Нарантуул-ын босс Ш.Сайхансамбуу зориулалтын бус газар охиндоо зориулан өндөр үнэтэй тансаг хаус бариулж байна

Тэдний нэг нь Монголчуудын маань бүхий л хэрэгцээг хангаж байдаг ганц том зах болох Нарантуул худалдааны төвийн эзэн Ш.Сайхансамбуу юм. Жорлон нь л гэхэд өдөртөө хэдэн саяын ашиг олдог, лангууных нь түрээс маш өндөр байдаг гэдгээс түүний орлогыг цээжний тооцоогоор бодож тэрбум тэрбумаар хэмжих нь энүүхэнд. Монголын толгой баячуудын нэг болох тэрээр ирэх сонгуульд ч хүч үзэхээр бэлдэж буй сурагтай. Харин сүүлийн үед хүүхдүүд нь түүний чихийг нэлээд халууцуулж байна. Түүний ганцхүү С.Наранбат нь зугаа цэнгэл хөөцөлдөж явсаар эцэстээ хар тамхины хэрэгт холбогдож 6 cap аавынд суух шүүхийн тогтоол уншуулсан ч мөнгөтэй аав-ын буянаар мултарч дөнгөжээ. Мөнгөтэй хүнд хууль шүүх үйлчилдэггүйн тод жишээ энэ юм. Түүнчлэн Ш.Сайхансамбуу босс мөнгөтэй хүний зангаар сүрийг үзүүлж 6 жилийн өмнөөс бөөн хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсаар Оргил рашааны ундарга дээр спорт цогцолбор барьж дөнгөснийг уншигч та санаж буй бизээ. Оргил-ын рашаан 150 метрийн гүнээс гардаг ч хөрснөөсөө байнга шим тэжээл авч, эрдсийн идэвхжил нь нэмэгдэж байдаг гэдэг. Гэтэл рашааны хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих нь рашааны эмчилгээний чанарыг алдагдуулж, ундаргыг нь багасгадаг учраас сувиллынхан тэмцээд дийлээгүй. Хуулиндаа ч рашааны цооногоос дөрвөн тийш 100 метрт хамгаалалтын, 200 метрт ариун цэвэр хязгаарлалтын бүс байх ёстой гэж заасан байдаг аж. Тухайн үед рашааны удирдлагууд БОЯ болон Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдуудын гаргасан Энэ шийдвэр нь рашааны ашиглалт, хамгаалалтын дүрэм болон хот байгуулалтын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн тул хориг тавьж байна гэх шийдвэрийг Ш.Сайхансамбууд үзүүлэхэд Энэ ундарган дээр чинь юугаа ч барьсан миний дур. Зөвшөөрөл л миний гарт байхад юу ярих вэ. Яаж ч заргалдаад нэмэргүй гэж амыг нь таглажээ. Уг нь улсынхаа төвд рашааны ундаргатай орон дэлхийд Ром, Софи, Монгол гурав л байдаг аж. Гэтэл ундарга, найрлага, эрдэс бодисоороо дэлхийд гайхагдах энэ сайхан рашааны ундарга дээр мөнгөтэй хүн барилгыг олон янзаар барьж чаддагаа харуулж байна. Энэхүү спорт цогцолборын эргэн тойронд саяхнаас хувийн эдлэн, тансаг хаусын барилга сүндэрлэж эхэлжээ. Энэхүү гоёмсог хаусын нэгийг Ш.Сайхансамбуу охиндоо зориулан солонгосын дээд зэрэглэлийн барилгын компаниар бариулж байгаа юм байна. Уг барилга нь гүйцэтгэл ажлын хөлсний хэмжээгээрээ монголд толгой цохиж байгаа бөгөөд барилгын материалуудыг нь германаас сүүлийн үеийн хамгийн чанартай өндөр үнэтэй гэсэн үзүүлэлтээр сонгож оруулж иржээ. Тансаг хаусын нэг ширхэг блок нь 60/40-ийн хэмжээтэй бөгөөд 40 ам долларын үнэтэй юм байна. Үүнийг харсан монгол ажилчид гаалийн татвар замын зардал нийлээд нэг блок нь лав 50-аад ам доллар болно байх шүү хэмээн дуу алдсан гэнэ.

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button