БНСУ-ын Ерөнхий прокурортой уулзав

Монгол Улс БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт гээд бүхий л салбарт өрнүүн хөгжиж байгаагийн дотор хууль хяналт, прокурорын байгуул-лагын хамтын ажиллагаа тодорхой байр суурь эзэлж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Улс орнууд улам бүр нээлттэй бодлого барьж, даяарчлагдаж буй өнөө үед хэд хэдэн улс дамнасан гэмт хэргийн тоо өсч байна. Манай хоёр орны иргэд ч харилцан зорчих нь эре нэмэгдэхийн хэрээр прокурорын байгууллагын нягт хамтын ажиллагаа чухал боллоо. Эна үүднээсээ прокурорын байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, ярилцаж тохиролцеон асуудлуудыг цаг алдалгүй хэрэг-жүүлэхэд анхаарч ажиллах талаар санал бодлоо хуваалцлаа.

БНСУ-ын Ерөнхий прокурор Чон Сан Мюн 2000 онд хоёр улсын прокурорын байгууллагуудын хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан, эна гэрээний дагуу хамтын ажиллагаа өрнөж буйг танилцууллаа. Хоёр орны прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх Ерөнхийлөгчийн хэлснийг анхаарч ажиллахаа илэрхийлэв.

(Ардын эрх 105/637)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button