Хуульчийн мэргэжлийн алдааны өртөг 66 тэрбум төгрөг болжээ

Анх Хоршооны тухай хуульд 2002 оны долдугаар сарын 4-ний өдөр, хоёр дахь удаад 2002 оны арван нэгдүгээр сарын 12-ны өдөр, дараа нь 2004 оны дөрөвдүгээр сарын 30, дөрөв дэх өөрчлөлт 2005 оны арван нэгдүгээр сарын 17-ны өдөр хийгджээ. Энэхүү дөрвөн өөрчлөлтийн гурвыг нь 2000-2004 онд хийгдсэн байна. Хадгаламж зээлийн хоршоод олноороо байгуулагдаж, телевизийн реклам сурталчилгаагаар өндөр хүү сонссон иргэд хуримтлуулсан мөнгөө банкны хадгаламжаас татан хоршоодод хадгалуулж эхэлсэн нь хууль тогтоогчдод Хоршооны тухай хуульд анхлан өөрчлөлт оруулах үндэслэл болжээ. Хадгаламж зээлийн хоршоодын эрх зүйн орчин хангалтгүй, дутмаг байсан тул нарийвчлан зохицуулалт хийх шаардлагатай байж. Иймээс хоршооны хуулиас гадна нарийвчилсан зохицуулалт бүхий тусдаа хууль гарган ХЗХ-г зохицуулах санал тухайн үед гарч байсан ч Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц.Мөнх-Оргил хууль боловсруулах ажлын хэсгийг тусад нь ХЗХ-ны хууль гэж гаргах шаардлагагүй.
ХЗХ-ны үйл ажиллагаа, хяналтыг Хоршооны тухай хуулиар зохицуулна гэж том толгой гаргаж, зөвхөн Хоршооны тухай хуульд өөрчлөлт төдий оруулан асуудлыг шийдвэрлүүлж байжээ. Хэрвээ 2002 онд Хоршооны тухай хуульд УИХ өөрчлөлт оруулахын оронд ХЗХ-ны тухай хуулийг батлан гаргаж, нарийн зохицуулалт, төрийн хяналтыг бий болгосон бол өнөөд¬рийн энэ явдал бараг гарахгүй байжээ. Ниргэсэн хойно хашгирав гэдэг шиг ХЗХ-дын байдал төрийн хяналтаас гарсан үед 2004 оны 4-р сарын 30-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд энэ үеэр Ц.Мөнх-Оргил манай яамныхан тухайлбал би ажлын хэсгийнхэнтэй зөрж маргалдан,ХЗХ-г хоршооны тухай хуулиар зохицуулья гэж шахаж ХЗХ-г тусад нь хууль гаргахгүй авч үлдсэн юм. Одоо буруугаа хүлээх ч гэх юм уу, хэргээ хүлээх ч гэх юм үү ийм явдал болчихоод байна гэж хэлж ярьсан нь хуралдааны протоколд үлджээ. Ийнхүү одоогийн УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны дарга Ц.Мөнх-оргилын 2002 оны хичээл зүтгэл өдүгээ 8000 хүний аж амьдрлыг орвонгоор нь эргүүлж, хуульчийн мэргэжлийн алдааны үнэ цэнэ 66 тэрбум төгрөг болжээ.
Монголын төрийн дэд сайдын ажилд дадлагажих үнэ цэнэ ийм өндөр өртөгтэй юм байж. Харин Хадгаламж зээлийн хоршоодын хохирол-66 тэрбум төгрөгийг барагдуулах тухайд өдгөө төрийн ажилд дадлагажин туршлага суусан Ц.Мөнх-Оргил гишүүн одоо нэгийг сэтгэж суугаа нь лавтай.
(Yг сонин)
А.МЯГМАРДОРЖ
