Г.Эрдэнэбат Эрүүгийн хууль хүний эрхийг хамгаалахын тулд бусдын эрхэнд нь халддаг

-Одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийн талаар янз бүрийн шүүмжлэл байдаг. Ялын хатуу бодлого барьсан, хэт чангадсан гээд?

-2002 оноос өмнө мөрдөж байсан Эрүүгийн хуулийг шинэ хуультай харьцуулаад янз бүрийн юм хэлж болно л доо. Өмнөх Эрүүгийн хуулийн тухайд гэвэл социалист нийгмийн үед үйлчилж байсан учраас тухайн үеийн нөхцөл байдалд тохирсон байсан нь мэдээж. Шинэ хуулийн тухайд нийгэм бүхэлдээ өөрчлөгдсөн учраас түүнд тохируулж өөрчлөгдсөн. Энэ ч утгаараа зах зээлийн нийгэмд зайлшгүй зохицуулах шаардлагатай олон шинэ зүйл орсон. Сайн, дэвшилттэй заалтууд бий. Гэхдээ энэ шинэчлэлийнхээ хажуугаар өмнөх хуулиасаа дордуулсан олон зүйл орж ирсэн нь нийгэмд чамгүй балаг тарьж байна.

-Тухайлбал, ямар заалт дээр?

-Өөрийн чинь хэлснээр ялын болоод эрүүгийн бодлогын хувьд, өөрөөр хэлбэл, ямар үйлдлийг гэмт үйлдэлд тооцох, тооцохгүй вэ гэдгийг ялгаж шийдэх дээр учир дутагдалтай. Yнэндээ ял оногдуулахад баримтлах бодлогыг хууль тогтоогч өөрийн санаачилгад хэт аваад, ямар гэмт хэрэгт ямар ял оноох вэ гэдгийг туйлийн тодорхой заагаад өгчихсөн юм. Ялыг ингэж тодорхой зааж өгөх буруу болох нь одоо энэ хуулийн хэрэгжилтээс харагдаж байна.

-Яагаад?

-Амьдрал дээр олон янзын шалтгаан, нөхцөл хүчин зүйлээс болж гэмт хэрэг гардаг. Гэтэл одоогийн Эрүүгийн хууль үүнийг огт ялгаж салгалгүйгээр нэг төвшинд үзэж ял шийтгэл оноогоод байгаа юм. Жишээлбэл, хэн нэгэн этгээд жигшүүртэй санаа, сэдэлтэйгээр гэмт хэрэг үйлдээд таван жилийн ял авлаа гэж бодъё. Гэтэл амьдралын гачигдлаар гэмт хэрэг үйлдсэн мөн түүний нийгэмд учруулсан хохирлын хэмжээ тийм ч их биш байхад адил ял авч байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, одоо мөрдөж буй Эрүүгийн хуулиар ял оногдуулахад хүний хувийн байдлыг харгалзах боломжгүй болгочихсон байгаа юм. Уг нь Эрүүгийн хууль гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял оногдуулдаг. Ингэхдээ тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг болон хувийн нөхцөл байдалд нь тохируулж ял ногдуулдаг юм.

-Тэгэхээр манай хууль гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд тохируулахгүй, зөвхөн гэмт үйлдэлд нь ял оногдуулдаг гэж ойлгож болох уу. Зарим хүн үүнд хууль хэрэглэж байгаа хүмүүсийг буруутгаад байгаа нь харагддаг?

-Yнэндээ хууль л ийм боломжийг олгочихоод байгаа юм. Яахав, одоо мөрдөгдөж буй хуулийн системийг харахад барууны орнууд тухайлбал, Германы хуулиудтай төстэй. Тэднээс санаа авсан дэвшилттэй заалтууд бий. Гэвч амьдрал дээр нөгөө заалтыг нь хэрэглэх гэхээр өөр жижиг сажиг заалтаар хязгаарлалт хийчихсэн байдаг. Бүр тодруулаад хэлбэл, дэвшилттэй гээд байгаа нөгөө заалтыг амьдруулах боломжийг хаачихсан байдаг юм.

-Жишээн дээр тайлбарлахгүй юу?

-Жишээ нь, дэлхийн бусад оронд гэмт хэрэг үйлдсэн этгээд хохирогчтойгоо тохироод хохирлоо бүрэн төлсөн бол эрүүгийн хариуцлага, ялаас чөлөөлөх буюу хөнгөрүүлдэг. Манай хуульд ч ийм заалт байгаа. Гэхдээ энэ заалтыг зөвхөн анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хэрэглэхээр заачихсан. Энэ хязгаарлалт нь манайд урвуугаар үйлчлээд гэмт хэрэгтэн, хохирогч хэн хэн нь хохирдог болчихлоо.

-Яаж?

-Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд энэ заалтаас болж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө бүр байсан. Түүнд хохирол төлөх нь ямар ч ашиггүй учраас тэр шүү дээ. Мөн ял тэнсэх асуудал байна. Өмнөх хуульд энэ заалт байсан, одоо ч байгаа. Гэхдээ энэ заалтыг улам нарийвчилж байна гээд зөвхөн хөнгөн хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хүмүүст үйлчилдэг болгочихсон байгаа.

-Одоо мөрдөж буй Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйл ангиар сэтгүүлчдийг их шийтгэж байна. Энэ талаар таны бодол. Ер нь энэ заалт байх ёстой юу. Байх бол ямар тохиолдолд хэрэглэх ёстой вэ?

-Хүнийг гүтгэх доромжлох нь гэмт хэрэг мөн. Гэхдээ үүнийг иргэдийн мэдээлэл хайх, олж авах, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрхтэй нь хольж хутгаж болохгүй. Энэ бүх эрхийг нь дээрх зүйл заалтаар үгүйсгэж болохгүй. Яахав манай Эрүүгийн хууль нэгдүгээрт, хэт ерөнхий, хоёрдугаарт, хууль сахиулж байгаа хүмүүс нь уламжлалт байдлаар ойлгож хэрэглэдэг учраас сэтгүүлчид заримдаа үүрэгт ажлаа хийснийхээ төлөө шийтгэгдээд байгаа юм. Уг нь сэтгүүлчид иргэдийнхээ хардах эрхийг хэрэгжүүлж байдаг хүмүүс. Тэд хэн нэгний тухай бичиж байгаа бол хардах шаардлага байна гэсэн үг. Гэтэл нөгөө хардуулж буй этгээд нь өөрийн нийгэм дэх байр сууриа ойлгохгүй байгаагаас тухайн сэтгүүлчид гүтгүүлсэн доромжилуулсан гэсэн юм яриад байгаа юм.

-Тэгвэл гүтгүүлсэн гээд байгаа этгээд яах ёстой вэ?

-Уг нь гүтгүүлсэн гээд байгаа хүн нь Public Official этгээд байвал өөрийнх нь эрх нэг зүйлээр хязгаарлуулсан гэдгийг ойлгож байх ёстой. Энэ хязгаарлалт нь олон нийтийн хяналт, хардлага. Манай улстөрчид, төрийн албан хаагчид ард түмнийхээ нэрийн өмнөөс тэднээс эрх олж аваад ажиллаж байгаа. Тиймээс иргэдийнхээ зүгээс шударга ажиллаж байна уу, авилгад өртөөд нийтийн юмыг завшаад байна уу гэсэн хардлага доор ажиллаж байх учиртай. Гэтэл иргэнийхээ энэ хардах эрхийг нь хэрэгжүүлж өгсөн сэтгүүлчийг хувийн амьдрал өөд өнгийлөө, гэмгүй сайхан явж байтал гүтгэж доромжиллоо гээд байгаа нь өөрийн хийж буй ажил, нийгмийн байр суурийг ойлгохгүй байгаа хэрэг л дээ.

-Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж байгаа. Хуульч хүний хувьд энэ талаархи таны бодол?

-Эрүүгийн хуулийг сайжруулах ёстой. Яагаад гэвэл, Эрүүгийн хууль гэдэг хүний эрхийг хамгаалахын тулд хүний эрхэнд халддаг онцлог хууль. Ийм учраас энэ хууль өөрөө болхи бүдүүлэг байх ёсгүй. Хэрэв болхи, боловсронгуй бус байвал нэг бол хамгаалах ёстой хүнээ хамгаалж чадахгүй гэмт хэрэгтэнг ял завшуулаад, нэг бол хүнийг гэмт халдлагаас хамгаалж байгаа нь энэ гээд нөгөө хүнийх нь эрхэд халдаад байдаг аюултай зэвсэг. Иймээс энэ хууль туйлийн боловсронгүй нарийн зохицуулалттай байх ёстой. Yүнээс болж нийгэм даяараа хохирч байгаа эмгэнэлтэй жишээ олон байна шүү дээ. .

-Тухайлбал?

-Шуудхан хэлэхэд энэ хуулийн болхи бүдүүлэг заалтаас болж ХЗХ-ны хохирогчид өнөөдөр хохирлоо авч чадахгүй байна. Та бод доо, хохирогчид хууль шүүхийн өмнө гэмт хэрэгтнээр хохирлоо төлүүлье, гэмт хэрэгтэн нь учруулсан хохирлоо барагдуулъя гээд байна. Гэвч хууль энэ боломжийг олгосонгүй.

-Yнэндээ тийм шүү.

-Энэ бол хуулчийн биш хуулийн буруу. Хэрэв тухайн хүн хохирлоо бүрэн төлөөд ял шийтгэлээс чөлөөлөгдөж болдог байсан бол арай ч ийм олон хүн хохирохгүй байсан. Би дээр хэлсэн дээ. Хуульд хохирлоо төлсөн төлөөгүй яллахаар зохицуулалт хийчихсэн гэж. Энэ нь хууль амьдралд нийцэхгүй байгаагийн шинж.

-Тэгвэл яах ёстой вэ?

-Бид социализмын үе шиг гэмт хэрэгтэн л бол хайр найргүй цээрлүүлэх, барьж хорих ёстой гэсэн хоцрогдсон үзэл баримтлалаасаа салах ёстой. Магадгүй өнөөдрийн нийгэмд барьж хорихоос илүү торгууль эсвэл хохирлыг нөхөн төлүүлөх нь илүү үр нөлөөтэй байж болно. Бас нэг анхаарах зүйл бол насанд хүрээгүй хүүхдүүдэд Эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй асуудал байна. Өнөөдөр маш олон хүүхэд гэмт хэрэгт холбогдож байна. Энэ бол аль ч нийгэмд байдаг аюултай үзэгдэл. Дэлхийн бусад улс гүрэн насанд хүрээгүй хүмүүсээ гэмт хэрэгт холбогдвол цаашдаа гэмт хэрэг өсөхийн ёр гэж үзээд маш их болгоомжилдог. Иймээс хүүхдүүдийг шүүдэг хууль, шүүх нь хүртэл тусдаа. Мөн насанд хүрээгүй гэдэгтээ 21 хүртлэх насны залуусыг оруулдаг. Яагаад гэвэл, 21 хүртлэх насны залуус яг л 18-тэй хүүхдүүдтэй адил сэдлээр гэмт хэрэг үйлддэг болохоор тэр.

-Харин манайд өөр байгаа биз дээ?

-Тийм ээ, Манайх яахав дээ, гэмт хэрэг үйлдсэн хүүхдүүдийг тусад нь ял эдлүүлдэг нэртэй ч дэглэм нөхцөл нь үндсэндээ насанд хүрэгчдийнхтэй адил. Мөн насны хэмжээг 18 гээд заачихсан. Филиппиний алдартай хуульчийн хэлсэн үг байдаг юм. Тэрээр Манай гэмт хэрэгтний тал нь хүүхдүүд, үлдсэн тал нь хүүхэд байхдаа гэмт хэрэг үйлдээд улмаар дахин гэмт хэрэг үйлдсэн насанд хүрэгсэд гэж. Энэ байдал яг одоо манайд үүсээд байгаа гэж би боддог.

-Хүүхдүүдийг ингэж ихээр хорьж буй нь түүнийг засч залруулах биш харин ч эргээд нийгмийн өстөн болгож хүмүүжүүлж байна уу даа гэсэн эмзэглэл төрдөг шүү?

-Тиймээс л хуулиа өөрчлөх хэрэгтэй. Уг нь энэ бүхнээс урьдчилан сэргийлэхийн тулд шүүхийн систем, Эрүүгийн хууль хоёр ажиллаж байх ёстой. Тэгэхгүй бол манай Эрүүгийн хууль ямар ч мундаг ял шийтгэл оноодог, хохирлыг нөхөн төлүүлдэг байлаа гээд сайн хууль гэх аргагүй юм. Сүүлдээ манайхан хуулийнхаа энэ мэт алдааг засах гэсэндээ өөр хууль хүртэл санаачилсан.

-Ямар хууль билээ?

-Өршөөлийн хууль. Yнэндээ шоронжсон хуулийнхаа лайг арилгах цайруулах гэж энэ хуулийг баталсан. Дээр хэлсэн, Эрүүгийн хууль бол бидний эрхэнд халддаг бас бидний эрхийг хамгаалдаг цорын ганц хууль юм. Гэтэл бидний эрхийг хамгаалахгүй атлаа энэ мэт ялимгүй үндэслэлээр хорьж цагдаад байвал бас л хэцүү байгаа биз дээ. Яахав өөршөөлийн хуулийн буянаар дүүрээд байсан шоронгоо талыг нь сулласан. Удахгүй буцаад л дүүрнэ. Энэ хуулийг бүр хэлэлцэж байхад нь л манай нэртэй хуульчид, тухайлбал миний багш С.Нарангэрэл академич ямар зүйл заалт нь болохгүй байгааг хэлж байсан. Бүр ялын бодлого нь буруу байна, ийм хуультай байвал Монгол удахгүй шоронжсон орон болно гэж байсан. Тэр нь ч нотлогдлоо. Эцэст нь нэг зүйлийг нэмж хэлэхэд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа юм билээ. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ энэ хуульд нэмэлт өөрчлөлт төдий биш үр нөлөөтэй сайн өөрчлөлт хийх ёстой. Хуулийн үзэл баримтлал, найруулга хэл зүй хууль зүй, техникийн хувьд гээд бүх талаар улам боловсронгуй болгох ёстой. Тэгэхгүй нүглийн нүдийг гурилаар хаасан болоод өнгөрвөл байдал улам дордох вий гэсэн эмзэглэл төрж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button