Ерөнхий сайд гадаад өрнөөс төлөлцөхийг иргэддээ уриалжээ

Киргизийн гадаад өрийн хэмжээ нь 1.9 тэрбум долларт хүрээд байгаад бөгөөд, өрийн хүүнд нь жил ирэх тусам улам их хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай болж, 2020 он гэхэд жилдээ 80 сая доллар зарцуулах хэрэгтэй болох тухай энэ улсын засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Киргиз нь Гадаадад төлөх өрийн түвшин өндөртэй ядуу улсуудад зориулагдсан санаачлага буюу HIPC хөтөлбөрт хамрагдах талаар хэдэн жилийн турш хэлэлцээр хийсэн ч эцэст нь энэ хөтөлбөр нь өрийг нимгэлэх бус харин улам нэмэгдүүлэх үр дагавартай гэж үзээд татгалзсан билээ.
Гадаад өрийг барагдуулах санаачлагатай холбоотойгоор төрийн албад, хил болон гаалийн ажилтнууд нь удаа дараалан цалингаа хандивлаж байсан. Тэр бүү Киргизийн парламентийн гишүүдээс хар тамхины цэцэг тарилбал, олон улсын байгууллагууд сандралд орж бидний өрийг төлж өгнө гэхээс эхлээд Хойд Киприйн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрвөл тэндэхийн туркчууд бидний өрийг төлнө гэх хүртэл хачирхалтай саналууд дэвшүүлж байсан удаатай юм байна.