Гонконгийн байр хамгийн үнэтэй

Ая тухтай орчинд, сэтгэл амар ажиллахын тулд гадаадын мэргэжилтнүүд ч мөнгө хайрладаггүй нь ойлгомжтой. Энэ талаар олон улсын боловсон хүчний агентлаг ECA International нь тогтмол судалгаа явуулдаг. Энэ удаагийн судалгаагаар гадаадын мэргэжилтнүүдийн хувьд хамгийн үнэтэй хотоор Гонконг шалгарчээ.

Гонконгд нь гадаадын мэргэжилтнүүдийн гол төлөв хөлсөлдөг гурван унтлагын өрөөтэй, тавилгагүй байрны сарын төлбөр нь 8600 долларт хүрчээ. Дараа нь мөн адил байрны төлөө сарын 7360 доллар нэхдгээрээ Токио орсон бол гуравт нь 7250 доллараар Нью-Йорк оржээ. Эдгээр хотуудаас гадна эхний аравт нь Москва, Сөүл, Лондон, Мумбай, Шанхай, Каракос, Парис хотуууд орсон байна.

Харин хамгийн хямдаар нь Найроби хот шалгарсан бөгөөд энэ хотод Гонконгоос найм дахин хямд үнээр буюу 1090 доллараар байр хөлслөх боломжтой.

Гонконгд орон сууцны хомсдол үүсэхтэй зэрэгцэн санхүүгийн том компаниуд төлөөлөгчийнхөө газрыг олноор нээх болсонтой холбоотойгоор байрны үнэ ийнхүү өссөн байна.

ECA International нь 1971 онд байгуулагдсан дэлхийн 71 орны 4000 гаруй мэргэжилтнүүдийг багтаасан олон улсын боловсон хүчний агентлаг бөгөөд 1500 гаруй том компаниудыг мэргэжилтэй боловсон хүчнээр хангах ажил хийдэг.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button