Буш эвгүй байдалд оров

Бушийг АНУ-ын ерөнхий прокурор Гонзалестай холбоотой асуултанд хариулж байтал нь дээгүүр нь нисч явсан нэгэн шувуу санамсаргүйгээр бие засч костюмыг нь заавааруулж орхижээ.
Буш санаа зовохдоо цагаан толбыг арчиж арилгах гэснээрээ бүр ч эвгүй байдалд орсон байна. Yүний дараа Цагаан ордоны хэвлэлийн төлөөлөгч Дана Перино нь боссыгоо эвгүй байдлаас гаргахын тулд Ингэх нь аз дагуулдаг гэдгийг бүгд л мэдэж байгаа байх. Тиймээс өнөөдөр ерөнхийлөгчийн хувьд тун сайн өдөр гэсэн тайлбар өгчээ.
Yнэхээр ч энэ өдөр нь Бушийн хувьд азтай өдөр байж Конгресс нь дөрвөн сарын турш гүрийсний эцэст Ирак, Афганистан дахь цэргийн ажиллагаанд зориулан ямар нэг нөхцөлгүйгээр санхүүжилт өгөхөөр болсон юм.