Нам ба эвлэлийн тэмцэл

МХЗЭ-ийг үүсгэн санаачлагчийн нэг Б.Бат-Очирын дурссанаар эвлэлийг зохион байгуулах хуралд Гүрсэд, Чойбалсан, Бүрнээбаатар, Цэвэгжав, ах дүү Цогбадрах, Галбадрах, бичээч Буяннэмэх, Нацагдорж, жаал Гомбожав, Насанбат, Амгалан, бөгтөр Найдансүрэн, Жадамба, Содномдаржаа, Баваасан, банкны Сүхбаатар, Бат-Очир, Халзхүү нар оролцон, Бошгыг халах Залуучуудын эвлэл гэж нэрийдсэн ч МАН-ын Төв Хорооны дарга С.Данзан эс таашаасан учир арга буюу нэрээ Хувьсгалт Залуучуудын эвлэл (ХЗЭ) хэмээн тогтжээ.

ХЗЭ үүссэн цагаасаа улс төрийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж, Коминтерний секц болох Коммунист Залуучуудын Холбоо (КИМ)-той хэлхээ тогтоож, хамтран ажиллах болсон төдийгүй түүний дүрэм, хөтөлбөрийг удирдлага болгон ажиллахаа амлажээ. Олон жилийн турш хөрөнгөтний харгис түүхч хэмээн цоллуулж байсан нэрт эрдэмтэн Роберт Рупен ХХ зууны Монгол бүтээлдээ МХЗЭ бол МАХН-аас илүү хувьсгалч, илүү хөдөөний, илүү коммунист, илүү Оросын талыг баримтлагч, нийгмийн дэвшлийг илүү хүлээж авамтгай, илүү боловсорсон, илүү зохион байгуулалттай байсан бөгөөд энэ байгууллагыг Монгол дахь Зөвлөлтийнхөн, арми, тагнуулын этгээдүүд өөрийн гар хөл болгон ашиглаж байв гэж тэмдэглэсэн байдаг.

ХЗЭ КИМ-ийн удирдлагын өргөн дэмжлэгийг авсандаа дулдуйдан улс төрийн бүхий л асуудалд гар дүрэн оролцохыг эрмэлзэх болжээ. Эвлэлийн анхны гишүүдийн дурсамжаас үзэхэд намын үйл хэргийн төлөө хамгийн соргог сэргэлэн тэмцэгч байгууллага болж хувирсан бөгөөд гишүүд нь хувьсгалч зан байдлаараа эрс ялгарч нударгагүй, хошмогтой дээл, савхин гутал өмсч, зарим нь гар буу зүүж явдаг байв.

ХЗЭ-ийнхэн МАН-ын эрх баригчидтай олон асуудлаар санал нийлэхгүй байгаа нь тодорхой болсон бөгөөд Д.Бодоо, С.Данзан нарын нөхөд эвлэл улс төрийн хэрэгт эрх хэмжээнээс хэтрэн оролцов, хэдэн учир мэдэхгүй хүүхэдулс төрийн хэргийг үймүүлж байна хэмээн мэдэгдэж байсан бол залуучууд нь Ардын намын байдал, үйлдэн бүхий зүйлийг байцааваас хэмжээ нь багахан, чиглэсэн зам нь илэрхий бус гэх зэргээр бие биеэ өөлөн тэмцэлдэж байв. Ийм учраас нам, эвлэлийн хоорондын харилцааг зохицуулсан баримт бичиг гаргах шаардлагатай болжээ. Энэ тухай МХЗЭ-ийн түүхэнд холбогдол бүхий зүйлүүд хэмээх зохиолд Намын Төв Хорооноос нам, эвлэлийн хэлхээ холбоо ямар байваас зохихыг төлөвлөн ирүүлэхээр сайд Данзанг томилсонд Данзан өөрөө төлөвлөхгүй өнөөх залуучууд лугаа эсэргүүцдэг сайд Ламжаваар төлөвлүүлсэнд, Ламжавын төлөвлөсний гол утга нь нам, эвлэлийг эцгийг хөвгүүнээ буюу ахыг дүүгээ захирах лугаа адил шууд захирагдахаар төлөвлөжээ.

Тийнхүү …ХЗЭ-ийг дарангуйлан захирах байдал илэрсний учир үүнээс үндэслэн нам, эвлэлийн хэлхээ холбооны явдал гарсан нь болой хэмээн тэмдэглэжээ. Үүний дараагаар МАН-ын Төв Хорооны шийдвэрийн дагуу МАН-ыг төлөөлж Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Э.Ринчино, МХЗЭ-ийг төлөөлж Эвлэлийн Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Баваасан нар хэлэлцэн Нам эвлэлийн хоорондын хэлхээ холбогдлын тухай хэмээх найман зүйлт баримт бичгийг боловсруулжээ. Энэ баримтад улсын дотоод, гадаадын явдлыг МАН-аас удирдан жолоодох, ХЗЭ нь нам ба эвлэл дотроо аливаа улс төрийн хэрэг үүсгэх, шүүмжлэх эрхтэй байх, өөрийн хэрэгт бүрэн автономит эрхийг хэрэгжүүлэх, аливаа улс төрийн хэрэг үүсгэх бол МАН-ын Төв Хороогоор уламжлан илэрхийлж, эвлэлийн саналыг зөвшөөрөх тохиолдолд уг саналыг нам ба эвлэлийн өмнөөс Засгийн газраар гүйцэтгэн явуулахыг оролдоно хэмээн заасан байжээ.

Энэ үед ХЗЭ-ийн удирдагч С.Буяннэмэх, А.Старков нар эзгүй байсан бөгөөд Москвагаас ирсэн даруйдаа Нам эвлэлийн хоорондын хэлхээ холбогдлын тухай баримт бичиг нь ХЗЭ-ийн эрх ашигтай нийцэхгүй хэмээн шүүмжлэл тавин тэмцжээ. МХЗЭ-ийн II их хурал дээрх баримт бичгийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж, МАН-ын шинээр сон¬гогдох Төв Хороотой дахин хэлэлцэн шийдвэрлэхээр тогтжээ. КИМ-ээс ХЗЭ-ийн Төв Хороонд суугаа өөрийн төлөөлөгч А.Старковт энэ хэлэлцээр хэрхэвч зөвшөөрч болшгүй хэлэлцээр байна гэж мэдэгдээд ХЗЭ ба МАХН-ын хоорондын хэлэлцээр улс төрийн талаар ч, зохион байгуулалтын талаар ч Эвлэл бүрэн биеэ даасан байх үндсэн дээр л байгуулагдвал зохино гэж байр сууриа илэрхийлжээ. Түүнчлэн 1923 оны 6-р сарын 20-нд КИМ-ийн Гүйцэтгэх хорооноос МАН-ын Төв Хороонд ХЗЭ-ийн бие даасан байдлыг хадгалахын чухлыг ятгасан, хэлэлцээрийг дахин хянан үзэж засвар хийхийг тулган шаардсан захидал иржээ. Энэ бүхэн нь большевикууд ХЗЭ-ийг МАН-д хяналт тавих хэрэгсэл болгож, хэрэгцээ гарвал түүнийг сөрөг хүчин болгохоор эрмэлзэж байсныг харуулж байна.

Нам, эвлэлийн харилцааны асуудлаар нэгдсэн тохиролцоонд хоёр тал хүрсэнгүй, харин ч өөрийн мэдлийн сонин сэтгүүлээр бие бие руугээ үг шидсээр байлаа. С.Буяннэмэх Ардын нам ямагт эвлэлийн хэрэгт үл дурлан үргэлж боог¬дуулах, устгахыг эрхлэх бөгөөд …МАН бол үнэн хувьсгалын нам бус ард иргэний дайсан этгээд, шар хар харгисуудтай эв нэгдсэн нам… иймийн тул нам ба Засгийн газруудаас зарласан тушаасан зарлалыг шууд итгэн гүйцэтгэн явуулж үл болно хэмээсэн бол үүнийг няцааж МАН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн Ц.Дамбадорж Ардын нам ямагт зохисыг үзэж хэргийг явуулснаас бус хуучны харгистай эв нэгдэн засгийн эрхийг хуваарилан явуулаагүй гэх зэргээр бичиж байлаа. Энэ үед ХЗЭ Ардын намын бодлого, үйл ажиллагааг эрс хатуугаар шүүмжлэн, улс оронд социалист зорилтыг хэрэгжүүлэхийг шаардсаар байлаа. Нөхцөл байдал ноцтой болж ирсэн тул 1924 оны 6-р сард МАН-ын Төв Хорооноос Коминтерний Гүйцэтгэх Хороонд захидал илгээж, түүндээ ХЗЭ нь нам, засгийн хувьсгалт чанарт үл итгэж, МАН-тай өрсөлдөгч улс төрийн нам байгуулах чиг шугам баримтлах болсон, МАН нь Коминтернд багтдаг атал, Коминтерний нэг секц болох КИМ нь эвлэлийн энэ мэт үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж буй нь ямар учиртай болохыг лавласан байна.

МАН-ын III их хурлын үеэр ( хурал 1924.08.04-09.01-ний өдрүүдэд хуралджээ) Коминтерний Гүйцэтгэх Хороо хуралдаж, Монголын асуудлаар тусгай тогтоол гарган, одоо намд баруун жигүүр нөлөөлж байгаа учраас коммунист залуучуудын эвлэл нь КИМ-ийн Гүйцэтгэх Хороо, Монгол дахь түүний төлөөлөгчийн удирдлагад шууд захирагдах учиртай гэдгийг нам ойлгох ёстой хэмээн мэдэгджээ. Энэхүү тогтоолыг МАН-ын Төв Хорооны тэргүүлэгч Э.Ринчино, Ц.Дамбадорж нар улс төрийн өрсөлдөгч С.Данзанг буруутгах, С.Буяннэмэх тэргүүтэй МХЗЭ-ийн Төв Хороог бут ниргэхэд чадамгай ашиглаж чадсан байна.

МХЗЭ-ийн Төв Хорооны дарга С.Буян¬нэмэх МАН-ын III их хурлын төлөөлөгчөөр сонгогдоогүй боловч намын Төв Хорооны гишүүний хувиар Москвагаас ирмэгцээ 1924 оны 8-р сарын 16-ны өдрөөс эхлэн их хурлын үйл ажиллагаанд оролцжээ. Түүний санаачилгаар 8-р сарын 18-ны өдрийн өглөө ХЗЭ-ийн гишүүн залуучууд Монгол Интернационал дуу дуулсаар хурлын байрны гадаа иржээ. Их хурлын төлөөлөгчид угтан гарч улмаар Гаалийн хорооны дэргэд индрийн хурал хийжээ.

Уг цуглаан дээр С.Буяннэмэх Ардын нам бол ядуучуудын нам мөн бөгөөд манай эвлэл ч та бүхэнтэй нэгэн зорилготой. … харгис этгээдүүд биднийг ямагт отож аар саар өө сэв эрсээр байна. Үүнд хоёр намтай болж хоорондоо муудаад, залуучуудын нам нь хөгшдийнхөө намыг устгах гэнэ. Залуу нам нь хөгшин намаа түлхэх гэнэ. Хөгшин нам нь эвлэлээ устгах гэнэ гэх мэтийн цуу дэгдээж байна. Энэ үнэн гэж үү… Залуучуудын эвлэл эв эвдрэх шалтаг хэзээ ч гаргаагүй… Ах дүүгийн хооронд, эцэг хүүгийн хооронд ямар зөрчил байх билээ хэмээн мэдэгджээ. Их хурлын дарга С.Данзан хариу баяр хүргэж … Залуучуудын эвлэл намын хойчийг залгамжлагч мөн… Эвлэл намд туслах хэрэгтэй бөгөөд хэрэв нам хазайхад хүрвэл эвлэл залруулж өгөх ёстой. Нам эвлэл хоёрыг гүтгэгчид бий боловч тэд нар юу ч хийж чадаагүй, харин тэд нар арчаагүй муугаа л харууллаа. Залуучуудын эвлэл улам бүр их ажил хийхийг ерөөе гэжээ. Ингэж Монгол оронд улс төрийн ганц нам байх намын их хурлын шийдвэрийг ХЗЭ-ийн удирдлага хүлээн авснаар нам, эвлэлийн зөрөлдөөн үндсэндээ шийдвэрлэгджээ.

Гэтэл намын үзэл баримтлалыг өөрчлөх санаачилгыг гартаа авах гэсэн Э.Ринчино нарын санасан санаа бүтэхгүй болсон тул С.Данзан нарыг уст¬гах бусармаг аргад шилжсэн байна. Э.Ринчино, Ц.Дамбадорж нар эвлэлийн гишүүдийн дунд гарсан хагарлыг ашиглан Нийслэл Хүрээний ХЗЭ-ийн хороог МХЗЭ-ийн Төв Хороотой сөргөлдүүлж өдөөн хатгах замаар эвлэлийн зарим гишүүдийг С.Данзан нарын эсрэг тэмцэлд идэвхтэй ашигласан юм. Хүрээний ХЗЭ-ийн гишүүдийг турхирч, цэргийн сургууль тасласан гэх нэрээр Засгийн газрын нарийн бичгийн дарга Баваасан (мөн намын III их хурлын нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байв), ХЗЭ-ийн Төв Хорооны тэргүүлэгч гишүүн С.Буяннэмэх, Б.Доржпалам, Ж.Дэжид-Осор, Ц.Гомбожав нарыг баривчлан хорьсон байна. Түүнчлэн эвлэлийн асуудлыг шийдвэрлэх санал гаргаж, ХЗЭ-ийн бүгд хурлаас 30-аад гишүүнийг намын их хуралд томилон ирүүлснийг хурлын дарга С.Данзан эсэргүүцэж хурлыг хаян гарчээ. Хурлыг үргэлжлүүлэхээр С.Данзанг дуудсан боловч тэрээр ХЗЭ-ийн гишүүд намын хурлыг зэвсгийн хүчээр хуралдуулж байгаа учраас хуралд очиж чадахгүй гэдгээ илэрхийлжээ. Үүнийг Э.Ринчино чадамгай ашиглаж төлөөлөгчдийг сэнхрүүлэх арга хэмжээ авчээ.

Тэрээр хурлын дундуур бидэнд хэлэлцэх зүйл байна хэмээн байн байн гарч байсан бөгөөд нэг удаа орж ирэхдээ хурлын тэргүүлэгчдийг шинээр сонгох санал тавьжээ. Э.Ринчиногийн саналыг төлөөлөгчид хэлэлцээд хурлын даргаар Э.Ринчиногийн шууд удирдлагад ажиллаж байсан Н.Насанбатыг, нарийн бичгийн даргаар С.Данзанг баривчлах саналыг хамгийн түрүүн гаргасан Санжмятав нарыг сонгожээ. Нэгэнт хурлыг өөрийн дураар удирдах боломжтой болсон тул Э.Ринчино өрсөлдөгчөө гутааж доромжилж, Данзан бол хулгайч, худалч. Энэ хулгайчийг устгах хэрэгтэй хэмээн дайрч давшилжээ. Хурлын протоколд үнэмших юм бол Ринчиног ингэж хэлэнгүүт хуралдагсад уриа цуурайтуулан нижигнэтэл алга ташсан аж. Ерөнхий сайд Б.Цэрэндорж та нар залуу улс байна. Эрх хэмжээнээсээ хэтэрсэн зүйл хийх ёсгүй. Мэдэхгүй юмаа бүү хийж бай. Монгол улсаа бодох хэрэгтэй… Э.Ринчино хэдийгээр их гавъяатай хүн боловч түүний юу хэлснийг сохроор дагаж, юм болгон дээр түүнд итгэж болохгүй… Ринчино үймээн самуун гаргуулахын тулд намын их хурлын төлөөлөгчдийн дотор ухуулга хийж байна гэх зэргээр үнэн явдлыг өгүүлж, С.Данзан, Баваасан нарыг өмгөөлөхийг оролдсон ч хүчгүйдсэн байна. Нэн ноцтой асуудал бол Ринчино нар нам, эвлэлийн улс төрийн зөрөлдөөн, тэмцлийн асуудлыг С.Данзанд хамаатуулж, түүний хамсаатан С.Буяннэмэхийг хотын эвлэлийн гишүүдээр намнуулах-аа мартсангүй. Эцэст нь Н.Насанбатаас С.Данзан, Баваасан, С.Буяннэмэх нарыг дайчлан баривчлах саналыг хуралд оруулж төлөөлөгчдөөр батлуулсан байна. Ийнхүү С.Данзан, Баваасан нарыг дайчлан баривчилж, мөрдөн байцаалт явуулалгүйгээр 1924 оны 8-р сарын 30-ны үүрээр буудан хороожээ. Харин Б.Доржпалам, С.Буяннэмэх нарыг 30 хоног гянданд хорихоор тогтжээ. МАХН-ын III их хурлын тэмдэглэлээс үзэхэд их хурлын дэд дарга Минжүүр комиссын тогтоолыг батлуулах санал гаргахад, хөдөөний нэг төлөөлөгч болчимгүйдэж хоёуланг нь алчихсан хойно биднээр батлуулахын хэрэг байна уу гэсэн саналын дагуу С.Данзан нарыг буудан хороосон тухай комиссын шийдвэрийг МАН-ын III их хурал батлаагүй ажээ. Ийнхүү нам, эвлэлийн улс төрийн зөрөлдөөн нь засгийн эрхэнд гарахын төлөөх С.Данзан, Э.Ринчино нарын тэмцлээр шийдвэрлэгджээ.

Намын их хурлын дараа хуралдсан МХЗЭ-ийн III их хурал (1924 оны есдүгээр сарын 15-30-нд хуралджээ)-аас эвлэлийн хуучин удирдагчид болох С.Буяннэмэх, Баваасан, А.Старков нарын явуулсан бодлого, үйл ажиллагааг буруушааж, МАН-ын удирдлагыг хүлээн нэгдэж ажиллах чиг шугамыг зөвшөөрч, нам, эвлэлийн харилцааны найман зүйлийг хэвээр дагаж явуулахаар тогтсоноор энэ асуудал дуусгавар болжээ.

(Yг сонин)

Ч.БОЛДБААТАР

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button