Махдийн армийн лидер Басрад алагджээ

Иракийн энэ хэсгийг хянадаг Британийн армийнхантай буудалцах үеэр 23 настай Виссам аль-Вали, түүний дүү бас хэд хэдэн босагчид алагдсан байна. Махдийн арми гадаадын цэргийг Иракаас гаргахын төлөө байдаг ба америк, британийн цэргийнхэнтэй шууд тэр болгон шууд дайтдаггүй. Гэсэн хэдий ч үе үе тэдний хооронд байлдаан гардаг. Сүүлийн таван сарын дотор шийтийн хэт даврагчдын толгойлогч Моктад Садр үе үе олны емнө харагдаж байсан дээр дурдсан мөргөлдөөний үеэр аль-Вали алагдсан байна. Эна жилийн нэгдүгээр сараас хойш Маотад Садр хаа нэгтээ нуугдаж байлаа. Холбоотны цэргийнхэн түүнийг Ираны нутагт нуугдаж байгаад ирсэн гэж үзэж байна.

(Ардын эрх 105/637)

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button