Америкийн интернэт рекламны зах зээл дээд амжилт тогтоожээ

Улмаар хамгийн их хөрөнгө оруулалт хийгдсэн салбар болжээ. Энэ компаний ерөнxийлөгч нь энэ талаар Интернэр орчин нь сайт эзэмшигчид, рекламны агентлагуудад ихээхэн хэмжээний ашиг оруулсан хэвээр байна. Өнгөрсөн жил интернэт зах зээлийн орчин нь хэзээ ч байгаагүй өндөр эрчимтэйгээр хүрээгээ тэллээ. Рекламыг тухайн бүтээгдэхүүнийг худалдан авах магадлал хамгийн өндөртэй хэрэглэгчдэд хүргэн, үр өгөөжийг нь максимум болгох интерактив системүүд олон гарлаа. Реклам олгогчид нь интернэт рекламд зарцуулах хөрөнгөө улам нэмэгдүүлж байгаа болохоор цаашид ч энэ зах зээл өснө гэж хэлэх бүх үндэслэл байна гэж мэдэгджээ.
Yүнээс гадна шаардлагатай технологиуд нь хангалттай өндөр түвшинд гарч ирсэн болохоор дараа жилээс интернэтийн зар сурталчилгааны маш олон тооны шинэ орон зай, шинэ технологууд гарч ирэх ёстой гэдгийг судлаачид онцолж байна.