Ш.Алтантуяа агсны ар гэрийнхэнд шүүх хурлын зарлан дуудах ирээгүй байна

холбогдох шүүх хурал ирэх зургадугаар сарын 3-30-ны хооронд Куала Лампур хотноо болох талаар зар тарсан. Монгол Улсын Засгийн газраас уг шүүх хуралд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас төлөөлөгч, орчуулагч оролцуулахаар болж шаардагдах мөнгийг нөөцийн хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн билээ. Одоогийн байдлаар өмгөөлөгч, хууль хяналтын мэргэжилтэн, орчуулагч болон талийгаачийн ар гэрийнхэн шүүх хуралд оролцоно гэсэн мэдээлэлтэй байгаа. Гэтэл Малайзын зүгээс талийгаачийн ар гэрийнхэнд шүүх хуралд оролцох зарлан дуудах бичиг огт ирүүлээгүй байгаа юм байна. Уг нь журмын дагуу зарлан дуудах бичгийг шүүх хурал болохоос нэг сарын өмнө ирүүлэх ёстой гэнэ. Энэ талаар манай хууль хяналтын болон гадаад харилцааны байгууллагууд анхаарал тавихаа илэрхийллээ. Ямар ч гэсэн ойрын хугацаанд шүүх хуралд оролцох хүмүүс Куала Лампурыг зорих нь ээ.
(Ардын эрх 105/637)
А.Туяа