БНХАУ-ын Ардын армийн жанжин штабын дарга бараалхлаа

Ерөнхийлөгч Н.Энхбаяр, хоёр орны хамтын ажиллагаа амжилттай өрнөж байгаагийн дотор батлан хамгаалахын салбарын хамтын ажиллагаа томоохон байр суурь эзэлдэг. БНХАУ-ын тал Монголын батлан хамгаалахын салбарт буцалтгүй тусламж олгосон нь манай батлан хамгаалахын бие бүрэлдэхүүний нийгмийн асуудал шийдэхэд хувь нэмрээ оруулсан. Мөн сургалтын чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлж байгаад баяртай байна. Монгол улс цомхон чадварлаг армитай болохыг зорьж байгааг онцлон тэмдэглээд дэлхий нийт хөгжиж байгаа өнөө үед хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь чухал гэв.
Хурандаа генерал Лян Гуэнлэ БНХАУ-ын Ерөнхийлөгч Ху Жинтаогийн мэндчилгээг Монгол Улсын Төрийн тэргүүнд уламжлав. Тэрбээр цааш нь, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллаагааг цаашид хөгжүүлэх талаар санал нэг байна. Энэ жил БНХАУ-ын зүгээс Монгол улсын БХЯ-нд 14 сая юаний буцалтгүй тусламж үзүүлэхээс 8 сая юаний бараа бүтээгдэхүүн, 6 сая юань нь офицерүүдыг БНХАУ-д сургахад зориулагдана. Мөн Хилийн цэрэгт 3 сая юанийн тусламж үзүүлнэ гэлээ.
/Оллоо.МН/