Бид ирлээ-залуусаа нэгдэцгээе

Тийм залуус Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоо зориод ирлээ. Тэд бол Бид ирлээ холбооныхон. Нутаг орныхоо хөгжилд бага ч болов хувь нэмрээ оруулах хүсэл зорилго нэгтэй Архангайн харъяат залуус Бид ирлээ холбоог байгуулжээ. Өрх тусгаарлаж гэрчилгээгээ аваад удаагүй ч тус холбооны залуус эрч хүчээр дүүрэн ханцуй шамлан ажилдаа орлоо. Ажлынхаа салхийг мод тарьж хагалав. Хүүхэд байхад сүүдэрт нь сууж, мөчир доогуур нь нуугдаж тоглодог байсан Малчны цэцэрлэг-ийн мод юу ч үгүй хатаж, сүйтгэгджээ. Хүн амьдралдаа хийх ёстой гурван зүйлийн нэг нь мод тарих гэж хөгшчүүл ярьдаг. Бид аймгийнхаа төвд ойрын жилүүдэд 10 мянган ширхэг мод тарихаар төлөвлөсөн. Өнөөдөр 400 орчмыг суулгана. Манай холбоо эрүүл мэнд, байгаль хамгаалал, соёл урлаг, боловсрол гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна. Архангай нутгийнхаа төлөө сэтгэл зүрх нь цохилж яваа бүх залуусыг бид нэгтгэх болно гэж Удирдах Зөвлөлийн дарга Ц.Тайхар ярилаа.

Ногоон, цагаан өнгийг имижээ болгосон тус холбооны залуустай зэрэгцэн нутгийн ард иргэд, хүүхэд багачуул ч гар, бие оролцон мод суулгах нь суулгаж, услах нь усалсаар ажил тун хурдан дуусав. Дараагийн өдөр нь аймгийн төвийн баруун захад орших Хавтгай мод-ыг зорьж нэг га газарт модны үр суулгав. Хэдхэн жилийн өмнө цэцэг, жимс түүхээр явахад тээртэй санагдаж байсан шигүү ой модны ихэнх нь хожуул болжээ. Аливааг сүйтгэж үгүй хийх амархан юм. Харин сэргээж, хөгжүүлж, бүтээхдээ хүн бүхэн нэгэн сэтгэлтэй байгаасай. Энэ ойд 20 га газар үрслүүлэх аж. Үрсүүлсэн мод хоёроос гурван жил нялх хүүхэд шиг арчилгаа шаардаад, цаашид байгалийнхаа жамаар ургадаг гэдэг.

Нутгаасаа гараад олон жил болсон залуусын арын албыг Д.Мөнхбат хариуцдаг ажээ. Тэрбээр аймгийн Газрын албаны даргын албан тушаалынхаа чөлөөгөөр Бид ирлээ холбооны орон нутаг дахь зохицуулагчаар сонгогдсон гэнэ. Хүмүүн цогцолборын хоёрдугаар 11 жилийн сургуулийн наймдугаар ангийн сурагчид зуныхаа амралтаар нутгийн ах нарынхаа тарьсан модыг байнга усалж, арчилж байхаар амлаад хоцорсон. Түүнчлэн нэг хүний орон тоо бий болгож, тарьсан модоо услуулж, хамгаалуулж байх тухай ч холбооны гишүүд ярьж байлаа.

Бид ирлээ-гийн анхны ажлыг дэмжиж, гар бие оролцсон нутгийн олон түмэн залууст цаашид ихийг хийх урам зориг хайрлаж, тэд ч нутгаасаа хөдлөхдөө Бид удахгүй дахин ирнэ ээ гэсээр нийслэлийн зүг хүлгийн жолоо залжээ.

Харин тус холбооны гүйцэтгэх захирал Ц.Чимиддондог Манай холбоо ойрын хугацаанд нэрт зохиолч О.Цэндийн нэрэмжит утга зохиолын ордон, хүүхдийн номын сангийн барилгыг барина. Өндөр хөгжилтэй орноос эмч нарын багийг урьж үнэ төлбөргүй оношлогоо эмчилгээний ажил хийнэ. Авъяаслаг хүүхэд багачуудыг дэмжиж шилдэг боловсон хүчин төрүүлэх, нутгийнхаа үзэсгэлэнт газруудыг хайрлаж хамгаалах гэх мэтээр ойрын хугацаанд хийх зүйл их байна хэмээн ярьж байсан. Мөн Булган уул орчмын хог хаягдал, хадан дээрхи бичиг зэргийг цэвэрлэхээс гадна мөргөл үйлдэгч нар зориулж чулуун хашилттай зам тавихаар төлөвлөж байгаа аж. Хамгийн гол нь Бид ирлээ-чүүд ямар нэгэн бүлэг, хүчнээс хараат бус, нутгаа хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах хүсэл, зорилготой хэн бүхэнд тус холбооны үүд хаалга нээлттэй юм байна. Тэр тусмаа худлаа амладаг улс төрч, ашиг хонжоо, амбиц хөөсөн хэн нэгнээс хараат бус байх гэнэ. Бид ирлээ-чүүд Миний Монголын залуусаа! Нутаг нутгийнхаа төлөө нэгдэцгээе. Монголынхоо төлөө өөрсдөө чадах бүхнээ зориулцгаая! гэж уриалж байгааг Olloo сайт дэмжиж дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монголчуудад уламжилж байна.

/Оллоо.МН/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button