Л.Галбадрах Өвөө минь Дамбийжааг явгалж орхисон гэдэг

Үг нэрт зохиолчийн хүү Л.Галбадрахтай уулзаж ярилцлаа. Тэрбээр Гадаад хэргийн яамны НҮБ-ыг хариуцсан ажилтан, Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатын гадаад бодлогын зөвлөх, БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан олон улсын харилцааны эдийн засагч, дипломатч хүн юм.

Одоо Барилга, хот байгуулалтын яамны Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газарт ажилладаг.

-Ч.Лодойдамба агсны 90 насны ойн хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөсөн бэ?

-Аав маань 1917 оны наймдугаар сарын 20-нд Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Сүхийн гол хэмээх газар намаржаанд буугаад удаагүй байтал мэндэлсэн гэдэг. Энэ жил 90 насных нь ой, мөн Тунгалаг Тамир романыг бичиж дуусгасны 40 жилийн ой тохиож байгаа. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын Зохиолчдын Эв¬лэл, Говь-Алтай аймгийн Нутгийн зөвлөл, Засаг даргын тамгын газар, төрсөн сумынх нь иргэд, миний бие хамтран ойг тэмдэглэх комисс байгуулаад байна. Удахгүй хийх ажлынхаа хөтөлбөрийг батална. Миний зүгээс аавынхаа дурсгалд зориулан хөшөө босгох бодол бий.

-Хөшөөг төрсөн нутагт нь босгох уу?

-Улаанбаатарт босгоно. Нутгийн зөвлөлийнхөнтэй санал солилцсон. Хот бол соёл урлаг, улс төр, цэргийн хүмүүсийнхээ дурсгалд зориулсан хөшөөгөөрөө архитектурын цогц болдог газар л даа. Ялангуяа Европын эртний түүх, дурсгалт хотууд хүрэл хөшөөнүүд олонтой байдаг нь хотыг үнэхээр чимдэг. Түүнтэй адил Улаанбаатар хотын архитектурт зохицсон дурсгалын хөшөө босгоё гэж боддог. Сүүлийн үед хөшөө бүтээж байна, гэхдээ соёл урлаг, олон нийтийн зүтгэлт¬нүүд гэхээсээ илүү улс төр, цэргийн хүмүүсийн дурсгалын хөшөө зонхилж байна.

-Та аавынхаа нэрэмжит Говь-Алтай аймгийн 10 жилийн II сургуультай хэр холбоотой байдаг вэ?

-Холбоотой. Сургуулийн байр нэлээн хуучирсан тул хэдэн жилийн өмнө шинэ байшин бариулахад нь тусалсан. Саяхан захирал нь хотод ирээд надтай уулзаад явсан, багш нар нь ч энд семинарт сууж байгаа юм билээ. Аавын минь дурсгалд зориулж номын сан байгуулах, дурсгалын хөшөө босгох саналтайгаа захирал нь ярьсан, ойн комиссынхонтой ярьж зөвлөлдөж шийднэ байх аа.

-Хэдий бага ахуйдаа ааваасаа өнчирч хоцорсон ч гэлээ санаанд тань үлдсэн сайхан дурсамжууд олон л биз дээ. Тэднээсээ хуваалцаач?

-Би эцэг эхээс дөрвүүлээ, ганц хүү нь. Тэглээ гээд эрхэлж бай¬сангүй. Амьдралын хатуу хүтүүг үзэж өссөн. Аав улсын наадмын хурдан морины комисст олон жил ажилласан юм. Тэтгэвэрт гара¬хаараа морь уяна гэдэг байж билээ. Наадам дөхөхөөр би ааваас салахгүй. Аавтай, морины комиссынхонтой хамт явахад тэд сонин сайхан зүйл их ярьдагсан. Хурдан морины тухай түүх, домог их ярина. Түүнийг нь сонсоод л баймаар сайхан, одоо ч санаанаас гардаггүй юм. Аав маань 50 жаахан гараад л нас барсан даа. Тэр үед би 10-тай л байсан. Аавгүй өсөх хэцүү л дээ, эр хүний хайр хүснэ. Багаасаа өнчирч хоцорсон болохоор аавынхаа тухай бага мэднэ л дээ.

Гэхдээ миний аавын зан чанар зохиол бүтээлд нь шингэсэн гэлцдэг. Найз нараас нь болон бусад хүмүүсийн амнаас ч гэсэн сонсоход ам сайтай л байдаг юм. Миний мэдэхийн их нямбай, дандаа монгол бичгээр бичдэг хүн байв. Тэр үед ямар компьютер гэж байсан биш бичгийн цаасыг дундуур нь шугамдаж байгаад л ар өвөргүй бичнэ. Одоо Тунгалаг тамир, Алтайд зэрэг бүтээлийнх нь гар бичмэлүүд бидэнд хадгалагдаж үлдсэн. Бас Алтай хотын орон нутаг судлах музейд аавын нэртэй танхим бий. Тэнд бид гар бичмэл, бичгийн ширээ, ор зэргийг нь өгсөн. Эд бол ааваас минь үлдсэн хамгийн үнэтэй хөрөнгө.

-Та нэг удаа өөртөө зориулж шүлэг зохиол бичдэг гэж бай¬сан. Уран зохиол бичиж байна уу?

-Үгүй дээ, надад тэр авъяас нь өвлөгдөөгүй юм шиг байна лээ. Залуу насанд л жаахан зурсхийгээд алга болсон байх. Харин миний том охин бичдэг юм шүү дээ. Анхных нь ном англи хэлээр 2001 онд хэвлэгдсэн, охин маань одоо Америкт бий л дээ. Эссээ бичлэгийн уралдаанд хоёр ч удаа түрүүлж байсан, Америктаа. Ээж минь аавын үзгийг надад биш охинд минь өгсөн нь бас учиртай биз ээ.

Эмээ маань миний аавыг аравтайд нас барсан тул, өвөө дөрвөн өнчин хүүхэдтэй үлдсэн гэсэн. Өвөө хал нь гаднаа, хайр нь дотроо, ухаантай хүн байсан шиг байгаа юм. Тухайн үедээ эрдэм номтой, манж, түвд хэлтэй, боловсрол сайтай, эртний түүх яруу найраг, үлгэр мэддэг, гэртээ хүн урьж үлгэр уншуулдаг байсан зэрэг нь аавыг зохиол бичихэд их нөлөөлсөн гэдэг.

-Аавын тань анхны зохиол

-Хамгийн анхны зохиол нь Малгайтай чоно юм шүү дээ. 30 нэлээд гарсан хойноо зохиол бичиж эхэлсэн юм байна лээ. Малгайтай чоно чинь манай өвөөд тохиолдсон явдал гэнэлээ. Бодвол өвөө л ярьсан юм байлгүй. Аав зохиолоо биччихээд аавдаа уншиж өгч л дээ. Өвөө сэтгэлийн хөдөлгөөнөө тэр болгон ил гаргадаггүй ч нэлээд сэтгэл өндөр, баярласан төрхтэй байсан гэж аав хожим дурсаж байсан. Аав Алтайд роман, Манай сургуулийнхан туужаа бичээд 1954 онд төрийн шагнал хүртсэн. Төр засгийнхаа өндөр шагналд урам, зориг орсных байлгүй, тэр жилдээ Тунгалаг Тамир романаа бичиж эхэлсэн байдаг.Тэгээд 13 жилийн дараа дуусгасан. Жүжиг, өгүүллэг, тууж, роман, кино зохиол олныг бичсэн дээ. Хамгийн анхны роман нь Алтайд.

1950, 1960-аад оны үед Соёлын яамны орлогч сайд байсан юм шүү дээ, аав маань. Бүх жүжиг, кино, концерт бүгдийг үзэл суртлаар хянаж гаргадаг байв. Ажил ихтэй, түүний хажуугаар зохиол бүтээлээ бичнэ л дээ. Ээж ярьдаг байсан юм, заримдаа унталгүйгээр, шөнөжин зохиолоо бичиж байгаад шууд ажилдаа явчихдаг гэж. Ер нь зохиолоо гэртээ, голдуу шөнө л бичдэг байсан. Ямар ч шуугиантай, хүн ихтэй байсан бичнэ. Одоо манай гэрт ширээ нь байдаг юм, хөл нь жоохон догонцоод юм ивчихсэн байгаа. Манай аав чинь хүүхдүүдтэйгээ их тоглоно, манай найз нартай, бидэнтэй бүгдтэй нь тоглоно. Тэр бүгдийг яаж амжуулдаг байсныг мэдэхгүй. Зусланд байхад хүмүүс их ирнэ, тэдэнтэй ярьж хөөрнө, орон гаран л бичнэ. Олигтой ч амардаггүй байж дээ, аав минь.

1967 онд бил үү дээ, ээлжийн амралттай байхад нь Чехийн алдартай хамтлаг Монголд ирж машинтай явж байгаад осолдсон. Хятадад тоглох замдаа Монголд буусан гэдэг. Ингээд аав тэдний шарилыг Чойбалсангийн дүрд тоглодог Нэргүй гэдэг жүжигчний хамт хүргэж өгөхөөр явсан юм билээ. Нэргүй бас мундаг нисгэгч хүн л лээ. Тухайн үед Варшавын гэрээний орнуудын танк Прагт орчихсон, улс төрийн үймээн самуунтай хэцүү үе байв. Барагтай юманд эвгүйрхдэггүй аав минь тэгэхэд их эмзэглэсэн тухайгаа ээжид ярьж байхыг нь би мэдэх юм л даа.

Ер нь хэрийн юмнаас айхгүй, гүжирмэг, гаднах байдалдаа ч төдийлөн анхаардаггүй хүн байж дээ, аав минь. Нэг хөгтэй явдал тохиолдсон гэсэн, аавд. Аав га¬даад явахаар МИАТ-аас онгоцны билет авч л дээ. Тэр үед билет олддоггүй бас л хэцүү байсан юм байлгүй. Аав захисан билетээ авъя гээд кассных нь хүн дээр очиж. Билетээ аваад гарах гэж явтал ээлжийнх нь ахлагч нь юун хүнд чи Лодойдамба гуайн билетийг өгчихөв өө, Лодойдамба гуай наадахыг чинь захиалсан шүү дээ, наад билетээ өг гээд кассчинг, давхар аавыг загнаад сандаргасан гэсэн. Яахав дээ аав маань хээ шаагүй л байхгүй юу, сайд хүн гэхэд. Түүнээс хойш манай гэрт аавыг хувцас хунар, гаднах байдалдаа анхаарч бай гэсэн яриа гарч байсныг би мартдаггүй юм.

-Лодойдамба гуай төмөр замаас ажил амьдралын гараагаа эхэлж байсан гэв үү?

-Мэргэжлийн хувьд их сонин. Аав маань Улаан-Үдэд Рабфак төгсөөд Москвад төмөр замын курст явсан. Ирээд төмөр замд машинист болсон гэдэг. Тухайн үед Налайх-Улаанбаатарын нарийн төмөр замаар уурын тэрэг жолооддог байж. Тэр үед аав маань нүд шүд нь гялалзсан, нүүрс, утаа тортог болсон хүн орой харьдаг байсан тухай ээж ярьдаг байв. Харин бүр бага байхад нь 1920-иод онд Гандан хийдэд лам оруулж шавилан суулгасан гэсэн. Уг нь аавын нэр Шийтар. Лодойдамба гэдэг нь хожим лам багшид шавь орохдоо авсан сахилынх нь нэр юм гэнэлээ.

-Та нэгэнтээ хүүхэд байхдаа кино найруулагч болно гээд шийдчихсэн байв гэж дурссан бий. Тэр хүсэл мөрөөдлөө одоо ч тээж явдаг уу?

-Хүүхдийн сэтгэхүй янз янз. Нэг хэсэг Мөрдөн байцаагчийн өдрийн тэмдэглэл-ийг уншаад мөрдөн байцаагч л больё гэдэг байлаа. Дараа нь мэс засалч болохоор шийдэв. Аав маань ч гэртээ нэг сайн эмчтэй болно гэдэг байв. Ес, аравдугаар ангидаа кино найруулагч болно гэдэг боллоо, үүнд маань ээж, аавын нөлөө байсан л даа. Тэр үед Москвагийн Кино урлагийн дээд сургуульд 10 дугаар анги төгссөн хүүхэд авдаггүй. Амьдрал мэдүүлж, хар ажилчнаар нь дагал¬дан хийлгэж дараа нь суралцдаг байсан үе. Нэлээн ч сайн сурлагатай хүүхэд байсан юм, би. Тэр үед жоохон бэрхшээгээд кино найруулагч болж чадаагүйдээ одоо хүртэл харамсдаг юм. Хэрвээ би найруулагч болсон бол өдийд Оскарын шагнал авчихсан ч байх юм бил үү. Дуртай мэргэжлээрээ ажиллана гэдэг чинь хамгийн гоё шүү дээ. Ер нь кино найруулагч болно гэсэн мөрөөдөл минь одоо ч хэвээрээ. Бараг 50 нас хүрч байж эргэж суралтай ч биш дээ. Гэхдээ л хамгийн зохицсон мэргэжил тэр л байсан шиг байна лээ. Би ер нь кинонд их дуртай. Шинээр гарсан бүх киног үздэг, орон орны киноны цуглуулга бий дээ, надад. Заримыг нь дахин дахин үздэг, уйдахгүй.

Тэгэхдээ надад нэг удаа боломж олдсон юм. Би Москвад Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны эдийн засагч мэргэжлээр төгссөн. Гуравдугаар курсэд байл уу даа, киноны сургуулийн проректортой уулзаад сургуульд нь суралцаж, найруулагч болох хүсэлтэйгээ хэлэхэд минь их л дэмжиж байсан сан. Харин Гэгээрлийн яамнаас намайг өөр сургуульд шилжин суралцахыг зөвшөөрөөгүй.

-Та Тунгалаг Тамир киноны Хонгорын бага насны дүрд тоглосон. Тэр үеэ та Ардын жүжигчин ээжийн сайн шавь нь байсан хэмээн дурссан байдаг

-Хонгорын багын дүрд тоглохдоо 9 настай байлаа. Ээж тэр үед киноны хоёрдугаар найруулагч байсан юм. Би жүжиглэхдээ тааруу. Зунжингаа ээжтэй хичээллэж, хөдөлмөрлөсний үр дүнд тэр дүрд тоглосон. Би кинонд тоглосон даруйдаа ичээд үзэж чаддаггүй байв. Одоо бол өөр л дөө. Аав маань ч намайг Хонгорын хүүхэд ахуйн дүрд тоглуулах гэж их хүч гаргасан. Хонгор бол төөрч будилсан ч маш сайн хүний дүр юм шүү дээ. Хонгорын дүрийн тухай 10 дугаар ангид байл уу даа уран зохиолын багш маань яриулж байсан нь санаанд үлджээ.

(Yг сонин)

Б.ДОЛЖИНСҮРЭН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button