Зулзган ой найгах Тужийн нарсаар зорчихуй

Ойн нөхөн сэргээлт хийж сэргээгдсэн талбайг хүлээн авахаар Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, болон тус яамны хамт олны төлөөлөл, Сэлэнгэ аймгийн ЗДТГ-ынхнаас гадна Тужийн нарсыг нөхөн сэргээхийг анх уриалан олон нийтийн анхаарлыг хандуулж хөдөлгөөн өрнүүлсэн Зууны мэдээ сонины хамт олон оролцсон юм. Тужийн нарсан ойн нөхөн сэргээгдсэн талбайг улсын ойн санд хүлээн авах нээлтийн ажиллагааг нээж Байгаль Орчины сайд Ц.Эрдэнэбаатар хэлсэн үгэндээ

-Энэхүү нарсан ой арав гаруй жилийн өмнө төр, засгийн хайхрамжгүй үйл ажиллагаа, ард олны байгаль эхээ хайрлан хамгаалах сэтгэл дутсанаас устах аюулд орж Тужийн нарс хэмээх их тал л үлдэх эмгэнэлд хүрээд байсан юм. Тэр үед их нарсан ойн хожуул үлдсэн уул толгодын бэлд элсний нүүдэл эрчимжин Дорнодын тал шиг нэлийсэн хөндий байсан гэхэд хилсдэхгүй. Ийнхүү эмгэлийн босго давж байсан Тужийн нарсаа сэргээхээр төр засаг, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон ард түмний зүгээс идэвх зүтгэл гаргасны үр дүнд өнөөдөр зулзган нарсан ой найгаж байна. Энэхүү Тужийн нарсан ой маань улс орны маань эдийн засаг сэргэж, ард түмний амьдрал ахуй дээшлэх тусам улам өнгө орон жавхаажин сэргэх болно гэдэгт итгэж байна. Yүнээс гадна Тужийн нарсан ойг нөхөн сэргээх үйл ажиллагаанд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онц чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг онцлон тэмдэглэх нь зүй билээ. Yүнд Зууны мэдээ сонины хамт олон санаачилага гарган олон нийтийг уриалан дуудаж, Тужийн нарсыг сэргээх үйлсийн анхны шанг татаж, төр, засгийн шийдвэр гаргах төвшинд ажиллаж чадсаныг тэмдэглэх ёстой гэсэн юм. Yүнээс гадна тэрээр Тужийн нарсыг сэргээхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Зууны мэдээ сонин болон ойн гавъяат ажилтан н.Жамсран нарт Байгаль Орчины яамны хүндэт өргөмжлөлийг гардуулсан юм. Мөн Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга н.Жавхлан, Тужийн их нарсан ойг Сибирийн их нарсан ойн төгсгөл хэсэг гэдгийг бид мэднэ. Нэгэн цагт энэ их ой Тужийн нарсан ой хэмээх чихэнд чимэгтэй нэрээ гээж Тужийн нарсан хожуул хэмээх нэрийг зүүхэд хүрээд байв. Харин Зууны мэдээ сонины хамт олон энэхүү сүйдэж буй ойг авран хамгаалж, нөхөн сэргээх үйлсэд төр засаг, олон түмний анхаарлыг хандуулснаар нөхөн сэргээгдэх эхлэл нь тавигдсан гэдгийг онцлов.

Тэрээр энэхүү ойг нөхөн сэргээхэд гар бие оролцсон хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон нийт сэлэнгэчүүдийнхээ өмнөөс баярлаж явдгаа илэрхийлж байлаа. Мөн энэхүү ойг нөхөн сэргээхэд хувь нэмрээ оруулсан Дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Д.Цэрэнтогтох, гавъяат жүжигчин Т.Ариунаа нарын төгөл маш сайхан ургаж байгаа шүү гэдгийг ч дамжуулан хэлэхийг хүссэн юм.

ЗУУНЫ МЭДЭЭ-ГИЙН ТӨГӨЛ ЗУЛЗАГАН ОЙ БОЛЖЭЭ

Монголчууд ном гаргах, мод тарихыг хүн өсгөх, энэрэхийн дайтай их буян хэмээн сүсэглэн дээдэлдэг. Энэхүү арга хэмжээнд оролцохоор ирсэн хувь хүн, байгууллага, аж ахуйн нэгжүүд энэ өдөр мод тарьсан юм. Зорьж ирсэн хүн болгон өөрийн гараар мод тарьж, дараа ирэхэд манай хамт олны нэрэмжит нарсан төгөл найгаж байх болно гэсэн өөдрөг сэтгэлээр хандаж байлаа. Yүнээс гадна тэртээ 2002 онд тарьж байсан мод зарим газраа шугуй болон найгаж байх юм. Энэхүү буянтай ажил үйлсийг санаачилсан манай сонины хамт олонд 2002 онд ирэхдээ тарьсан модыг нь үзүүлсэн юм. Зурваслан татсан мөрүүдэд суулгаж байсан 20 см хүрэхтэй, үгүйтэй суулгацууд өдгөө далаас нэг метр өндөр ургасан байв. Өөрсдийн хүч хөдөлмөр, сэтгэлээ шингээн тарьж байсан болохоор тэрхүү зулзаган ой сэтгэлд дотнохон санагдаж байв. Хамт олон маань өөр, өөрсдийн суулган тарьж байсан модныхоо дэргэд дурсгалын зураг татуулж, дараа ирэхэд сүүдэрт нь тухлахаар болох нь гэж хөөрөлдөж байсан юм. Өдгөөг хүртэл Тужийн нарсан ойг сэргээхээр гучин сая гаруй суулгац тарьсан бөгөөд энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 15-16 тэрбум төгрөг болж буй аж. Ийнхүү мод тарих, нөхөн сэргээгдсэн талбайг улсын ойн санд хүлээлгэн өгөхөөр явж байхад энд тэнд ганц нэг нарсыг саяхан тайрч унагасан ч дайралдаж байв. Энэ талаар тодруулбал, Хэдийгээр их ойгоо сэргээх гэсэн хичээл зүтгэл байвч сайны хажуугаар саар гэж ойгоос мод хулгайлах гэсэн явуургүй хүмүүсийн үйл ажиллагаа ч тасрахгүй байна. Зөвхөн өөрийн өнөөдөр олох олз ашгийн төлөө олон түмний хүч хөдөлмөр, зүтгэлийг үл хайхран Тужийн нарс руу зүглэгчид Сэлэнгэд байгаа. Байгалийн гамшиг, түймэр, өт шавьж, гангаас илүү хүний шунал байгалийг хайр энэрэлгүйгээр сүйтгэдэг гэдгийг Тужийн нарснаас харж болно. Байгалийн гамшгаас илүү, хүний шуналыг хязгаарлах л хамгийн хэцүү юм гэсэн үгсийг ч энэ үеэр оролцсон сэлэнгэчүүд хэлж байсныг тэмдэглүүштэй. Тужийн нарсыг сэргээхэд 1997 оноос хойш идэвхи зүтгэл гарган оролцсон Бугант группийнхэн өнөөдрийн байдлаар 3184 га талбайг нөхөн сэргээгээд байгаа юм билээ. Yүнээс эхний таван жил тарьсан 580 га нарсан ойгоо улсын ойн санд хүлээлгэж өгч буй аж. Байгаль эхээ нөхөн сэргээх үйлсэд хөрөнгө хүч, үйл ажиллагаагаа чиглүүлсэн тэднийхэн энэхүү буянт үйлсээ цаашид ч үргэлжүүлэх хүсэлтэй аж. Yүнээс улбаалан хэлэхэд энэ мэт нөхөн сэргээх үйлсэд идэвх зүтгэлтэй оролцож буй аж ахуйн нэгжүүдэдээ төр засгаас тэтгэж урамшуулдагүй юм гэхэд татварын болон тодорхой ямар нэгэн хэлбэрээр урамшуулал үзүүлж байвал яасан юм бэ гэж бодогдож байсныг ч нуух юун.

ОЙГОО ЦЭВЭРЛЭХИЙН ТУЛД ТYЙМЭР ТАВЬСААР БАЙХ УУ

Өр өвдтөл хядагдсан их нарсан ой сэргэж байна. Тов товхон ногоорон найгах зулзаган шугуй гүн ногоон өнгөөр тунарах нь бараантан харагдах өмхөрсөн хожуулаа далдалж ядан байх юм. Yүнээс гадна биднийг очихоос өмнөхөн Тужийн нарсан ойг түймрийн аюул дайраад өнгөрсөн байсан юм. Түймрийн галд өртсөн ой ар талаасаа бараантан харагдах нь гантай, салхитай хаврын тэнгэр дор нэг л гандуухан байсныг хэлэх юун. Нутгийн зарим хүний ярианаас түймрийн аюул яагаад Тужийн нарсыг жил болгон нөмрөөд буйг асуувал Yүнд олон шалтгаан бий л дээ. Хайхрамжгүй нэгний тамхины галаас эхлээд самарчид, хулгайн анчдын тавьсан гал гээд түймэр дэгдээх аюул мундахгүй. Yүнээс гадна түймэрт өртсөн ойг цэвэрлэх, түлшинд хэрэглэж болно гэсэн хуулийн заалтаас болоод намар түлэх модоо бэлтгэхийн тулд хавар нь түймэр тавих явдал сүүлийн жилүүдэд ихэссэн гэх юм билээ. Сэлэнгийн айлуудаар яваад ажиглаад үзэв. Хөө тортог болсон том, том нарсан модод хураасан байх нь үүнийг батлах мэт. Ойг цэвэрлэн түлшинд хэрэглэх, хэрэглэж болно гэх бус харин ч нөхөн сэргээх чиглэлийг нь идэвхжүүлэхэд анхаарч дээрх хуулийн заалтыг эргэн харах цаг болжээ гэж бодогдож байлаа. Тужийн нарс сэргэж байна. Энэ ойг сэргээх, мод тарих үйлсэд олон нийтээс гадна модны хулгайчид хийгээд хаврын гурван сард түймэр тавигчдыг ч дайчлан оролцуулж байвал зохистой мэт. Нэг мод тарихын тулд хэчнээн хөрөнгө мөнгө зарж, хүний хүч хөдөлмөр шингэдгийг тэдэнд мэдүүлвэл ахиад хулгай хийх, түймэр тавих бодлоосоо ухрах ч юм билүү.

Тужийн нарсыг тайрагсад доод бүдүүн үзүүрийг нь аваад бусдыг нь орхидог аж. Тэрхүү тайрч авсан бүдүүн үзүүрээ мянган төгрөгөөр зарж түүнийг нь цааш нь палк болгон 2500 төгрөгөөр арилждаг гэнэ. Тэгвэл нэг тарьцыг ургуулахын тулд бид хэчнээн цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулдгийг олон нийтэд таниулан сурталчлах нь нэн чухал байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button