Ц.Нямдоржийг буруутгахыг Цэцэд хэн захиалсан бэ?

Түүний уруул давж унасан энэ үгэнд Цэц хариу хэлсэнгүй. Бодоход гаргасан шийдвэр нь хангалттай тул тайлбар хийхгүй гэж шийдсэн бололтой. Үндсэн хуулийн цэц захиалгаар ажилладаг эсэхийг бид мэдэхгүй. Харин юутай ч иргэдийн гаргасан зарим өргөдөлд хариу өгдөггүйг мэднэ. Уг нь хуулиараа ямар нэг хариу хэлэх учиртай газар. Гэвч иргэний гаргасан өргөдлийг шийддэггүйгээс үзэхэд бас тэр захиалга гэдэг нь байж ч мэдэх мэт.

Миний бие УИХ-ын 2003 оны 6-сарын 20-ны өдрийн 38 дугаар тогтоол нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж үзэн 2003 оны 11 сарын 7-ны өдөр Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан бөгөөд миний энэхүү өргөдөлд минь Цэц ямар ч хариу өгөхгүй өнгөрсөн юм. Аргагүй биз дээ, нэг хүний засаглал тогтчихсон хүнд үе байсан л даа. Гэхдээ л ямар нэгэн хариу өгөх ёстой байсан юм.

Харин төрд олон жил ажилласан, юмны учир начрыг сайтар гадарлах УИХ-ын даргын хувьд Цэц улс төрийн захиалгаар ажиллалаа гэж хэлсэн нь яавч хуудуутай бус байж таарна.

Бодвол, хэлж болдоггүй хөдөлшгүй баримттай учраас нийтэд ийм чанга дуугарна шүү дээ.

Цэц захиалгаар ажилласан уу? Тийм зүйл байхгүй болов уу гэж найдаж байна. Гэвч Нямдорж дарга өөрөө ийм үг яриа гаргасан тул хэрвээ тэр захиалга гэдэг нь байдаг гэвэл чухам хэн Нямдоржийг унагахаар захиалсан байж болох талаар таамаг дэвшүүлье.

Өөрөөр хэлбэл хэн Үндсэн хуулийн Цэцийн гарах шийдвэрт нөлөөлсөн байж болох вэ?

1.Сөрөг хүчин буюу ардчилсан нам

Цэцийн шийдвэрт нөлөөлөх боломж байхгүй. Хэрвээ Цэцийг Ардчилсан намтай заавал холбоно гэж зүтгэх юм бол Цэцийн гишүүн, экс ерөнхийлөгч П.Очир¬батыг л хардана биз. Улс орноо 7 жил удирдсан энэ эрхэм Ардчилсан намын үгээр явахгүй, өөрийн гэх бодолтой, том толгойтой, бие даасан байр суурьтай хүн. Ардчилсан нам-ын гэж хаяглаж, хардах өөр хүн Цэцэд байхгүй тул ганц хүн гал болохгүй-н үлгэрээр энэ таамаг хол явахгүй.

2.Хувьсгалт нам

Мэдээж Үндсэн хуулийн Цэц шүүх байгууллага тул гишүүд нь аливаа намд харьяалагдахгүй биз. Өмнө нь гишүүн явсан намаасаа ядаж л түдгэлзэж таар¬на. Мэдээж хуучин намын нь харьяаллаар авч үзвэл Цэцэд хувьсгалт намын хаягтай байсан гишүүд зонхилох байх. Гэвч одоо ямар ч шүүх намын дохио зангаагаар хөдөлдөг социализмын үеийн шүүх бус, арван хэдэн жил хуулиа барьж, дагаж шийдвэр гаргадаг болсон, аливаа нам шүүхийн томилолтонд оролцохоо боль¬сон, мөн Цэцийн ихэнх гишүүд нь салбартаа танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй хүмүүс учраас МАХН-ын даалгавраар ажиллах боломжгүй тул ийм таамаг үндэслэлгүй юм.

3.Олигархи бүлэглэл

Энд ямар нэгэн их мөнгөний эрх ашиг хөндөгдөөгүй тул олигархиуд ийм зүйл хийхгүй. Ядахдаа гэнэтийн ашгийн татвар шиг олон тэрбумын асуудал байвал асуудлыг тэд шийджээ гэх сэжиг таамаг байж болно.

Гэхдээ олигархи бүлэглэл зөвхөн улс төрийн шалтгаан, том хүний захиалгаар ажилласан байхыг үгүйсгэхгүй.

5. МАХН дахь Нямдоржийг үл таалагсад

Аливаа намд хэн нэгнийгээ үл таалагчид байдаг нь жам юм хойно Нямдоржид дургүй хүмүүс Хувьсгалт намд бий. Гэхдээ тэд ийм өндөр түвшинд тоглох чадвартай амьтад бус, их л сайндаа элдэв цуу тараахаас хэтрэхгүй. Тэгээд ч Цэцэд нөлөөлөх хэмжээний хүч тэдэнд байхгүй.

5.Ерөнхий сайд

Дотоод зөрчилдөө идэгдэж буй энэ намын даргад ийм зүйл сэдэх сэхээ байхгүй. Өөрийнхөө ажлыг яая гэж буй хүн ийм том юманд санаархаж чадахгүй. Нямдоржийг УИХ-ын даргаас зайлуулах санаархал түүнд байхгүй биз. Улаантай ний¬лээд элдэв юм ярьдаг, хань болдоггүй гэж хардан, далд санаандаа юм бодож явдаг Ерөнхий сайдад УИХ-ын даргаар оролдох санаа байхгүй, байлаа гэхэд сачий нь хүрэхгүй, бас Цэцийн гишүүд ч дэнжигнэж буй Ерөнхий сайдыг тоохгүй биз.

6.Урт шар дээлт буюу ерөнийлөгч

Ер нь төрийн өндөр албан тушаалтны хувьд шүүхэд хамгийн нөлөө үзүүлэхүйц фигур нь Ерөнхийлөгч.

Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн цэцийн гурван ч гишүүн нэр дэвшдэг, ер нь шүүгчдийг томилдог субьектийн хувьд тэр шүүхэд нөлөөлж болох магадлалтай хүн.

Нямдоржийг захиалсан гэх тухайд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдэд бус, Цэцийн дүгнэлт гаргахад санал нь зайлшгүй шийдвэрлэх үүрэгтэй хэн нэгэн гишүүнийг аминчлан гуйж, гарах шийдвэрт нь нөлөөлсөн байх гэж таамаглагсад ч байна.

Гэхдээ ийм явдал болсон эсэхийг хэн ч баталж чадахгүй. Харин ийм зүйл болсон гэдгийг Нямдорж дарга баттай гадарлаж буй учир намайг Цэцэд захиаллаа гэж хэлсэн байж таарна.

Ер нь Нямдорж Энхбаярын хооронд нийтэд ил гарсан зөрчил байхгүй.

Гэхдээ сүүлийн үед Нямдорж даргын хэлсэн ярьсанаас үзэхэд нэрийг нь онцолж дурьдаагүй ч битүүхэн хэн нэгэнд хаяглан хэлсэн түүний үг анхаарал татах болов. Монгол Улс парламентын засаглалтай байх учиртай гэж Нямдорж удаа дараа онцолсон ба тэрээр парламентын засаглалыг өөрчлөн, засаглалын шинэ хэлбэрийг тогтоох хүсэлтэй хүний далд явуулгыг хазаарлах гэж ийм үг хэлсэн бололтой. Үүнийгээ батлах мэт …сүүлийн жилүүдэд ардчилал, парламентат ёс, хэвлэлийн эрх чөлөөг хааж боогдуулах бодлого илэрхий явагдах боллоо гэж тэрээр мэдэгдэн улс төрийн том эрх ашгаас үүдэн намайг ийнхүү оролдож байна. Би тэр бодлогын эсрэг хөндлөн хэвтсэн хэрэг гэж тодотгов.

Энэ нь хэнийг хэлнэ вэ?

Асуулт нь бараг хариултаа хэлчихсэн энэ үг Энхбаярт зориулагдсан бус уу?

Энхбаяр Ерөнхийлөгчийн засаглалыг илт талархан, намуудыг дотроос нь хямраах элдэв далд оролдлого зохион байгуулж, эвсэж ядаж буй Засгийн газрын бүтэлгүйтлийг төрийн чадавхи суларсны шалтаг болгон харуулах гэхдээ Ерөнхий сайдаа огцруулах гэж орол¬дож эхэлсэн бус уу? Ерөнхийлөгчийн засаглалыг санаархагчдад парламентын спикер унана гэдэг хууль тогтоох засаглалын гүнзгий хямралын жишээ болж олон нийтэд харагдах учиртай ажээ.

Иймээс ч улс төр хямрах тусам Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох боломж нэмэгдэнэ гэж тооцож буй тэрээр зарим нэг Цэцийн гишүүний чихэнд үг шивэгнэсэн юм биш биз?

Хэрэв хэн нэгэн үнэхээр Нямдоржийг унагахаар захиалсан гэвэл үүнд сэрдэгдэх хамгийн өндөр магадлалтай хүн нь Энхбаяр болж байна.

Тэр улс төрийн өндөр түвшинд сайн тоглодог их мастер тул түүнээс өөр уран тоглогч энэ хэргийг сэдсэн гэхэд хэн ч итгэхгүй юм.

(Yг сонин)

Ч.ЧУЛУУНБААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button