Асгатын төлөө байлдаж буй Оросын тэрбумтан Сулейман Керимов монголын бөхчүүдийг ивээн тэтгэлээ

Асгатын ордыг тойрсон асуудал ойрын өдрүүдэд ид анхаарал татаж байна. Манайхныг, гэрээ хийсэн буруутан хэн бэ хэмээн гүйлдэж цаашид яах учраа мэдэхгүй толхилцож байхад оросууд харин Асгатаас салахгүй гэсэн байр суурин дээрээ баттай зогсож байгаа бололтой. С.Мироновын айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Монголд ирсэн Полиметалл компанийн ерөнхий захирал Виталий Несис (31 настай) айлчлал дууссаны дараа Оросын санхүү, эдийн засгийн хамгийн нэр хүндтэй сонин Ведомости-д ярилцлага өгчээ. Монголд хийсэн айлчлалын талаар тухайлан бус харин Полиметалл компанийн өнөө ирээдүйн талаар хүүрнэсэн энэ ярилцлагад В.Несис Монголтой холбоотой асуудлаар ийн ярьсан байна.

Сурв-Ойрын үед шинээр худалдаж авах актив юу байна?

В.Несис Актив худалдаж авахын тухайд бид хэзээнээс туйлын нухацтай ханддаг. Тухайн активыг бид мэдэлдээ аваад урьдахаас нь хавьгүй илүү үнэ цэнэтэй болгон тордож чадна аа гэвэл л авдаг. Одоогийн эзэд нь юмаараа юм хийж чадахгүй байгаа тохиолдолд ч юм уу. Энэ талаар тодорхой бодсон юм бий. Хэд хэдэн газар юм байгаа гэж ойлгож болно.

-Тухайлбал хаана?

-Очоод өрсөлдлөө гэхэд бидний хувьд хаана давуу тал байна, тэнд л бид бизнес эрхэлдэг. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан

орнуудаас гадна Монголд л бидэнд давуу тал байна. Өөр газар бол үгүй. Тийм учраас бид Латин Америк, Африкийн аль алинд очихгүй. Таалагдаж байгаа гурван л орон бий. Украин, Казахстан, Монгол.

-Өнгөрдөг нэгдүгээр сард Монголын Засгийн газар Монгол-Оросын Монголросцветмет нэгдэлтэй танай хийсэн гэрээг цуцалж магадгүй гэж мэдэгдсэн. Цуцлаа юу тэгээд?

-Одоогоор асуудал эцсийн байдлаар шийдэгдээгүй байна. Энэ орд бидэнд таалагдаж байгаа. Тийм учраас бид түүнийг авахын тулд бүхий л боломжоо дайчилна. Одоогоор бид Монголд ажиллаж сурах, энэ орныг хууль эрх зүй, улс төрийн талаас нь судалж ойлгож авах гэж оролдож байна.

-Полиметалл болон Оросын бусад компанийн хувьд Монголд өрсөлдөх давуу тал нь юу вэ?

-Орос хэлнээс гадна геологийн мэдээллийг цуглуулж боловсруулах Зөвлөлт маягийн арга барил. Энэ арга барил бол нэг ёсны техникийн хэл бөгөөд манайханд ойлгомжтой энэ хэл тухайлбал, ӨАБНУ-ын мэргэжилтнүүдэд төдийлөн ойлгомжгүй байдаг. Дээр нь газар зүйн ойр байрлал.

-Тэгвэл манайхан Монголын эрх баригчидтай түүхэн дотно харилцаатай явж ирсэн нь та нарт давуу тал болж чадах уу?

-Тогтвортой давуу тал болж бол чадахгүй байх аа. Тухайлбал, Украинд байгаа манай компаниуд яг ийм утгаараа давуу халтай байж чадаж байгаа эсэхийг миний л хувьд хэлэхэд хэцүү. Полиметалл-ын ерөнхий захирал ийн ярьжээ. Асгатын асуудалд оросууд ямар байр суурьтай байгаа, цаашид ямар алхам хийх гэж байгааг мэдэх боломж одоогоор үүнээс өөр алга. Харин Асгатын асуудалтай шууд холбоогүй баймаар ч, холбоотой ч байж мэдэх нэгэн хөөрхөн мэдээ бидэнд олдов. Өнгөрсөн долоо хоногт манай чөлөөт бөхийн шигшээ баг Дагестаны нийслэл Махачкала хотод бүрэн бүрэлдэхүүнээрээ очжээ. Тэндээс манай бөхчүүд Дагестаны шигшээ багтай нийлж аваад өнөө алан хядах ажиллагааны тухай мэдээнээс нэр нь салдаггүй Хасавюрт гэдэг хотод очиж хамтарсан бэлтгэл хийх аж. Тэд энэ сарын 25-27-ны хооронд Али Алиевийн нэрэмжит олон улсын уламжлалт тэмцээнд оролцох юм байна. Үлмаар манай шигшээ багийнхан ОХУ-д 2 сарын турш байх бөгөөд бүх зардлыг нь ах нар даах ажээ. Монголын бөхчүүдэд ийн харамгүй тусалж байгаа газар бол ОХУ-ын Спортын Бөхийн Холбооны дэргэдэх Дэмжин ивээх зөвлөл бөгөөд энэ зөвлөлийн хэрэгжүүлж байгаа Даяаршсан хамтын ажиллагаа (Global Partnership) хөтөлбөрийн эхний арга хэмжээ болгож Монголын бөхчүүдийг ийн харж үзэж байгаа аж. Тэгвэл шэрхүү Дэмжин ивээх зөвлөлийн дарга нь, өөрөөр хэлбэл манай бөхчүүдийг Орост 2 cap тарвалзах хөрөнгийг дааж гийгүүлээд байгаа хүн нь мөнөөхөн Асгатын төлөө байлдаж буй Полиметалл компанийн эзэн, Оросын Төрийн Думын гишүүн, тэрбуитан Сулейман Керимов ажээ. Оросуудын мэдээлж байгаагаар бол Монголын бөхчүүд өөрсдөө Сулейман Керимовт хандан тусламж хүссэн захиа бичсэн тул хүсэлтийг нь ингэж биелүүлж байгаа ажээ. За тэр нь ч юу л бол. Ямар ч байсан Асгатын асуудалд, ямар ч гэмгүй, тэр байтугай Асгатын асуудлыг мэдэж сонирхож байгаа нь тун эргэлзээтэй манай чөлөөт бөхийнхөн хутгалдаж орхижээ. Асгатын асуудал цаашид улам ээдрээтэй жүжиг болох нь тодорхой, гэхдээ тэрэн дунд иймэрхүү хөгжилтэй явдал үзэгдэж байгаа нь яамай.

Тэргүүн сонин Б.Миранда

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button