Жолооч бөхчүүд замын цагдааг хэрхэн аргалдаг вэ?

Монгол улсын гарди П.Сүхбат Чи намайг танихгүй байна уу
Бөхийн зүлэг ногоон дэвжээндээ эр бяраа гайхуулж цагтаа аатай бөх хэмээн нэрлэгдэж явсан П.Сүхбат АНУ-д ажиллаж амьдраад зодоглохгүй байгаад нь жил жилийн наадмууд бөхөд хайртай ард түмэн үгүйлдэг. Тэрбээр өдгөө АНУ-д шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Нэг удаа гардийг хотын гудамжаар Бенз машинтайгаа давхиж явтал гэнэт цагдаа шүгэлдэж зогсоожээ. Гарди машинаасаа бууж ирээд Чи намайг танихгүй байна уу гэхэд нь нөгөө цагдааг машинаа тойруулаад хөөж алдсан гэнэ. Харин тэр цагдаа нь шинэ залуу хүн болохоор тэрнийг танихгүй байж л дээ. Бусад цагдаа нар харчихаад дэмий л хоорондоо жиг жуг инээлдээд байсан юм байх. Дараа нь гардиас айж, чичирсэн цагдаа. та нар намайг алуулах гэж байхад яагаад тусалдаггүй юм бэ гэж гомдолложээ. Үнэн хэрэгтээ бусад цагдаа нар нь бүгд таньчихаад цагдаагаа өмөөрч очиж авч чадахгүй байхгүй юу.
Улсын начин Д.ДашжамцБичиг баримтгүй хүн машин барьдаг юм уу
Хилчин клубын захирал улсын начин Д.Дашжамц олон залуу бөхчүүдийг улсын цолонд хүргэсэн ачтан байсан. Тэрбээр дархан аварга Б.Бат-Эрдэнийг хүүхэд байхаас нь бөхийн эрдэм заан, энд тэндхийн наадамд дагуулж очдог байсан гэж бөхчүүд олонтаа ярьдаг юм билээ. Түүнийг Таван шарын ойролцоо явж байхад нь цагдаа зогсоогоод бичиг баримтаа шалгуул гэхэд Чи намайг оролдож байна уу, бичиг баримтгүй хүн машин барьдаг юм уу? гээд хэлэмгий доломгой тэрээр их л зандрангуй хэлээд авч. Гэтэл цаг дээрээ начин маань ямар ч бичиг баримтгүй явжээ.
Улсын гарди Б.Гантогтох Өгөхгүй шүү
Гардитай нэг удаа цагдаа тааралдаад машиныг нь журамлах гэтэл тэрээр түлхүүрээ гартаа чангаас чанга атгачихаад ер өгдөггүй гэнэ шүү. Арга нь барагдсан цагдаа гурвуулаа болж бүл нэмээд ч түүний түлхүүрийг атгаж авч бараагүй байна. Дараа нь тэд энэ бөх хүн гэдэг чинь арай л ондоо хүмүүс байдаг юм байна гэж ам булаалдан ярьцгаасан гэдэг.
Улсын заан Ч.Батзориг Та нар нэг л авчих юм бол
Батзориг зааныг начин байхад нь цагдаа дүрэм зөрчлөв гэж бичиг баримтыг нь хурааж авах гэж л дээ. Гэтэл заан тэр үед машиныхаа шилэн дээр бичиг баримтаа наачихсан явж байсан юм байх. Тэгээд та нар энэ бичгийг нэг л авчих юм бол бидэнд хэзээ ч буцааж өгөхгүй ш дээ гэж гүрийж зогсож байхад, гэнэтхэн машинаа чимээгүйхэн асаагаад давхичихсан гэдэг.
Д.Нэргүй
Тэргүүн