Топуудыг нэгэн тайзнаа цуглуулсан CHIC

Алма-Аты хотын Театр Урлагийн академийг зураач-модельер мэргэжлээр төгсөөд Шилмэл загварын ордонд олон жил ажилласан энэ бүсгүйг загварын ертөнцийнхөн андахгүй. Тиймдээ ч барагтай бол нэгэн тайзан дээр хамт үзэгддэггүй топ моделиуд Сhic fashion шоунд оролцохоор амласан юм. 6 сарын 6-д SKY худалдааны төвийн хажууд орших UGC компанийн Метрополис нэртэй өвөрмөц шийдэлтэй, шинэхэн клубд болох СHIC fashion шоугаараа дээл гэдэг үнэтэй торго дурдангаар хийж зөвхөн хонхны баяр, наадам, цагаан сараар өмсдөг эд биш ямар ч материалаар хийж хэзээ ч өмсч болох эрхэмсэг хувцас гэдгийг үзүүлэх зорилготой ажээ.
Энэ шоуны бас нэгэн сюрприз нь топуудаас гадна жүжигчин Б.Эрдэнэцэцэг тэргүүтэй драмын театрын сайхан хүүхнүүдийг загварын тайзан дээр гунхалзуулах гэнэ.
Б.Лхамцэрэн CHIC нэртэй салоноо анх 2001 онд байгуулснаас хойш улстөр, урлаг соёлын оддоос олон байнгын үйлчлүүлэгчидтэй болж амжжээ.
6 сарын 6-нд Метрополис шөнийн клубд болох CHIC fashion шоуны дараа шоунд үзүүлсэн гоёмсог загварын хувцаснууд, Бодь гол ББН-ын дархан Т.Түмэнжаргалын урласан монгол үндэсний ээмэг, зүүлт, бүс зэрэг гоёл чимэглэлийн худалдаа зохион байгуулах гэнэ.
Шоуны билетийн үнэд дизайнер Лхамаагийн гарын бэлэг, ивээн тэтгэгч Анунгоо компанийн Wella, Pantene брэндийн бэлэг , Eүeryday сүлжээ дэлгүүрийн оруулж ирдэг германы алдарт Лангут фирмийн Blue nun вино, японы алдарт Suntory виски, CHIC нэрийн коктейлиэс гадна өөр бусад зүйлсийг багтаасан. Шоуны ерөнхий ивээн тэтгэгч Анунгоо компанийн Wella брэндийн үсний будгаар бүх моделийн үсийг будах юм байна. Торго мэт намирсэн үстэй бүсгүйчүүдийг харан нүдээ баясгах нь шоуны бас нэг онцлог болж байна.
CHIC загварын шоуны зорилго нь Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг үүднээс зохион байгуулж байгаа. Түүнчлэн Yндэсний хувцас гэдэг зөвхөн тогоор урлаж, гоёлд өмсдөг зүйл биш гэдгийг аруулах зорилготой гэнэ.
Монголчууд нийтээрээ монгол хүний оюун ухаанаар бүтээгдсэн эд зүйлсийг хэрэглэх нь л хамгийн том дэмжлэг юм. Өнөөдөр монгол улсын хил гаалиар орж ирж байгаа чанаргүй бараа таваарын тоо хэмжээ баримжаагаа алдсан байна. Ийм үед Б.Лхамцэрэн анх 2001 онд CHIC нэртэй хувцас захиалгын салон нээж урлаг соёл, улс төрийн нэртэй хүмүүсийн хүссэн загвар хийцээр хувцас урлаж 200 гаруй байнгын үйлчлүүлэгчтэй болсон байна.
Байнгын үйлчлүүлэгчид
-УИХ-ын гишүүн С.Оюун
-УИХ-ын гишүүн Б.Мөнхтуяа
-Дуучин Т.Ариунаа
-Дуучин Т.Эрдэнэтунгалаг зэрэг улстөр, урлаг соёлын одод, байдаг бол
-Макс группын ерөнхийлөгч Ганбаатар
-Сайхан урлагийг дэмжих сангийн тэргүүн Б.Баатарсайхан
-Шог зураач С.Цогтбаяр
-Донж төвийн захирал Төгөлдөр
-Францын элчин сайд Patrick Chrismanant
-Тус яамны соёлын атташе Natalie Korkmaz зэрэг эрхмүүд ч түүний урласан хувцсыг л өмсдөг байнгын үйлчлүүлэгчид нь.
Анх 2004 онд ажил хэрэгч эмэгтэйчүүдэд зориулсан CHIC fashion шоугаа зохион байгуулж ажил хэргийн ертөнцөд зөв зохистой атлаа донжтой хувцаслах үлгэрийг үзүүлж явсан бол энэ удаад ч тодорхой хүрээнийхэнд зориулсан үндэсний хэв маяг шингээсэн орчин үеийн өдөр тутмын болоод гоёлын хувцасны CHIC fashion нэртэй fashion шоуг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
/Оллоо.МН/