Уртын дуучин Г.Хонгорзул Хоолойгоо даатгуулах 100 сая төгрөг надад байхгүй

Харин манай урлагийнхан ийм тийм эрхтэнээ даатгуулж байсан гэж урьд нь сонсогддоггүй байсан. Харин уртын дуучин Г.Хонгорзул хоолойгоо 100 саяар даатгуулсан байна.

-Өнгөрсөн жил таны анхны бие даасан тоглолтны чинь үнэ нэлээд өндөр ханштай байсан. Харин энэ удаагийн тоглолт чинь 8000 төгрөгний үнэтэй гэж сонсогдлоо. Яагаад ингэж хямдрав. Панограмм тавих нь уу?

-Өнгөрсөн жил дуурийн театрт хийсэн тоглолтонд маань морин хуурын чуулга, симфони оркестр хор бүрэн бүрэлдэхүүнээр оролцсон. Иймээс өртөг өндөртэй болсон. Би хөгжимгүйгээр, микрофонгүйгээр дуулдаг. Тоглолтынхоо чанарыг бодсон ч тэр, үндэсний ардын урлагийг үнэлэн, дэмжих ёстой үүднээс тоглолтоо үнэлэх нь зөв гэж бодож байна. Манайханд л эвгүй сонсогдож буй болохоос биш гадны оронд 20 доллар тийм өндөр, үнэ биш л дээ. Би Silkroad гэдэг дэлхийн алдарт хөгжимчин Үо Үома гэдэг хүнээр ахлуулсан олон улсын хөгжмийн хамтлагт гэрээт дуучнаар ажиллаад 7 жил болж байна. Манай хамтлагийн тоглолтын билетний ханш доод тал нь 130 доллараар борлогддог. Тоглуулж байгаа театрууд нь хүртэл дээд зэрэглэлийн том хэмжээнийнх. Тэр ч утгаараа тэнд ирж үзэж байгаа хүмүүсийн зиндаа нэлээд дээгүүр элит хүмүүс байдаг юм.

-Таны бие даасан тоглолт гадаадад хэдээр тоглогдох бол?

-Одоохондоо гадаадад бие даасан тоглолт хийх бодол байхгүй байна. Гэхдээ уртын дууг гадныхан дуулсан. Мөн европын хамгийн том театрын тайзан дээр дуулж байлаа. Ер нь уртын дуу дэлхийн олон орны үнэ хүндтэй тайзнаа эгшиглэнэ гэдэг ганц Хонгорзул гэдгээс ч илүү Монгол эх орны маань нэр л дурсагдаж байна гэсэн үг шүү дээ. Тиймээс би маш их хариуцлагатай ханддаг.

-Хөл бөмбөгийн ДАШТ-ийг нээж дуулсан Монгол хүн тэр том тэмцээнийг нээж дуулна гэхэд бидний хувьд маш их нэр төртэй, бахархалтай санагдаж байсан?

-Би анх 2001 онд Нью-Йорк алдартай хөгжимчдийн Silkroad хамтлагийнхаа тоглолтыг нээж огт хөгжимгүйгээр, огт микрофонгүйгээр дуулсан юм. Тэр тоглолтыг урилгаар ирж үзсэн хөл бөмбөгийн холбооны мэргэжилтнүүд маш ихээр бишрэн шүтэж намайг их өндөр хэмжээнд хүлээж авсан л даа. Тэгээд 2002 оны дэлхийн хөл бөмбөгийн тэмцээнийг нээж дуулах урилгыг өгсөн юм. Ганц би ч биш морин хуурч Цогбадрах ахтай хамтарч хөгжмийн зохиолч Шарав гуайн найруулга зохиомжийг нь бичсэн Бор борын бялзуухай гэдэг сайхан уртын дуугаар нээж байлаа. Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг гаргаж дуулна гэдэг маш их үүрэг хариуцлагатай, баяр бахдалтай байсан.

-Та хоолойгоо 100 саяар даатгуулсан. Ийм мөнгөөр хоолойгоо даатгуулж байгаа юм чинь та баян хүн байх?

-Би 100 сая төгрөг кармаанаасаа гаргаад хоолойгоо даатгуулж чадахгүй. Манай урлагийнханы амьжиргааны түвшин ямар билээ. Авдаг цалин хэд билээ. Харин МИГ даатгалын байгууллага надад ийм боломж, буянтай үйлсийг санал болгосонд би дуртайяа зөвшөөрсөн. Ер нь гадаадын урлаг, соёлынхон өөрсдийгөө даатгуулдаг хөгжимчин бол хуруугаа, гоё мисс хүүхнүүд нь хөлөө ч юм уу гоё эрхтэнээ даатгуулдаг жишигтэй. Харин намайг гадаадад дуулж явахад хоолойгоо даатгуулсан уу гэсэн асуултанд би их бүдэрдэг байсан л даа. Харин одоо аль ч улсад явсан нүүр бардам явах боломжтой болсонд МИГ даатгалын хамт олонд баярлаж байна.

-Монголчууд чинь амны билгээс ашдын билэг гэж ярьдаг. Хоолойгоо даатгуулчихсан чинь яагаад даатгуулчихав, хоолой нь өвдөөд байгаа юм болов уу, яасан юм бол гэж хар төрөөд байх шиг байна?

-Өвдсөн юм байхгүй. Би сая МИГ даатгалын 15 жилийн ойн баярт очиж ая дуугаа өргөсөн. Ер нь их өндөр боловсролтой, ардын урлагаа дэмждэг, эх оронч сэтгэлгээтэй их сайхан хамт олон байна лээ. Өвөг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн энэ урлагийг бид өөрсдөө л дэмжихгүй бол өөр хэн дэмжихэв. Гадныхан өндөр хүлээж авч байгаа ч тэр болгон бидэн рүү харахгүй ш дээ. Тэгэхээр өнөөдөр зөвхөн Хонгорзулын хоолойг даатгалаа гэж байгаа боловч Монгол эх орондоо маш их хөрөнгө оруулж байгаа зүйл л дээ.

-Та ер нь хоолойныхоо чадлыг шалгуулж байсан уу? Хэр чадалтай хоолойтой вэ?

-Яг үнэндээ би тэгж хоолойныхоо дээд доод өнгийг шалгуулж байгаагүй л дээ. Хааяа өвдөхөөр нь л эмчид очиж үзүүлдэг дуулж байгаа дуунд минь хүрэлцээтэй болоод байгаа болохоор яваадл байна. Ер нь монголчууд их хэнэггүй улс шүү дээ. Үнэхээр өвдөж хавдаад болохоо байвал үзүүлээд явах л байх л даа. Энэ чинь миний хоолоо олж идэж байгаа ганц боломж шүү дээ. Гэхдээ би тийм мундаг чадалтай хоолойтой сүрхий гэж өөрийгөө хэлэхгүй. Ямар ч байсан уртын дуундаа үнэнч, уртын дуугаа дэмжиж явдаг жирийн нэг монгол эмэгтэй.

-Та олон орнуудаар явж дуулсан таныг их ч өндөр хүлээж авч үнэлдэг. Ер нь амьдралын боломж хэр байна вэ?

-За яахав дээ, ажил хийвэл ам тосдоно гэдэг шүү дээ. Зарим хүмүүс намайг гадаад дотоодор их явж хахаж цацатлаа баяжсан гэж ярьдаг. Үнэхээр би тийм баян тансаг байсан бол өдийд хоолойгоо өөрийнхөө мөнгөөр даатгуулчихсан л байна биз дээ. Тэгтэл чадаагүй л явж байна. Амьдрал яахав хүнд илүүчлэхгүй, хүнээс гуйхгүй болоод л явж байна.

А.Аззаяа

Монголын нэг өдөр

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button