Баянзүрх дүүргийн татварын даргын авилгын хэргийг хэрэгсэхгүй болгоход гадны нөлөө оржээ

Баянзүрх дүүргийн татварын хэлстийн дарга Н.Энхээг тойрсон авилгын хэрэг багагүй дуулиан тарих бололтой. Түүнийг дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдээ байнга дарамталдаг зарим нэгнээс нь авилга нэхдэг гэсэн гомдол тасардаггүй аж. Гэтэл хэдхэн хоногийн өмнө түүнд холбогдох авилгын хэргийг хэрэгсэхгүй болгож албан тушаалдаа эргэн оржээ, Хамгийн гол нь түмний нүдэн дээр ил цагаан шахуу авилга авдаг,баримттай баталгаатай энэ хэргийг ийнхүү хэрэгсэхгүй болгосон нь шударга хүмүүсийг бухимдуулж эхлээд байна.
Монголын хууль, цагдаа миний гарт. Намайг яаж ч чаддаггүй л байхгүй, хараа биз дээ. Одоо та нартай тооцоо бодно хэмээн хамт олон, бизнесмэнүүдийг дарамтлах болсон тэрбээр үнэхээр цагдаа, прокурорын өмнөө бөхөлзүүлдэг нэгэн нь үнэн аж.
Тэрбээр 2001 онд улс-төрийн томилгоогоор Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн даргаар ажилласнаасаа хойш авилга, албан тушаалаа ашигласан хэд хэдэн хэрэгт холбогдож байсныг татварынхан нь нэр ус, жишээ баримттайгаар ярьж байна. Тухайлбал, Пакистан улсын хөрөнгө оруулалттай Ацачи-Авто ХХК-ийг татвараа төлөөгуй гэх шалтгаанаар дүүргийнхээ цагдаагийн ажилтнаар дарамтлуулж Тоёото Ланд круйзер маркийн НDJ1-0004847 аралын дугаартай машин, 25000 долларыг хахуульд авч байжээ. Гэвч уг машинаа дүү Н.Нацагдоржийнхоо нэр дээр бүртгүүлж, улсын дугаар аваад дараа нь дүүгийнхээ нөхөрт худалдах замаар авилгын машинаа хэд хэд төөрүүлж өөрийн болгосныг манай цагдаагийнхан мэдээгүй өнгөрөөж байсан гэнэ. Тэр байтугай Н.Энхээ шалгалт хийж байгаа компанийн удирдлагуудаас татварын байцаагчаараа дамжуулан мөнгө нэхүүлсэн тохиолдол ч гарч байжээ.
Тухайлбал, Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай Те-гань Жунгхаб Кебаль гэдэг компанийг татварын улсын байцаагч Мөнхбатаар 2006 оны наймдугаар сард шалгуулахдаа Манай Энхээ дарга саяхан ажилдаа орсон болохоор мөнгө төгрөг муутай байгаа. Хүүхдийнхээ үсийг авах гээд мөнгө хэрэгтэй байна хэмээн хэлүүлж байжээ. Гэвч өнөөх компанийнхан нь хөдлөөгүй тул 24 сая төгрөгийн төлбөрийн акт бичүүлж, дүүргийнхээ цагдаагийн хэлс¬тийн ахмадаар төлбөрөө төлөхийг шаардуулсан ч бүтээгүй тул төлбөрийг нь багасган долоон сая төгрөг бэлнээр гаргуулан авсан аж. Үүнийхээ 5.5 сая төгрөгийг Н.Энхээ дарга авсан гэх бөгөөд үлдсэн 1.5 сая төгрөгийг нь татварын байцаагч нь хувийнхаа дансанд шилжүүлэн ашигласныг хамт олон нь мэддэг юм байна.
Энэ мэтчилэн Н.Энхээгийн авилга авсан олон баримтыг хамт олон нь болон тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бараг бух аж ахуйн нэгжүүд мэддэг ч түүнд холбогдох авилгын хэрэг ийнхүү хэрэгсэхгүй болоод байгаа аж.
Түүнийг цагдаагийнхан анх энэ хэрэгт холбогдуулан хорьж шалгахдаа авилга авсан хэрэг нь баримтаар нотлогдсон хэмээн хэдхэн сарын өмнө цагдан хорьсон. Гэвч эцэст нь ийнхүү хэрэгсэхгүй болсонд хүмүүс тун ч их гайхаж байна. Зарим эх сурвалжийн мэдээлснээр энэ хэрэгт хяналт тавьсан Нийслэлийн прокурорын орлогч Ж.Аптанзүрх нь энэхүү баримттай хэргийг хэрэгсэхгүй болгоход голлох нөлөөтэй хэмээн хардаж байна. Ийнхүү хардах үндэслэл байгааг тус дүүргийн татварынхан баталж байна. Учир нь энэ оны хоёрдугаар сарын 6-ны өдөр тус дүүргийн татварынхан цагдаагийн хэлтэстэй хамтран дүүргийнхээ дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хүнсний дэлгүүрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтаар татвараас зайлсхийсэн Дөрввн луу ХХК-ийн хууль бус 6900 шил архийг хураан авч, татварынхаа хэлтэс дээр авчирч лацаджээ. Гэтэл таван хоногийн дараа буюу хоёрдугаар сарын 11 -ний бүтэн сайн өдөр уг архины эзэн Дөрнөн луу компанийн эахирлын охин Баярмаа гэж эмэгтэй Н.Энхээ даргад Гурван сая төгрөг өгье гэсэн бичгийг хүнээр дамжуулан өгч улмаар архийг нь буцаан өгч байжээ. Тэр үед энэ архийг буцаан олгохыг Нийслэлийн прокурорын орлогч Х.Алтанзүрх татварын байцаагч болон Н.Энхээ даргаас гуйж байсныг нь олон хүн гэрчилдэг аж. Энэ гэмт хэргийнхээ улмаас Н.Энхээ УМБГ-ын тавдугаар хэлтэст Эрүүгийн хуулийн 263-ын хоёроор эрүүгийн хэрэг үүсгэгдэн хоригдож шалгагдаж байсан юм. Гэтэл энэ хэрэгт ийнхүү холбоо¬той байсан прокурор Ж.Алтанзүрх хяналт тавьсан нь авилгын энэ хэргийг ийнхүү замхруулаад байгаа аж. Алтанзүрх прокурор нь өмнө нь тус дүүргийн прокурорт ажиллаж байсан гэх бөгөөд Н.Энхээтэй ажил хэргийн болоод хувийн нэлээд дотно холбоотой байжээ. Иймээс ч түүнийг Н.Энхээг хамгаалахын тулд хэргийг нь шалгаж байсан мөрдөн байцаагчийг гурван удаа сольж, хэргийн ул мөрийг бүдгэрүүлэн улмаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгонбаяртайгаа хамсан хэрэгсэхгүй болгосон хэмээн эх сурвалжууд үзэж байна. Ямартай ч тат¬варын дарга Н.Энхээтэй холбоотой удаа дараагийн авилгын эдгээр үйлдлүүдийнх нь талаар Улсын ерөн¬хий прокурорт гомдол гараад байгаа ч энэ хэрэгт дахин хэн нэгэн нөлөөлөхгүй гэсэн баталгаа алга. Авилгын хэргийг хохирогчгүй, гэрчгүй, батлагддаггүй хэмээн ярьдаг ч Баянзүрх дүүргийн татварын дарга Н.Энхээ түмний нүдэн дээр авилга авсаар байгааг хамт олон нь төдийгүй түүнд дарамтлуулдаг олон ком¬панийн удирдлагууд гэрчлэхэд бэлэн байна. Тэрбээр авилга хээл хахуульд дуртай тадийгүй байцаагчиддаа буу тулган дарамталдаг, шинээр ажилд орсон байцаагч бүсгүйчүүдээ сэтгэл зүйн болон бэлгийн дарамтанд оруулж байсан талаарх мэдээлэл Үндэсний татварын ерөнхий газарт хангалттай олон байдаа аж.
Д. АЛТАЙ
/Өглөөний сонин /