Т.Үйтүмэн 2-3 Аварга төрөх байх

Монголын боксын холбооноос зохиож буй уг тэмцээний бэлтгэл ажил болон Азийн аваргад зодоглох манай ширэн бээлийтнуудийн бэлтгэл сургуулилт ямар шатандаа явж байгааг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат тамирчин Т.Үйтүмэнгээс тодрууллаа.

– Тэмцээний бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

– 70-80 хувьтай байгаа. Бид медалийн загвар, шигшээ багийнхны хувцас хэрэглэлээ бэлэн болгосон. Харин яг одоо би дэвжээгээ авахаар төмөр замын буудал руу явж байна. Азийн аваргыг зохиох эрхийг манай холбоо өнгөрсөн гуравдугаар сарын найманд авсан. Энэ хоёр сарын хугацаанд бид их ажил амжуулаад байна.

– Тэгвэл тамирчдын бэлтгэл сургуулилт хэр байгаа вэ?

– Манай боксчид ер нь байнгын бэлтгэлтэй байгаа. Харин cap гаруй өмнөөс эрчимжүүлсэн бэлтгэлд гарлаа. Саяхан шигшээ багийн тамирчид Европын цуврал тэмцээнд оролцоод ирсэн. Далимд нь хамтарсан

бэлтгэл ч хийгээд авлаа.

– Азийн аваргаас хэдэн медаль авахаар төлөвлөсөн бэ?

– 4-5.

– Хэнд илүү найдлага тавьж байна?

– Тэр энэ медаль авна гэж онцломооргүй байна. Манайхан бүгд сайн бэлтгэлтэй байгаа. Ерөнхийдөө тэмцээнд оролцох 11 тамирчны бэлтгэл бүрэн ханасан.

– 4-5 медалийн хэд нь алт байх бол?

– Урьдчилсан байдлаар 2-3 аварга төрөх байх гэж бодож байна. Үүнийг дэмий хоосон мөрөөдөл гэж битгий ойлгоорой. Тамирчдынхаа Европын цувралд үзүүлсэн амжилтыг харгалзаж ийм тооцоо гаргасан юм шүү гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Харин одоо үзэгчдэдээ хэлэхэд сайн балиашиглаарай л гэж зөвлөе. Хөгжөөн дэмжигчид сайн байхад Монголын төрийн дуулал Бөхийн өргөөнд эгшиглэж л таараа.

Б.Сод

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button