ОХУ-ын Засгийн газрын экс тэргүүн Монголд айлчилна

Энэ тухай тус агентлагийн Хэвлэл, мэдээллийн албанаас тараасан мэдээнд өгүүлжээ. С.Кириенког Токиод айлчлах үед Японы Гадаад явдлын яамны сайд Т.Асо хүлээн авч уулзах юм байна. Харин Монголд С.Кириенког Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон холбогдох бусад албаны хүмүүстэй уулзана гэж эх сурвалжууд өгүүлж байна.

С.Кириенко нь 1998 оны 4-р сарын 24-нд ОХУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилогдон 4 сар орчим ажиллаад огцорч байсан юм. ОХУ-ын Засгийн газрын экс тэргүүн одоо Оросын Цөмийн энергийн агентлагийн даргаар ажилладаг бөгөөд түүний Монголд хийж буй айлчлал нь анхаарал татаж байна. Учир нь манай орон цөмийн энергийн салбарт ОХУ шиг том улстай түншлэх хэмжээний айл биш бөгөөд С.Кириенко улс төрийн өөр далд зорилготой ирж байна гэх хүмүүс ч байна.

(Yг сонин)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button