Заримдаа Ева надаас Адам хаана байна? гээд асуугаад байгаа юм шиг санагддаг

Тэрээр 1982 онд УБ хотод төрсөн, ДУДэСургуулийг 2003 онд тайз дэлгэцийн зураач мэргэжлээр төгсчээ.
Түүний бүтээлүүд сюрреалист өгүүлэмжтэй, импрессионист арга барилтай, гэгээлэг хурц өнгөтэйгээс гадна өнгөцхөн харахад бодит дүр дүрслэлтэй ч хийсвэр, гүн ухааны аястайгаараа онцлог юм. Мөн залуу насны эрч хүч, эмэгтэй хүний нарийн мэдрэмж, нямбай ажиллагааг бүтээлүүдээс нь харж болно. Сонирхсон үзэгчид манай галерейд хүрэлцэн ирж түүний бүтээлүүдийн катологийг үзэх боломжтой юм.
-Үзэгч олон зургаас тань юуг нь илүү мэдрээсэй гэж хүсдэг вэ?
-Хүний оюун санааг задалсан, тэдэнд олныг бодогдуулсан бүтээл хийх сэн гэж хүсдэгийн хувьд үзэгчид миний бүтээлийн өмнө яг л оньсого тааж буй юм шиг удаан саатаасай гэж хүсдэг.
-Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс чинь хамгийн их хүч шаардсан нь аль вэ?
-Синхрон. Энгийн харахад жирийн л цэцэг. Түүнийг яавал нууцлаг, харах тусам нэгийг хүүрнэхээр шийдэх вэ гэж удаан бодсон. Эцэст нь гэрэл, сүүдрийн аргаар үүнийгээ гаргаж чадсан шүү.
-Хийгээд дууссаныхаа дараа харахад өөр зураачийн бүтээлтэй адилхан болчихсон ч юм уу гэж бодох тохиолдол байсан уу?
-Байлгүй яахав, зөндөө л байсан. Бид дэлхийд алдартай зураачдын бүтээлийг байнга үздэг, судалдаг. Энэ утгаараа гаргах гэж буй санаагаа тухайн зураачдын нүдэнд хоногшсон арга техникээр илэрхийлэх гээд байдаг юм болов уу гэж боддог л доо. Жишээ нь би Чехэд ажиллаж байхдаа Павел Александр Татион гэдэг зураачтай танилцсан юм. Нэг өдөр тэднийд зочлохдоо миний Хаадын сүнсийг дагаж гэдэг харандаан ажилтай тун төстэй бар зураг байхыг хэрхэн татагдсанаа дурсвал
-Би маш их зүүдэлдэг, үүндээ ч дуртай л даа. Заримдаа зүүдлэхгүй байвал хэцүү юм шиг. Зүүд болгоноо санадаг. Ер нь хүн хоол ундгүй байж чаддаггүй шиг би зүүдгүй байж чадахгүй байхаа. Нэг шөнө би нисэж байна гэж зүүдэлсэн, анх удаа тэр шүү дээ, далавч ургаад нисэж явтал шувууны бор үүрэнд 2 хөөрхөн шувуу байсан. Би очоод нэгийг нь барьж үзээд л Би арай энэ хоёрыг салгах гээд байгаа юм биш байгаа гэж бодогдож байсан, тэгээд буцааж тавьсан л даа. Тэгээд энэ зүүдээ Шөнийн унд бүтээлдээ дүрсэлсэн. Ингэж л энэ чиглэлээр хамгийн анхны бүтээлээ хийсэн. Өөрийгөө орон дээр унтаж буйгаар дүрслээд, далавч, шувуудыг хүртэл зурсан. Тэгээд зүүд бол миний хоол унднаас ялгаагүй гэсэн утгаар халбага, сэрээтэй, аливаа юмсыг хэтрүүлэгтэй хэлэхийг давсалсан гэж ярьдаг болохоор хажууд нь давстай зурсан юм. 2004 оноос л эхэлж ийм чиглэлээр зурсан юм байна. Чехэд байхдаа харандаагаар олон зураг зурсан ч тэндээ үлдээчихсэн л дээ.
-Гадаад оронд бүтээл туурвихад чамд Монголдоо байдгаас өөр мэдрэмж төрж байв уу?
-Тэгэлгүй яахав. Анх би тэнд оёдлын үйлдвэрт ороод монголчууд ямар хүнд нөхцөлд, олон цагаар ажилладгийг ухаарсан. Тэндэхийн байгаль маш сайхан, үзэх ч юм ихтэй ч хүмүүс нь ганцаардсан ч юм шиг сонин, их сүнстэй юм шиг санагдаж билээ. Энэ тухайгаа би эссе маягаар тэмдэглэдэг байлаа. Анхны ажлаасаа гарахдаа захиралд нь нэг зураг зурж дурсгасан нь их юм бодогдуулсан байна лээ. Тэр Бид та нарыг ийм хэцүү байгаа гэж ёстой санаагүй гэж хэлж байсан. Миний бүтээл- маш том сүвэгчтэй зүүг сүвлэж байгаа, үс нь арагшаа хийссэн тэр дотор нь гунигтай, айсан, бодлогоширсон эмэгтэйчүүдийн олон төрхийг гаргасан улаан зураг байсан л даа.
-Тайзны анги төгссөн гэхэд бүтээлүүдийн чинь өнгө их тод юм
-Италид 9 сар эгчийндээ байсан минь их нөлөөлсөн л дөө. Италид будаг их үнэтэй, гэхдээ би зурсаар л байсан. Тэнд би Ева-гаа зурсан. Италид ихэнх байшин нь том том чулуун ханатай, би дандаа даарна, тэгээд нар бараадаад л ард нь дүрсэлсэн цэцгийн тавиур, цаанаа л дулаан санагддаг монгол хивс хоёр эгчийнд маань байсан л даа. Хүмүүс европ маягийн зураг мөртлөө монгол хээтэй хивстэй байхаар их гайхдаг юм. Энэ зурагтаа би их хайртай, шүлэг хүртэл зохиож үзсэн, тэр над руу ганцаардсан харцаар ширтээд л Адам хаа байна? гэж асуугаад байгаа юм шиг санагддаг. Харин би Ева, би чамайг бүтээчихсэн мөртлөө Адамыг чинь эрээд эрээд олдоггүй ээ гэдэг юм. Би Ева-тай их ч юм ярьсан даа.
-Үнэхээр хэлэх гэсэн зүйлээ илэрхийлж чадлаа даа гэсэн бүтээл байна уу?
-Ева, Хатан хоёр маань байна л даа. Хатан бүтээлдээ эртний гэмээр өнгөтэй, удган, онгодыг дүрсэлсэн. Харахад хана мэт байвч өчүүхэн зайгаар алсын юмс харагдаж байгаа. Үүгээрээ аливаа зүйл цаанаа ямар нэг утга учиртайг харуулахыг зорьсон.
-2003 онд Тайчигч хөвгүүд ба саарал гудамж жүжгийн тайз засал дээр анх удаа бие даан ажиллахад хэцүү байсан уу?
-Хэцүү юм их байсан ч би хийж чадсаан. Хийсэн тайзаа хөдөлгөөнтэй, амьдлаг болсон гэж боддог. Гадны орнууд гэрлээр их зүйлийг шийдэж байна, тэнд тайз заслын хөнгөн, төсөр материалын дэлгүүр хүртэл байдаг. Харин манайх материал, тоног төхөөрөмжгүйгээс юмыг их нүсэр, нэг л их зүйл овоолсон, тэр дундаасаа уг жүжгийн гол утга санаа харагдахааргүй шийдээд байдаг. Гэхдээ ажиллах нөхцөл, орон зай байвал өнөөгийн театрын тайзыг хүний сэтгэхүйд нөлөөлөхөөр, их өөрөөр шийдэх хэрэгтэй гэж боддог. Гэвч таньдаг талаа бодоод ч юм уу мэргэжлийн хүнээр хийлгэх нь бага, хамтарч ажиллах хүмүүс байвч маш олон бэрхшээлийн улмаас мэргэжлээрээ ажиллаж чадахгүй л явна.
-Одоо тэгээд юу хийж байна?
-Одоогоор миний хийж чадах ганц зүйл Инстолляци л байна даа. Энэ маань өөрөө байрлуулах урлаг шүү дээ. Театрын зураач гэдэг юмыг байрлуулж, шинээр хийн, тухайн зүйлийг ямар зүйлээр илэрхийлэх вэ, уг зүйлийг яаж хүнд хүргэх вэ гэдгийг шийддэг нарийн мэргэжил шүү дээ.
-Хамгийн их хүсч буй зүйл
-Мэдрэмжиндээ орж ирсэн бүх л санааг маш хурдан зурдаг болмоор байна. Яагаад гэвэл шинэ санаа хором тутамд төрж байдаг, түүнийг зурж байхад дахиад нэг санаа орж ирдэг л дээ. Тэрийгээ бас маш хурдан буулгамаар байдаг. Гэтэл би зургаа эхэлчихээд дуусгахгүй бол дараа нь өөр мэдрэмжээр дуусгаж чаддаггүй л дээ.
-Сонирхолтой ярилцлага өгсөнд баярлалаа. Уран бүтээлийн амжилт хүсье!
(Yг сонин)
Ярилцсан С.ЗЭСЭЭ
