролцоог тогтоох, орд ашиглах талаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийх ажлын хэсгийг байгуулан ажилласны үр дүнд, уг ордыг ашиглах талаар ажлын хэсгийн түвшинд тохиролцсон саналыг хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр олон нийтэд танилцуулж, ойрын үед Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцүүлэн, УИХ-д танилцуулахаар төлөвлөж байгаа юм байна.

Манай улсын ашигт малт-малын томоохон орд болох Таван толгой, Цагаан суврага-ын ордод төрийн эзэмших хувийг тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх саналын хувилбарыг боловсруулах ажлын хэсгийг Засгийн газраас саяхан байгуулсны дагуу ажлын хэсэг ажилдаа ороод байгаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн үндсэндээ Оюу толгойн орд газрын талаар Засгийн газраас томилогдон ажилласан ажлын хэсгийн бүрэлдэхүүн үргэлжлүүлэн энэхүү ажлын хэсэгт ажиллаж байгаа юм.

Засгийн газраас Таван толгой, Цагаан суврага-ын ордод төрийн эзэмших хувийг тогтоох талаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцээр хийх саналын хувилбарыг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банкны техник туслалцаатай боловсруулж байна.

Ажлын хэсэг энә сард багтаан Таван Толгой, Цагаан суврага-ын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоох талаар саналын хувилбарыг боловсруулан Засгийн газарт танилцуулах юм байна.

Зам тээвэр аялал жуулчлалын яам

Тус яамнаас Монгол дахь Японы жил, Монгол-Япон ы хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн ажлын хүрээнд Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Япон Улсын Дэд бүтэц, газар, тээврийн яамтай хамтран Монголын байгаль, соёлын аялал жуулчлалыг дэмжих олон улсын

симпозиум-ыг 6 дугаар сарын 9-нд Улаанбаатар хотноо зохион байгуулах юм байна.

Монгол-Японы аялал жуулч-лалын хамтын ажиллагааг өргөжүулэх зорилготой энэхүү симпозиумд Японы аялал жуулчлалын төрийн болон хувийн хэвшлийн 200 орчим төлөөлөгчид оролцох аж.

Арга хэмжээний үеэр Монголын аялал жуулчлалын компаниудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Төрийн ордны 2 дугаар давхарт Монголын аялал жуулчлалын салбарынхны бичил үзэсгэлэнг зохион байгуулагдах юм байна.

Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам

Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагаас хөдөлмөрийн хүрээнд баримталж буй Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал, Хөдөлмөрийн хүрээн дэх суурь зарчим ба үндсэн эрхүүдийн тухай Тунхаглал-ыг эдийн засгийн бүх салбарт хэрэгжүүлэх зорилгоор 2006 онд Улсын Их Хурлаас Төрөөс албан бус хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого, Засгийн газраас түүнийг 2006-2008 онуудад хэрэгжуүлэх эхний шатны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлан хэрэгжүүлээд байгаа.

Эдгээр эрх зүйн актуудаар албан буа хөдөлмөр эрхлэлтийн хүрээг албан ёсны бүртгэл, мэдээлэл, нийгмийн хамгаалалд бүрэн хамрагдаагүй, хөдөө аж ахуйн буе, аж ахуй эрхлэх аливаа нэгэн зохион бәйгуулалтын хэлбэрт ороогүй, хуулиар хориглоогүй ажил, үйлчилгээг хувь хүн, өрх, хамтлаг эрхлэхийг хамруулах, тэдгээрийг төрийн үйлчилгээгээр дамжуулан албан хэлбэрт шилжүүлэх, эрсдлээс хамгаалах эрх зүй, эдийн засаг, хөдөлмөр, нийгмийн хамгааллын баталгааг бий болгоход төрийн бодлого, үйл ажиллагааны зорилго чиглэгдэнэ хэмээн тодорхойлсон.

Дээрхи бодлого, үйл ажиллагааны хүрээнд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн бүртгэл, мэдээллийг боловсронгуй болгох, тэдгээрийг төрөөс үзүүлж буй нийгмийн хамгаал-лын үйлчилгээнд хамруулах зорилгоор энэ оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн нийт 6 сарын хугацаанд бүх аймаг, дүурэг, сум, хороо, багт Албан бус хөдөлмөр эрхлэгчдийн улсын үзлэг-ийг зохион байгуулаад эхэлжээ.

Уг үзлэг нь Засгийн газраас зарласан Их бүтээн байгуулалт-Шинэ ажлын байрыг нэмэгдүүлэх жил-ийн ажлын хүрээнд зохион байгуулж буй томоохон ажлын нэг аж.

Улсын үзлэгийн хүрээнд албан бус хөдөлмөр эрхлэгчдийг ажлын байран дээр нь тусгай асуулгын дагуу бүртгэж, нэгдсэн дугаар бухий үнэмлэх олгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар сурталчлан таниулах, эрүүл мэнд, тэтгэвэр, тэтгэмж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний сайн дурын даатгалд хамруулах, тэдгээрийн талаар мэдээллийн нэгдсэн сүлжээ байгуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Дархан-Уул, Төв, Сэлэнгэ аймгийн зарим сумдын бичил уурхай эрхлэгчдийг үзлэгт хамруулахад Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны агентлагаас хэрэгжүүлж буй Тогтвортой бичил уурхай төсөл, Улаанбаатар хотын Нарантуул, Хархорин зэрэг худалдааны төвуудэд худалдаа эрхэлж буй иргэдийг үзлэгт хамруулахад Олон улсын хөдөлмөриин байгууллагын Хүүхдийн хөдөлмөрийг устгах АЙПЕК хөтөлбөрүүд зохих дэмжлэг үзүүлэхээр тохиролцоод байгаа гэнэ.

(Бизнес таймс 14/508)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button