Полиметалл-ынхан Монголын засгийн газрыг Лондонгийн арбитрын шүүхэд дуудаж мэдэх нь ээ

Монросцветмет нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод болж, хоёр тал байр сууриа нэгтгэж чадалгүй ар нуруугаа харалцлаа. О.Ардана дарга Анх удаа Монросцветмет-ийг хоёр тэрбум гаруй төгрөгийн ашиг-тай ажлуулж хамтарсан нэгдлийн түүхэнд байгаагүй амжилт гаргуулав гэх сайхан мэдээний эзэн болж, туүнийг арай л төрийн дээд одон медальд тодорхойлох луидэн буулгаагуй гэнэ. Үнэндээ ч өдгөө Үйлдвэр, худалдааны яамны Гео-логи, уул уурхай, хүнд уйлдвэрийн газрын даргын апбыг хашиж буй Х.Бадамсүрэнгийн удирдлагын үед тус нэгдэл ашгийн тухай мартаж, Алдагдалтай ажиллав гэдгээс өөрийг хэлэх гээд ам хал нь эвлэрдэггүй байсан гэдэг. Иймд О.Эрдэнэ үйл ажиллагааны төвшинд сайн ажиллажээ гээд Харин Ас-гат… гэж үргэлжлэх саар өгүүлбэрийг Монголын Засгийн газрын төлөөлөгчид хэлеэн байна. Нэг ёсны Асгатын мөнгөний ордыг дур мэдэн ОХУ-ын Полиметалл-тай 5050 хувиар хамтарч эзэмшйх хэлэлцээр хийсзн тул О.Эрдэнийг ажлаас нь халж, хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар тэргүүтнуүд Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд барьж орсон аж.

Гэвч тэдний саналыг Оросын Засгийн газрын төлөөлөгчид үл хүлээн зөвшөөрсний дээр өмнөөс нь Шүүхэд уулзъя гэх учир битүүлэг үгийг хэлээд хурлыг өндөрлөсөн тухай эх сурвалж мэдээлэв. Ингээд юуны учир ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Монголын Засгийн газрын эерэг том дуугарч, хувь нийлүүлэгчийн эн тэнцүү эрхээ өөрсдийн давуу тал болгон аашил-сан талаар үргэлжлуүлэн хүргэе.

Асгатполиметалл-ыг найрамдалт харилцаатай хутгав

Монгол-Оросын хамтарсан Монросцветмет-ийн ерөнхий захирал О.Ардана Полиметаллмын ерөнхий захирал В.Н.Несистэй өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр болон Асгатлоли-металл ХХК-ийн дүрэмд гарын үсэг зурсан байдаг. Хэлэлцээрт хоёр тал Асгатполиметалл-ыг 5050 хувиар буюу хоёр тал туе бүр 250 мянган ширхэг хувьцаа эзэмшинэ гэж заажээ. Түoнчлэн хэрэв туү ордыг Монголын төр стратегийн ач холбогдол бүхий орд газрын жагсаалтад оруулсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилүэн найруулгад 50 хүртэлх хувийг нь төр эзэмших ёстой гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд Полиметалл өөрийн эзэмшлийн хувиас өгөхгүй. Харин Монросцветмет-д ноогдох 250 мянган ширхэг хувь-цаанаас Монголын төр авах ёстой гэж тодорхойлсон байгаа.

Ийнхүү Монголын тал маллуулсан байж болох уг хэлэлцээрийг хүчингүй болгож, Асгатполиме-талл-ыг татан буулган, Асгат-ын мөнгөний ордыг Монросцветмет-ийн мэдэлд 100 хувь эргүулж авах гэсэн Монголын Засгийн газрын эсрэг Оросын төлөөлөгчид Энэ бол танай талын бие дааж шийдэх асуудал биш. Асгат-ын асуудал эргээд хоёр улсын найрамдалт харил-цаанд еэв суулгаж мэдэх юм шүү гэсэн тулган шаардлагыг хурлый үеэр хийжээ. Гэхдээ Монролын Засгийн газар хоёр аж ахуйн нэгжийн шийдвэрт оролцож болохгүй гэж Оросын тал учирласан ч өөрсдөө яах аргагүй Полиметаллмын эрх ашгийг хамгаалсан гэнэ.

Полиметалл-ын хувьцааны ханш унажээ

ОХУ-ын Холбооны хурлын холбооны зөвлөлийн дарга С.Миронов болон ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчдөөр эрх ашгаа хамгаалуулах болсон Полиметалл компани нь мөнгө олборлолтоороо эх орондоо хоёрдугаарт, дэлхийд тавдугаарт ордог. Өнгерсөн онд найман тонн алт, 538 тонн мөнгө олборлосон бөгөөд 2006 оны сүүлчээс Лондонгийн хөрөнгиин бирж дээр хувьцаагаа борлуулах бэлтгэлээ хийж, улмаар эна оны хоёрдугаар сараас хувьцаагаа байршуулсан томоохон компани юм. Ингэж Олон улсын хөрөнгиин бирж дээр хувьцаагаа борлуулна гэдэг яах аргагуй тус компанийн нэрийн хуудас байх нь гарцаагүй. Тэгээд ч Лондонгийн хөрөнгиин бирж дээр хувьцаагаа борлуулдаг компанийн мэдээлэл олон нийтэд ил тод, нээлттэй байх зарчим үйлчилдэг.

Харин Полиметаллмын удирд-лагууд хувьцаагаа борлуулах бэлтгэлээ хангаж байх үедээ Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруу-лалт хийх сонирхолтой байгаа. Бидэнд боломж бий гэсэн танилцуулгыг хийж байсан юм билээ. Ямар ч байсан одоогийн байдлаар компанийн нийт дүрмийн сангийн 24,8 хувийг хувьцаа хэлбэрт шилжуүлж, Лондонгийн хөрөнгийн бирж дээр хүч үзэж байгаа аж. Хувьцааных нь ханш энэ оны гуравдугаар сард гайгүй сайн байсан бол сүүлийн нэг сарын дотор уналтад орсон харагдаж байна билээ. Гэхдээ хувьцааны ханш унаж, өсөх үзэгдап нь хөрөнгийн зах зээлд хүч үзэж байгаа компанийн хувьд эргэлзэж тээнэгэлзээд байх шаардлагагуй, байдагл нэгүзэгдэл гэдгийг тодотгох хэрэгтэй биз ээ.

Яагаад Лондонгийн шүүхэд гэж…

Эна нийтлэлийн Полиметалл-ынхан Монголын Засгийн газрыг Лондонгийн арбитрын шүүхийг дуудаж мэдэх нь ээ гэсэн гарчигийг тайлбарлахад Оросын тал Бүр болохгүй бол шүүхэд уулзъя гэдэг учир битүүлэг үгийг Төлөөлөн удир-дах зөвлөлийн хурлын үеэр халжээ. Хэдийгээр эх сурвалж Ямар шүүх дээр уулзах гээд байгааг нь мэдеэнгүй хэмээж байгаа ч хоёр талын байгуулсан хэлэлцээрийн 11.1 -д Хэлэлцээрийн дагуу үүссэн, эсхүл түүнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотой үүссэн, мөн энэхүү хэлэлцээрийг зөрчих, эсхүл хэлэлцээрийг байгуулсантай холбоотой, эсхүл хэлэлцээрийн хүчин төгалдөр байдал, эсхүл туүнийг хучингуй болгохтой холбоотойгоор үүсэн гарсан аливаа маргаан, зөрчилдөөн, нэхэмжлэлийг арбитраар эцэслэн шийдвэрлүүлнэ. Арбитрын хуралдааныг тухайн үед хүчин төгөлдер байх Лондонгийн Олон улсын арбитрын дүрмийн дагуу шийдвэрлэнэ гэсэн байгаа.

Иймд Монголын Засгийн газар Бид Монросцеемет-ээс хувь эзэмшдэг, Асгат манай улсын нутаг дэвсгэрт оршдог гэж Поли-металл-д хатуурахсаныхаа төлөө Лондонгийн арбитрын шүүхэд дуудагдаж мэдэх нь. Мөн Монрос-цветмет болон Полиметаллмын хэлэлцээрийг аль нэг тал нь дангаар цуцлах эрхгүй. Үүгээр ч зог-сохгүй аль нэг улсынх нь Засгийн газар, түүнд харъяалагдах яам, агентлаг эна хоёр аж ахуйн нэгжийн хооронд орж, том дуугарах эрхгүй гэдгийг хэлэлцээрээр баталгаажуулсан. Полиметалл-ынхан дээрх хэлэлцээрийг өмнөө барьж, Засгийн газрыг дур зоргоор авирлаж, бидний эрх ашигт хууль бусаар халдлаа гэсэн тайлбарыг Лондонгийн арбитрын шүүхэд хийхэд Монголын Засгийн газар эргээд өөрсдийн тавьсан дэгээндээ ойчиж мэдэхээр хатуухан тоглоомд орооцолдсон нь энэ аж. Дээрх хоёр аж ахуйн нэгжийн байгуулсан хэлэлцээр Лондонгийн арбиртын шүүхийн хууль зөрчсөн эсэхийг нотлох гол баримт бичиг нь байх болохоор тэр л дээ.

Асгат-ыг энэ удаадаа орхъё

Асуудлаа өөрсдийн талд, тодотговол Полиметаллмын талд шийдүүлэх гээд чадаагүй ОХУ-ын Засгийн газрын төлөөлөгчид Легатмын асуудлыг дараа дахин хэ-лэлцэх санал гаргаад нутгийн зүг жолоо залав. Харин хаалттай хуралдааны уур амьегал дунд цор ганцаар Монголын төлөө байсан мэт сэтгэгдэлийг үлдээх сонирхол Д.Сугар даргад буй бололтой. Тэгээд ч тэрээр Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаас урьтаж Би Асгат-ын мөнгөний ордыг ашиглах талаар хэлэлцээр байгуулахад шахалтад орж зөвшөөрсөн гэх үгийг хэлж байсөн бөгөөд О.Эрдэ-нийг гол буруутан гэдгээр тайлбарлаж байсан юм.

Ман Ерөнхий сайд М.Энхболд ч С.Мироновын айлчлалын үеэр Асгат-ыг Монголд нь үлдээнэ гэдэг байр сууриа илэрхийлэхээ мартаагүй. Харин Оросын тал Асгат-полиметалл-ын хэлэлцээрийг Монголын Засгийн газар дангаар цуцлах эрхгүй. Шийдвэр гаргах эрх нь Монросцветмет болон Полиметаллмын удирдлагад бий гэдгийг төрийн айлчлалаар илэрхийлсэн нь нууц биш. Энэ бүхний эцэст Асгат хэний талд үлдэх вэ гэдэг нь ойлгомжгүй үлдэж байна. Ер нь бол Монросцветмет тус ордын ашиглалтын лицензийг эзэмшиж байгаа гэдэг утгаараа хүссэн ч хүсээгүй Асгат-аас мөнга олборлоход хойд хөршийнхөн оролцох нь тодорхой. Хамтарсан үйлдвэрийн хаалгыг барьж, Монголын Засгийн газар Монросцвет-мет-ийг зуун хувь эзэмших болсон тохиолдолд л Асгат зөвхөн Монголынх гэж том дуугарч болохоор юм билээ. Гэвч ОХУ-ын Засгийн газар эна шийдлийг бүр ч хүлээн зөвшөөрөхгүй нь ойлгомжтой

(Ардын эрх 106/637)

Г.ОТГОНЖАРГАЛ

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button