Гавьяат тамирчин Т.Сугар 2000 дахь буултаа хийж зодог тайлав

Батлан хамгаалахад туслах нийгэмлэг, Нисэх спортын төв клуб, Гүний тагнуулын батальон, Онцгой байдлынхан оролцсон шилдэг шүхэрчдийн үзуүлэх тоглолтонд Гавьяат тамирчин Т.Сугар оролцож 2000 дахь буултаа хийн зодог тайлав. Монголын шүхэрчдиин дээд амжилтыг гавьяат тамирчин О.Гүндэгмаагийн аав Д.Отряд агсан тогтоож 4000 гаруй буулт хийсэн гэдэг. Харин Т.Сугар гуай 1988 онд 4090 метр өндар Сутай уулын оройд буулт хийсэн нь Ази тивийн дээд амжилтаар бүртгэгджээ.

Монголын нисэх хүчин, ИНЕГ-ын ойд ОХУ-ын Росаэронавигацийн албаны дарга, Москва хотын Аэрофлотын ерөнхийлөгч, Монгол-Японы Засгийн газар хоорондын агаарын хэлэлцээр хариуцсан мэргэжилтэн, Хятадын иргэний нисэхийн удирдах газрын дэд дарга гээд олон хүндтэй зочид оролцов. Эна үеэр Хятадын тал ирэх наймдугаар сараас хоёр улсын хоорондох агаарын замаа өргөсгөх, нислэгүудийн тоог нэмэгдүүлэх бодлоготой байгаа, Өмнөговь аймгаас Харбин, Хөх хот руу шууд нислэг үйлдэх боломжтой гэсэн бас нэгэн шинэ мэдээ дуулгав.

(Ардын эрх 106/637)

Ц.ЗАЯА

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button