Хотын оршин суугчид давамгайлж эхэллээ

2010 онд хотын оршин суугчдын эзлэх хувь дэлхийн хүн амын 51.1% эзэлнэ гэсэн статистик мэдээг үндэслэн эрдэмтэд нь ийнхүү эрс өөрчлөлт явагдах хугарлын мөч нь 2007 оны 5-р сарын 23-нд болж хотын оршин суугчдын тоо 3 303 992 253-д хүрч, хөдөөгийн оршин суугчдынх 3 303 866 404 болно гэдгийг тооцоолон гаргажээ.
Гэвч энэ нь хотын хүн амын ач холбогдол нь хөдөөгийнхнөөс давуу гэсэн үг биш гэдгийг эрдэмтэд онцолж байна. Хүн амын энэ хоёр бүлэг нь хоорондоо салшгүй уялдаа холбоотой юм. Хотууд нь цэвэр агаар, цэвэр ус, мод, түүхий эдийн эх сурвалж болж өгч байгаа хөдөө орон нутгаас ангид оршиж чадахгүй ч гэлээ хотын амьдралын түвшин хавьгүй өндөр байгааг судлаачид анхааруулж байна.
Ирээдүйд хотын иргэд оршин тогтноход нь асар чухал үүрэг гүйцэтгэж байгаа орон нутгийн амьдралын түвшин иргэдэд яаж туслах вэ гэсэн гол асуудалтай тулгарах ажээ.