НХХЯ-ны сайд Д.Дэмбэрэл Би Солонгосын талын авч байгаа 30 доллараас зохих татвараа авахыг ҮТЕГ-т сануулсан

үйл ажиллагааг хэт замбараагүй зохион байгуулсан нь УИХ-ын байнгын хорооны хэмжээнд яригдахад хүрч, НХХЯ-ны сайд Д.Дэмбэрэлийг дуудан авч ирж байцаасан. Гэвч энэ талаар ямар нэг үр дүн үзүүлэхээр дүгнэлт гаргасангүй, хий дэмий улс төржөөд өнгөрсөн юм. Харин энэ асуудлын цаад учир байдлыг сайд өөрөө хэрхэн үзэж буйг сонирхсон юм.

-Гадаадад ажиллах хүч бүртгэх үйл ажиллагааны талаар байнгын хорооны хурлаар авч хэлэлцсэн. Эндээс ямар үр дүн гарах вэ?

-НХХЯ БНСУ-ын Хөдөлмөрийн яамтай гадаадад ажиллах хүч гаргах асуудлыг зохицуулсан журам бүхий санамж бичигт харилцан тохиролцож гарын үсэг зуран зөршөөрсөн байдаг юм. Ингэхдээ гадаадад ажиллах хүсэлтэй монгол иргэдийг бүртгэх, хэлний шалгалт авах зэргийг Солонгосын тал хариуцна, бүртгүүлж, шалгалтанд тэнцсэн хүмүүсээ нэгдсэн журмаар явуулахыг манай тал хариуцахаар тохирсон байдаг.

Байнгын хорооны хурал зарлаж, хуваарьт ороогүй асуудал хэлэлцсэн нь цэвэр улс төржүүлсэн хэрэг боллоо. Эндээс ямар нэгэн гарц, зохицуулсан шийдвэр гарсангүй. Мэдээж ард түмний эрх ашгийн төлөө биш, өөрсдийн нэр хүндийн төлөө үг хэлсэн учраас ямар ч үр дүн гарахгүй.

-Өөрсдийн нэр хүнд гэж юу гэсэн үг вэ. Жаахан тодруулахгүй юу?

-УИХ-д сонгогдох гэж гадаадад баахан хүнийг гаргана гээд бүртгэл данс эхлүүлж бизнес хийсэн гишүүд бий. Тэгээд тэр жагсаалтаа барьж ирээд хэл үггүй бүртгэлд хамруулахыг шаарддаг. Би тэгж тэдний зоргоор хөдлөхийг хүсээгүй юм. Ард түмний нүдэн дээр ил цагаанаар бүх хүнээ бүртгэх нь зүйтэй гэж үзсэн. Хэн нь үнэнч шударгаар ил тод бүртгүүлж, хэн нь хэсэг бүлэг хүмүүсийн бизнес болж, яам тамгын газарт нөлөөл гэх вэ. Энэ шударга биш байдлыг хүлээн зөвшөөрөөгүй учраас, гишүүдийн шахах гэсэн хүмүүсийн бүртгэлийн жагсаалтыг хүлээж аваагүй учраас тэд ийнхүү шударга дүр эсгэн хувийн бизнесээ хамгаалж байна.

-Та нэр дурдаж хэлэхгүй юу. Яг хэн таныг өөрийн тойргийн хүмүүсээ арын хаалгадаж буртгүүлэхийг шахсан юм бэ?

-Олон гишүүн бий шүү дээ. Сонин хэвлэлээр бичээд л байдаг. Я.Санжмятав гишүүн 500 хүн гаргаж гэнэ, үлдсэн хүмүүсийг нь залилаж гэнэ гэх мэтээр мэдээлдэг. Мөн үүнийг дагаж, гишүүдийн нэрийг барьж луйвар хийсэн гэсэн олон баримт бий. Тойргоосоо хүн бүртгүүлэхээр жагсаалт гаргаагүй нь гэвэл цөөхөн байх шүү. Өнгөрсөн онд хэлний шалгалтанд хууль бусаар бүртгүүлсэн 4000 хүнээ оруулж, будлиан тарьсан нь одоо ч асуудал үүсгээд монголын нэр хүндийг унагаад явж байна. Харин энэ удаа ард түмний нүдэн дээр бүртгэл шударга явагдлаа.

-Гэхдээ хэтэрхий замбараагүй, болхи хувилбарыг сонгосон шүү дээ?

-Тийм тал бий. Солонгосын талаас бүртгэлийн хугацааг гэнэт товлосон. Богино хугацаандзохион байгуулах байсан учраас үүнээс дээр хувилбар байхгүй байсан биз. Харин дараагийн удаад үүнийг боловсронгуй болгох хэрэгтэй. Интернэтээр дамжуулж бүртгэл хийх ч юм уу, эсвэл аймаг дүүрэгт салбар гаргаж бүртгэл хийх зэргээр ярьж байгаа асуудлууд бий.

-Солонгосын талд хэт эрх мэдлийг өгч, ард түмнээ доромжлууллаа гэж буруутаж байгаа?

-Л.Одончимэд сайдын үед гарын үсэг зурсан санамж бичигт ийм эрхийн зохицуулалт хийсэн байдаг. Манай талаас хүлээсэн үүрэг нь байсаар байтал өөрсдөө хууль бус үйлдэл хийж, шалгалт будлиантуулж нэр хүндээ унаган эрх мэдлээ хязгаарласан тал бий. Гэхдээ одоо үүнийг

зохицуулна. Би ҮТЕГ-т хандаж Солонгосын тал бүртгэлийн хураамж болгон авч байгаа 30 доллараас зохих хэмжээний татвараа авахыг сануулсан. Тэр их мөнгөний тодорхой хувь нь улсын төсөвт орж л байг. Цаашид төр иймэрхүү маягаар асуудалд цэгцтэй хандаж ирнэ. Гадаадад ажиллах хүч гаргах асуудал хэдэн хүний бизнес байхыг хүлээн зөвшөөрөхгүй. Төрийн бодлогоор үүнийг хөтөлж явах болно.

Э.Батцэцэг

Хүмүүсийн амьдрал

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button