Ш.Сайхансамбуугийн эхнэр Оюунсогоо Ээжийгээ үхүүлчихээд ирээрэй гэж байцаагчдаа хэлдэг байна

Тэрээр татвар төлдөг наймаачдын мөнгөөр дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг аж. Мөнгөтэй нэгэнд амархан олддог суудал бол УИХ гишүүний суудал. 2008 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх гэж байгаа Ш.Сайхансамбуугийн гэр бүл олны анхаарлын төвд ерөөл биш хараалын бай болсон бололтой. Түүний эхнэр Оюунсогоо нөхрийнхээ эрхэлдэг захын 10 байцаагчаа ёстой л нэг дарамталдаг нэгэн гэнэ. Саяхан тоотой 10 байцаагчийн нэгнийх нь эхийн бие муудан чөлөө авахаар гуйжээ. Гэтэл Оюунсогоо хүүхэн ээжийнхээ арыг нэгмөсөн гүйцээчихээд ирээрэй, Чи ажлаасаа гарчих, чиний оронд хий дэмий даатгалын мөнгө төлөх болно хэмээн сүрдүүлжээ. 40 хүрч яваа байцаагч хүүхэн ажлаа орхих уу ээжийгээ харах уу ацан шалаанд орсон аж.. Түүний ганц хүү С.Наранбат ч хар тамхины асуудалд орон аавынхаа нэр нүүрээр орон шорон гэхгүй мултарсан. Баруун солгойгүй урсах мөнгөн дунд хүний зовлон мэддэггүй энэ гэр бүл хэдий удаан шумбах бол. Ямартай ч энэ гэр бүлийг өрөөх биш хараах наймаачид олон байдаг бололтой.
81-р суваг