И.С.ИВАНОВ ШХАБ-ыг цэргийн холбоо болгох асуудлыг хэн ч тавиагүй

-Та өөрсдийн дотоодын гэмээр асуудлын тухай ярина уу, ШХАБ-ын гишүүн улсуудын аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын хэлэлцэх асуудал улсуудын төрийн тэргүүн, батлан хамгаалахын сайд зэрэг хүмүүсийн мэдлийн асуудлаас ямар ялгаатай байдаг вэ. Та нарт яаралтай уулзаж, утсаар ярилцах хэрэг гарах уу?
-ШХАБ-ын гишүүн улсууд шийдвэр гаргах хүрээнд дотоодын нэг л чиглэлээр ажилладаг болохоор аль нэг асуудалд анхаарал тавихаас илүү ялгарах юмгүй. Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нар оролцогч орон бүрийн, мөн байгууллагынхаа үндэсний эрх ашиг, аюулгүй байдлыг хангахад анхаарлаа төвлөрүүлдэг нь мэдээж. Зарим үед шуурхай шийдэх хэрэгтэй асуудал гардгийг нуух юмгүй. Өнөө үед харилцаа холбоо хөгжсөн учир бид харилцах гэж зовдоггүй. Энэ оны тавдугаар сард Бишкек хотод болох аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга нарын гурав дахь уулзалтаар өргөн хүрээтэй асуудал хэлэлцэнэ. Тухайлбал, аюулгүй байдлын хүрээнд ШХАБ-ын гишүүн улсуудын хамтын ажиллагааг улам гунзгийрүүлэх, Азийн бүс нутгийн энх тайван, тогтвортой, аюулгүй байдалд аюул учирсан нөхцөлд хамтран арга хэмжээ авах, мэдээллийн аюулгүй байдлын салбарт гаргасан шийдвэрийг биелүүлэх, мансууруулах бодис, мэдрэлийн саа үүсгэгч, тэдгээрийн найрлагад ордог зүйлсийн хууль бус наймаатай тэмцэхэд хамтран ажиллах зэргийг хэлэлцэнэ. Бид энэ уулзалтад сайтар бэлтгэж байгаа. Уулзалтын дүн улсуудын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн хамтарсан чармайлтын үр нөлөөг дээшлүүлэхэд тус болно гэж итгэж байна.
-ШХАБ, түүний гишүүн улсуудад одоо ямар аюул занал учирч байна гэж та үздэг вэ. Энэ талаар сүүлийн жилүүдэд ямар өөрчлөлт гарав аа?
-Улс бүр үндэсний эрх ашиг, аюулгүй байдалд нь заналхийлсэн өөрийн, заримдаа өвөрмөц гэхээр аюул заналтай тулгарч буй. Гэхдээ нийтлэг гэхээр аюул бий. Тэр нь терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын болон хүний наймаа, хил давуулж зэвсэг худалдах болон халдварт өвчин зэрэг юм. Энэ бүгд олон үндэстэн дамжсан шинжтэй. Тиймээс түүнийг бие даан шийдэхэд төвэгтэй, заримдаа бүр боломжгүй байдаг. Иймээс хамтын чармайлт хэрэгтэй.
ШХАБ-ын баримт бичгүүдэд терроризм, хэт даврах, салан тусгаарлах үзлийн аюул гэсэн гурван гамшигтай тэмцэхийг гол зорилт болгож байна. Би үүн дээр бас нэг гамшиг мансууруулах бодисны хууль бус наймааг нэмэх байна. Энэ нь онцгой аюултай, тэр тусмаа эхний гурван гамшгийг санхүүгийн хувьд тэтгэдэг юм. ШХАБ бүс нутгийн. энх тайван, тогтвортой аюулгүй байдал аюулд учирсан нөхцөлд хамтран ажиллах боломжтой. Энэ чиглэлээр тус байгууллагын үр нөлөөг дээшлүүлэх нь олон улсын тогтвортой байдлын эрх ашгийн үүндээс бүс нутгийн болон дэлхийн аюул занал заналтай тэмцэхэд бодитой хувь нэмэр болно. ШХАБ-ын ирээдүйг өөдрөгөөр харж байна. Өнөөдөр тус байгууллага Азийн бүс нутагт улс төрийн бие даасан бүрэн төгс бүтэц болсон бөгөөд аюулгүй байдалд учирч буй, олон үндэстэн дамнасан аюул заналтай тэмцэхэд хүч чармайлтаа зохицуулахад тусалж байна. Тус байгууллага худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой.
-ШХАБ-ыг цэргийн холбоо, бүр НАТО-гийн эсрэг ч чиглэсэн цэргийн холбоо болно гэсэн мэдээлэл дэлхийн мэдээллийн хэрэгслээр байнга гардаг. Хэрэг дээрээ байдал ямар байгаа вэ?
-Тэгж үздэг этгээдүүд ШХАБ-ын үндсэн баримт бичгүүд, тухайлбал тунхаг, терийн тэргүүн нарын зөвлөл удирдах бусад байгууллагад шийдвэрийг илүү анхааралтай судлахыг зөвлөе. Энэ бүх баримт бичиг болон тус байгууллагын үйл ажиллагаа олонд нээлттэй. Yүн дээр газрын зургийн мэдлэгийг оруулах хэрэгтэй байгаа. Тэгвэл ШХАБ нь НАТО-г сөрөн зогсдог байгууллага мэт яриа хачирхалтай санагдах болно. ШХАБ-ын улсууд нь аюулгүй байдлыг нь хангах боломж олгосон цэрэг, цэрэг аж үйлдвэрийн хувьд зохих чадавхитайн хувьд нэлээд чадвартай улсууд, ШХАБ бус нутаг болон дэлхийн хэмжээнд зохисгүй хандлагыг тогтоон барих чармайлтын үр нөлөөг хамтран дээшлүүлэх зорилготой юм. Тус байгууллагыг цэргийн холбоо болгох асуудлыг хэн ч тавиагүй. Одоо ч энэ нь хэвээрээ. Террортой тэмцэх арга боловсруулахын тулд ШХАБ-ын командлал-штабын хамтарсан сургууль хийдэг юм. Энхийн ажиллагаа-2007 нэртэй тийм сургуулийг энэ оны долдугаар сард Челябинск мужид хийхээр төлөвлөсөн.
-ШХАБ байгуулагдсан үеэс Афганистан улсын байдлыг аюултайд үзэж, танай одоогийн байгууллага энэ асуудлыг эрхэлж ирсэн. Харин одоо ШХАБ, Афганистан улс хоёр холбоо барих бүлэг байгуулаад байна. Тус бүлэг ямар ажил эрхэлдэг вэ. Бүлгийн ажлын төлөвийг та хэрхэн үнэлж байна?
-Оросын Холбооны Улсын Аюулгүй байдлын зөвлөлийн аппаратынхан Афганистантай харилцах асуудлыг бусад газартай хамтран эрхэлж байгаа. Өнөөдөр Афганистаны байдал маш ээдрээтэй, тогтворгүй, урьдаас таах боломжгүй байгаа нь хэнд ч нууц биш. Тус улсын нийгэм-эдийн засгийн байдлыг сайжруулж чадаагүй. Терроризм, мансууруулах бодис, хүний наймааны асуудал байгаа. Нөхцөл байдал дордох тийш байгаа нь тоогүй. Ийм нөхцөлд Афганистан улсыг олон улсын зүгээс дэмжих, туслах шаардлагатай. Байдлыг шийдэх арга зам олох нь чухал. Yүнд ШХАБ нааштай үүрэг гүйцэтгэнэ гэж итгэдэг. ШХАБ-Афганистан улсын холбоо барих бүлэг байгуулсан нь ердөө эхний алхам. Хамтран ажиллах үр бүтээлтэй өөр арга эрж хайж байна. Миний бодлоор, өнөөдөр Афганистан улстай ШХАБ-аас эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа тогтоох нь эн тэргүүний зорилт юм.
-2004-2006 онд ШХАБ-ын үйл ажиллагаанд дөрвөн ажиглагч улс нэгдсэн. Тэдгээр улстай ШХАБ харилцаагаа хэрхэн хөгжүүлж байна вэ?
-ШХАБ-ыг зөвхөн энэ бүс нутагт их сонирхоод зогсоогүй. Гэсэн ч ШХАБ-ыг өргөжүүлэх асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Интеграцийн үйл явц нь тодорхой үе шат туулахыг шаардана, түүнийг зохиомлоор түргэсгэх шаардлагагүй. Энэ шатанд ШХАБ-ын гишүүд байгууллагаа өргөжүүлэх гэхээсээ үр нөлөөг нь дээшлүүлэх нөхцөл бүрдүүлэхийг илүү чухалчлан үзэж байна. Одоо тус байгууллагад Энэтхэг, Иран, Пакистан, Монгол Улс ажиглагчаар оролцож байгаа юм. ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар ажиглагч улсуудтай эдийн засаг, хүмүүнлэгийн болон бусад салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх тодорхой арга хэмжээний хөтөлбөр боловсруулж буй. ШХАБ-д бүрэн эрхт гишүүнээр элсэх тухайд бол, ирүүлсэн хүсэлтийг анхааралтай авч үзэх болно. Олон улсын аливаа байгууллагыг өргөжүүлэхдээ уг байгууллагын ч, бас түүнд элсэх хүсэлт гаргасан орнуудын ч эрх ашигт нийцэхүйц тодорхой журам, нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байдаг юм.
