Их талын шуранхай ийм байдаг буюу…

Өнгөрсөн баасан гаригт болсон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, уртын дууч Г.Хонгорзулын тоглолтын нэр Их талын шуранхай. Үнэхээр л эна бүсгүйн хоолой их талд шуранхайлах эрэмгий хэрнээ гайхмаар уянгалаг эгшиг аж. Морьд янцгаах сонстож, хүлэг баатрууд нум саадгаа агсана. Гагцхүү тэднийг их талд шуранхайлах уртын дуу уяраах аж. Их талын шуранхай тоглолт ингэж эхэллээ. Нобелийн шагнал гардуулах ёслол, Дэлхийн хал бөмбө гийн аварга шалгаруулах тэмцээнийг уртын дуугаар нээж, дэлхийд гайхагдсан Монгол аялгуугаар тумний чихийг мялаасан уртын дуучин Г.Хонгорзул Уяхан замбуу тивийн наран-г симфони оркестортой дуулав. Бас Урьхан хонгор салхи-ийг ямар ч хөгжимгуй дуулав. Хөгжимгүй дуулах нь илүү сайхан юм аа. Арван морин хуурын хөг нийлүүлж дуулсан Хэрлэнгийн барьяа сүрлэг гэж яав. Бас шанз, хуучрын аянд эгшиглэх Амттай алим ч сайхан дуу аж. Уртын дуучин Г.Хонгорзулын тоглолтод тууний багш Ардын жүжигчин Ч.Шархүүхэн, гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс, Ц.Намсрайжавын нэрэмжит улсын филармонийн симфони найрал хөгжим, Сарны чулуу дуу бүжгийн чуулгын уран бүтээлчид оролцов.
Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нээлтэд дуулсан Бор борын бялзуухай
үзэгчдэд ихэд таалагдсан гэхэд болно. Ер нь түуний дуулсан бүхий л дуу энэ үдэш уртын дуу, ардын сайхан аялгуунд уярахаар ирсэн хүн бүхний сэтгэлд нэгийг шивнэв. Яг л тэр агшинд Монголоороо бахархаж, уртын дуунд хайлах сэтгэлийн утас хөглөгдөх шиг санагдана. Товчхондоо бол Н.Норовбанзад агсныг залгамжлах дуучин эна бүсгүй юм аа гэх цөөн үгээр үзэгчид түүнийг тодорхойлохыг хүслээ. Уртын дуунд уярдаг, энэ урлагийг өмчлөх ард түмний дунд дууч, хуурч улс бишгүй л нэг байдаг. Гэхдээ Н.Норовбанзад агсан шиг, түүнийг залгамжлагч гэж итгэж бол ох Г.Хонгорзул шиг уртын дууч заяачихсан байдаг нь үнэн бололтой. Уяхан замбуу тивийн наран-г тэр ямар гайхалтай дуулна вэ?
(Ардын эрх 106/637)
Б.БАДМАА