Зуны халуун, өвлийн хүйтэнд хөврөх урт цуваа домог болно

иргэдийг тэр бүр ундны усаар хурдан шуурхай хангаж чаддаггүй байжээ. Иймээс урт сунжирсэн оочер дугаараас болж эмх замбараагүй байдал үүсэхээс гадна иргэдийн алтан цагийг барж, бухимдуулдаг байсан байна.

Судалгаанаас үзэхэд өвлийн хүйтэн, зуны халуунд 4-5 цагаар худгийн гадаа дугаарлах тохиолдол элбэг гардаг .

Олон улсын Ротари-гийн сангаас хэрэгжүүлж буй 18000 ам долларын төслөөр байгуулсан худаг нь 120 метрийн гүний цэнгэг усыг иргэдэд тохь тухтай нөхцөлд одоогийн үнээс 50% хямдаар түгээж байгаа юм байна. Мөн уг худаг нь шалнаасаа халдаг, хүйтний улиралд утаагүй халдаг технологийг давхар шийдсэн нь агаарын бохирдлоос сэргийлэх нөхцлийг хангахыг зорьсон юм байна.

Ийм худгуудыг Ротари-гаас нийслэлийн хэмжээнд үргэлжлүүлэн барих зорилготой байгаа. Худгийн нээлтийн үеэр орчноо тохижуулахын зэрэгцээ ахуй амьжиргааг нь дээшлүүлэх зорилгоор хорооны иргэдэд хүнсний нарийн ногооны үр, цэцгийн үр зэргийг тараах юм байна.

Монголын Ротаричуудын хэрэгжүүлсэн Keep mongolia green цөлжилтийг зогсоох, багасгах зорилготой төсөл нь амжилттай хэрэгжиж байна. Мөн П.Шастины нэрэмжит 3-р эмнэлэгт Зүрхний мэс заслын кабинет оруулж ирсэн гээд олон төслийг Ротаричууд хэрэгжүүлсэн билээ.

Улаанбаатар Ротари, Солонгосын Жүүнгон, Японы Сумиёоши, Тэнножи зэрэг Ротари клубууд дээрх худгийн төслийг санаачлан хэрэгжүүлж, олон улсын Ротари сангаас 50 хувийн санхүүжилтийн туслалцаа үзүүлсэн юм байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button