Мистер Баянхүү гаальч эхнэрийнхээ нөлөөгөөр бизнест одтой явна

Харамсалтай нь олны харц, явган яриа тэр сайхан хосыг салгаж, өдгөө Оюунтуяа нь Германы загварын ертөнцөд хүчээ үзэн буй. Харин Баянхүү эндээ хэд хэдэн клипэнд мэргэжлийн жүжигчнээс өөрцгүй тоглож, олон ч бүсгүйтэй нэр холбогдоод амжсан. Хамгийн сүүлд өөрөөсөө насаар ахимаг гаальчин бүсгүйтэй хамт амьдрах болсноос хойш Баянхүүгийн сурагтасарсан. Монголын cop болсон сайхан бүсгүйчүүдийг өвөртөлж явсан ч тэр бүхнээс хайр халамжийг илүүд үзэн энгийн нэг настайвтар эмэгтэйг сонгон насны ханиа болгосон нь эр хүний унаган чанартаа захирагдсаных гэлтэй. Баянхүү эхнэрийнхээ хэт их халамжаас санаа зовж олны нүдэн дээр дагуулж явахаас цааргалдаг аж. Учир нь өөрөөс нь эгчмэд хүүхэн эгээ л жаахан хүүхэд шиг ам руу нь хоол халбагадан хийж, асгасныг нь арчиж, гараа угаасан эсэхийг байнга асуух нь эвгүй юм гэж найз нөхөддөө аминчлан ярьсан байдаг. Тэрээр урд хөршөөс тахианы мах, өндөг зэргийг оруулж ирж, бага хэмжээний бизнес эрхэлдэг байсан. Харин сүүлийн үед эхнэрийнхээ нөлөөгөөр түүний бизнес хүрээгээ тэлж, олон салбарт цэцэглэж байгаа аж. Тэд өнгөрсөн намар дүүргийн иргэний бүртгэлийн төвд гэрлэлтээ батлуулан найз нөхдийнхөө хүрээнд даруухан цайллага хийгээд өнгөрсөн юм. Харин тэдний ойрын төлөвлөгөөнд хүүхэдтэй болох асуудал багтсан гэнэ шүү.

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button