Музейн хот-Венеци

Адриатын тэнгисийн хойд эрэг дээр амьдарч байсан венет омгийн нэрнээс хотын нэр бий болжээ. Шинээр ирсэн оршин суугчид загас барьж шувуу агнаж давс олборлож нуур намаг хатааж суваг шуудуу татаж далан барих ажил эрхэлнэ. 697 онд ойр хавийн бүх арал бүх нийтээр бүх насаар сонгосон дож (латинаар удирдагч гэсэн утгатай)-ийн удирдлага дор нэгджээ.

Газар зүйн ашигтай байрлалынхаа ачаар Венеци хот нь IX зуунд дорнод, өрнөдийг холбосон худалдааны төв болон хувирч эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсон хөлжин баяжиж улс төрийн нэр хүнд нь өсчээ. Тэрчилэн загалмайтны аян дайны үед газар нутгаа тэлж худалдааны нөлөөгөө өргөжүүлжээ.

Венеци нь анхандаа Падуи арлаас хамааралтай байж дараа нь Византийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд байснаа X зууны сүүлчээр бие даасан улс болжээ. Хотын иргэд анхандаа Византийн эзэнт гүрний шүтээн болох Гэгээн Фёдорыг тахин шүтэж байснаа IХ зуунаас Латиний Гэгээн Маркийг илүүд үзэж бишрэн дээдлэх болжээ. Шинэ шашныг сурталчлан дэлгэрүүлсэн хэргээр Александри хотод тамлан цаазлуулсан Гэгээн Маркийн шарилыг венецийн хоёр худалдаачин хулгайлж 828 онд нууцаар төрөлх хотдоо авчирчээ. Хотын иргэд шинэ шүтээндээ зориулан Дожийн ордны дэргэд Гэгээн Фёдорын сүмийн ойролцоо бас нэг сүм босгожээ. Уг сүм 976 онд түймэрт шатахад сэргээн засварлаж зуун жилийн дараа шинэ сүм барьжээ.

Өнөөгийн Гэгээн Маркийн сүмийг ХI зуунд барьж эхэлсэн ч барилгын ажил хэдэн зуун жил үргэлжилж хотын иргэдийн шинэ үе бүр өвөрмөц шинэ зүйлийг нэмж улам сайхан болгожээ. Венецийн мэдэлд байгаа улс орнуудын үнэт эрдэнэсийг хуу хаман сүмийг чимэглэжээ. Венецийн бүх усан онгоцны ахмад нарт алс орнуудаас сүмийг улам чимж алдаршуулах зүйлсийг авчрах-ыг үүрэг болгосны дагуу венецийн далайчид гантиган хавтан, чамин ховор багана, гоё гүдгэр дүрс, чулуун болон улаан жанч үнэт чулуу шигтгэсэн баримлууд авчирч байжээ.

Энэ сүм нь Грекийн хэрээсийн хэлбэртэй гоё бөмбөгөр орой, нуман хаалга, үүдний баганат тагтаараа византийн дэгийн сүмийг санагдуулна. Үнэндээ бол Константинополь хот дахь Ариун Найдангуудын сүмийн загвараар барьжээ. Энэ сүмийг Венеци хотын бүх барилга байгууламжийн адил тойпуу, чулуугаар босгожээ.

Гэгээн Маркийн сүм нь ХII-ХIII зууны үеийн франциин сүмүүдтэй харьцуулбал хэмжээний хувьд жижигхэн ч дотор талын гантиган чимэглэлээрээ хол давжээ. Алтадсан шигтгэмэл, зураг бүхий сүрлэг тааз. бөмбөгөр орой, олон өнгийн чулуун шал, хананы чамин өнгөлөлт, цонхны чамин жааз, нүд булаам нуман хаалга, үнэт чулуу, хээ угалзаар чимсэн тахил нь үнэхээр гайхам ажээ. Эртний Грек болон Ром, Византийн сүмүүдээс аян дайны олз болгон авчирсан эд зүйлүүдийг хэлбэр, хэмжээгээр нь оновчтой тохируулан чимсэн нь яваандаа энэ сүмийг уран барилга, урлагийн музей болон хувирахад ихээхэн ач холбогдолтой болжээ.

Энэ сүмд эртний үеийн жинхэнэ багана олон бий. Птолемаид дахь Египетийн сүмээс буулган авчирсан дөрвөн өнцөгт хоёр баганыг сүмийн өмнөд хэсэгт байрлуулжээ. Эртний Грекийн алдарт уран барималч Лисиппийн бүтээсэн дөрвөн хүрэл морийг дээвэр дээр нь залжээ. Энэхүү хосгүй нандин бүтээлээр Ром хотод Нерон хааны дурсгалд зориулан босгосон Ялалтын хаалгыг чимэглэж байсныг нь их Константин хаан шинэ нийслэлдээ авчирч мөн Ялалтын хаалгыг чимжээ. Гэтэл 1204 онд дож Дандоло уг бүтээлийг байлдааны олз болгон дээрэмдэн авч Гэгээн Маркийн сүмд залжээ. 1797 онд Францийн Наполеон хааны тушаалаар Париж хотод авчирч Тюильри ордны орцыг дараа нь Ялалтын хаалга дээр байрлуулсныг габсбургууд булаан авч Венеци хотод буцаан авчирч өгчээ.

Гэгээн Маркийн сум нь ховор нандин үнэт зүйлсийн хадгаламж байсан төдийгүй энд дожуудыг өргөмжлөх ёслолыг хийдэг, дайны аюул нөмөрсөн үед дайтахаар мордож байгаа усан цэргийн жанжнуудад үүрэг даалгавар өгдөг байжээ.

Сүмийн бөмбөгөр орой, гулдан хаалганы шигтгэмэлийн нийт талбай 4000 хавтгай дөрвөлжин метр ажээ. Христос бурхан, Шинэ Гэрээний сэдэв, Найдангуудын амьдрал үйл ажиллагаа, Венеци хот, түүний эзэмшил нутгуудыг ивээгч шүтээнүүдийн дүрсийг шигтгэмэл дээр дүрсэлжээ.

Гэгээн Маркийн талбай нь тус хотын түүхэн төв төдийгүй голт зүрх, нийгмийн амьдралын төв юм. Энэ талбайд баяр ёслол, шашны баяруудыг өргөн тэмдэглэдэг ажээ. Энэ талбайд тус хотын хамгийн сүрлэг байшин болох Дожийн ордон байна. Энэ ордонг Венецийн уран гартнууд хэдэн зуун жилийн турш барьжээ. Энэхүү ордон хэд хэдэн удаа түймэрт автсан ба өнөөгийн дүр төрхөө ХII зуунд дож Себастьян Дзианий үед олжээ.

Олон арван авьяаслаг хүмүүсийн хөдөлмөрийн үр дүнд уран барилгын энэхүү хосгүй дурсгал бий болсон түүхтэй билээ. Анх харахад Дожийн ордны суурь нь дээш цоройсон, дээвэр нь уруугаа харсан юм шиг эвгүй сэтгэгдэл төрнө. Ордны дээд хэсэгт нь цонхны олон том нүхнүүд байх ба нүүрэн талын төв хэсэгт нь хоёр тагт байна. Дож энэ тагт дээр гарч олны өмнө үг хэлж айлдвараа дуудан сонсгодог байжээ. Ордон руу орох орцыг порта делла Карта гэж нэрлэжээ. Энэ орц нь Гэгээн Маркийн сүмээс холгүй оршино. Орцны хаалгыг хээ угалзаар чимсэн нь нүд баясгана. Орцны дээр Гэгээн Маркийн далавчит арслан түүний өмнө өвдөглөн суусан Франческо Фоскар дожын баримал байна.

Ордон дотроо маш олон танхим, өрөөтэй ба танхим, өрөө бүр сайхны болон түүхэн ач холбогдлоороо алдартай билээ. Гантиган хашлагатай, чимэглэсэн өргөн гишгүүртэй Аваргуудын шатаар өгсөж танхим, өрөөнүүдэд хүрнэ. Таазыг нь уран зургаар битүү чимсэн ИХ Зөвлөлийн танхим дотор анхны 76 дожийн хөрөг зургийг өлгөсөн байна. Энэ танхимд алдарт Я.Тинтореттогийн зурсан 7*22 метрийн хэмжээгээрээ дэлхийд хамгийн томд тооцогдох Диваажин хэмээх уран зураг бий.

Есийн Зөвлөлийн танхимд Бүгд Найрамдах Улсын Дээд Шүүх хуралдаан болдог байв. Дожийн удирддаг энэ Зөвлөл нь иргэдийн элдэв үйлдэл, тэрс бодол санааг хянах, улс төрийн гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байжээ. Есийн Зөвлөл өдөр бүр цугларч хотын дүүргүүдийн захирагч нарын ажлын тайланг хэлэлцэж тагнуулч мэдээлэгч нарын нууц мэдээллийг сонсоно. Хажуу танхимд байх арслангийн баримлын аманд иргэд матаас нууц мэдээллээ хийнэ.

Дожын ордноос гарч Харууслын гүүрээр явсаар алдарт Карчерийн шорон хүрнэ. Английн яруу найрагч Д.Байрон шоронгийн аймшгийг мэдрэх гэж нэг шөнийг тэнд өнгөрөөж байжээ. Алуулах ял авсан хэрэгтэнг энэ гүүрээр гаргаж цаазын тавцанд хүргэдэг байсан учир Харууслын хэмээх нэртэй болсон ажээ.

ХҮ зууны сүүлчээр Гэгээн Маркийн талбайд дөрвөн давхар, тэгш өнцөгт хэлбэртэй Цагийн Цамхаг хэмээх гоё байшинг барьжээ. Цамхагийн ганц гулдан хаалганы дээр байрлуулсан том цагны нүүрэнд цаг, минутын зүүнээс гадна Нар, Сарны хөдөлгөөний үе шат, он, cap, өдөр гарна. Цагны яг дээр Мадонна Эх Дагинын баримал, хонх, цамхагийн оройд Гэгээн Маркийн алтадмал арслангийн баримлыг залжээ.

Венеци хотын чулуу бүр, байшин бүр нь амьд түүх төдийгүй ханын зураг, уран зураг, баримал, шигтгэмэл нь бүгд нийлээд асар том музей ажгуу.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button