Алтан Ганжуур сүсэгтэн олны сэтгэлийг баясгав

Энэхүү номын үйлд сүсэгтэн олон өргөнөөр оролцлоо. Булган аймгийн Рашаант сумын иргэн Г.Лхагвасүрэн Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Залуу байхад маань энэ тухай хэлэхийг ч хорьж байсан. Одоо сайхан цаг иржээ. Алтан Ганжуурыг сонсоно гэдэг амьдын завшаан юм. Алтан үсгээр бичигдсэн Алтан Ганжуурыг хурж байгаа цагт улс орны ирээдүй сайн сайхан байна гэдэгт итгэж байна гэж ярив.
Ийнхүү Алтан Ганжуурыг сүсэгтэн олонд зориулж хурсан билээ. Yнэт ховор номын фондод хадгалагдаж буй Алтан Ганжуурыг анх 1924 онд Түшээтхан аймгаас залан ирж Yндэсний номын санд байршуулжээ. Yндэсний номын санд алтаас гадна, мөнгө, есөн эрдэнийн, монгол бичгийн шунхан, барын зэрэг Ганжуур хадгалагдаж буй аж. Ганжуур нь Бурхан багшийн аман зарлиг бөгөөд түүнийг хожим шавь нар нь бичиглэн буулгажээ.
