ҮШН-ынхан уулын аманд ойгоо тэмдэглэв

Нам байгуулах анхдугаар их хурлаа Бурхан Халдун ууланд хийж байсан тэд нэг насныхаа ойг Цэцээ гүний оргил, Манзуширын хийдийн чиглэлд явганаар аялж тэмдэглэв. Аяллын үеэр уг намынхан ирэх наймдугаар сард Ховдын Мөнххайрхан ууланд авирах тухайгаа ам алдаж, сэтгүүлчид Танай намын бодлого ууланд авирах юм уу? гэж хошигноход намын нарийн бичгийн дарга Д.Цоггэрэл Оргилд хүрэх нь манай зорилго, оргил гэдэг үг их олон утгатай гэж хариулсан. Тус намынхан үндэсний үзлийг их номлох болсноороо бусад намуудаас ялгарна гэж байгаа. ҮШН-ын экс дарга М.Энхсайхан энэ аялалд оролцохынхоо урд шөнө Казахстан улсаас ирсэн гэнэ. Ман явган аялалд намын шинэ дарга Ж.Наранцацралтын урилгаар Чехийн Худалдаа аж үйлдвэрийн танхмийн дарга Милан Ключко болон Либерал намынхан оролцсон. Ноён Милан Ключко Барилга хот байгуулалтын яамтай хамтран Монголд 10000 орон сууцны зээлийн эх үүсвэр оруулж ирэхээр өөрийн орны банкуудтай идэвхитэй ажиллаж байгаа нэгэн гэсэн.

(Ардын эрх 106/637)

Ц.БУЛГАН

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button