Ардчилал эрийн цээнд хүрэв

Тиймээс энэ өдрийг АН-ынхан Ардчиллын баярын өдөр болгон өнгөрөгч ням гаригт Сүхбаатарын талбайд тэмдэглэлээ. АН-ын дарга Ц.Элбэгдорж, тус намаас УИХ-д сонгогдсон С.Баярцогт, Р.Гончигдорж, Б.Мөнхтуяа, Л.Гансүх, Я.Санжмятав, зэрэг гишүүд энэ өдөр ардчиллыг дэмжигч мянга мянган иргэдтэй хамт байж үзэл бодлоо солилцож зургаа татуулцгаав. АН-ын хороод Сүхбаатарын талбайд гэр барьж цугласан олныг идээ цагаагаар дайлахын сацуу, үзэсгэлэн дэлгэж, сурталчилгааны сонин сэтгүүлийг ч тарааж байлаа. Мөн Чингис хааны хөшөөнд намын удирдлагууд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн байна.

Энэ өдрийг тохиолдуулан соёл урлаг, спорт, шог зургийн уралдаан зарлаж түрүүлэгчдийг тодруулжээ. Үдшийн бүрий болсон ч Сүхбаатарын талбай Хонхны дуу-нд бүүвэйлэгдэн, олны хөл татарсангүй.

(Yг сонин)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button